Хятад улсын Дарга, Цэргийн Төв Зөвлөлийн Дарга Хү Жиньтао 6-ны үдээс өмнө Бээжинд Америкийн Батлан хамгаалахын сайд Роберт Гатестай уулзжээ.
"Стратегийн өндөр түвшин болон алс хэтийн үүднээс хоёр орны харилцааны хөгжлийн их талыг авч үзэн, бие биеэ хүндэтгэсэн, эрх тэгш, харилцан ашигтай, хамтаар ашиг хүртэх үзэл санааны дагуу, яриа хэлэлцээгээ цаашид эрчимжүүлж, нийтлэг ойлголтоо өргөтгөн, хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, хоёр орны харилцаан дахь эмзэг асуудлыг эв зүйтэй зохицуулж, Хятад, Америкийн бүтээлч хамтын ажиллагааны харилцааг тогтвортой гүнзгийрүүлэн хөгжүүлэхийн тулд, Америкийн талтай хамтаар хүчин чармайлт гаргахад Хятадын тал бэлэн байна" гэж уулзалтын үеэр Хү Жиньтао илэрхийлжээ.
Роберт Гатес хэлэхдээ, "Америк, Хятадын хоёр армийн харилцаа нааштай хөгжиж байна, мөн үргэлжлүүлэн хөгжүүлэх боломж тохиож байна" гэлээ. Тайваний асуудлын тухайд "нэг Хятад"-ын бодлого баримталж байгаа Америкий Засгийн газрын байр суурь өөрчлөгдөхгүй гэж Гатес дахин нотолжээ.
Хятадын БХЯ-ны сайд Цао Ганчуань Америкийн БХЯ-ны сайд Роберт Гатестай 5-ны өдөр Бээжинд хэлэлцээ хийжээ. Хоёр орны Батлан Хамгаалах Яамдын хороонд шууд утас ажиллуулж, олон давхарга хоорондын яриа хэлэлцээ, хэлхээ холбоогоо улам эрчимжүүлэхийг хоёр тал зөвшөөрсөн байна. Хоёр орны Батлан хамгаалахын сайд нар бас олон улсын болон бүс нутгийн одоогийн аюулгүй байдал, харилцан сонирхож байгаа бусад асуудлуудаар саналаа гүнзгий солилцсон байна.
5-ны үдээс өмнө, Бээжингийн баруун Чан-ань гудамжны хөвөөнд байрладаг Хятадын БХЯ-ны "8.1" том давхар байшингийн өмнөх талбайд Хятадын БХЯ-ны сайд Цао Ганчуань өргөн их угтах ёслол хийж, Хятад, Америк хоёр орны төрийн дууллыг эгшиглүүлэн, Хятад улсад айлчлахаар хүрэлцэн ирсэн Америкийн БХЯ-ны сайд Роберт Гатесыг угтжээ.
Америкийн БХЯ-ны сайд Роберт Гатес Хятад улсад 3 хоног айлчлахаар 4-ний орой Америкийн тусгай нисэх онгоцоор Бээжинд хүрэлцэн ирсэн юм. Энэ нь түүний өнгөрсөн жилийн 12-р сард Америкийн БХЯ-ны сайд болсноос хойш Хятадад хийж байгаа анхны айлчлал нь. Роберт Гатес Хятадад айлчилснаар Хятад, Америк хоёр орны цэргийн салбарын харилцаа холбооны асуудалд дэлхийн олон нийтийн анхаарлыг хандуулсан байна.
Роберт Гатес энэ удаа Хятад, Өмнөд Солонгос, Японд хийх айлчлалынхаа гарааг Хятад улсаас эхлүүлснийг дэлхийн олон нийт анхааралдаа авлаа. Роберт Гатес хэлэхдээ, "Батлан хамгаалалтын харилцааны талаар амжилт гаргаж чадах эсэх нь бидний хийсэн сонголтоос шалтгаална. Хятад, Америк хоёр орны итгэлцэл болон итгэл зоригийг цаашид зузаатгахын төлөө, Хятадын БХЯ болон Хятадын бусад удирдагчидтай хамтран ажиллахыг би хүсэн хүлээж байна" гэжээ.
Нэг цаг 30 минут үргэлжилсэн энэ хэлэлцээг Хятадын Батлан хамгаалахын сайд Цао Ганчуань өндрөөр үнэлсэн байна. Тэрээр хэлэхдээ, "Хэлэлцээ маань ажил хэрэгч, чин үнэнч байдалд явагдаж, баялаг үр дүнд хүрсэн. Ноён Роберт Гатесын энэ айлчлалаар дамжуулан, хоёр талын итгэлцэл, ойлголцол нэмэгдэн, найрсаг харилцаа, хамтын ажиллагаа эрчимжинэ гэдэгт би итгэлтэй байна. Ирээдүйд олон давхарга салбарын хэлхээ холбоогоо улам эрчимжүүлж, харилцан сонирхож байгаа асуудлуудаар санал бодлоо ойлголцож, нийтлэг ойлголтоо өргөтгөх нь маш их шаардлагатай байна гэж хоёр тал санал нэгтэй үзлээ" гэж Цао Ганчуань тэмдэглэжээ.
Уг хэлэлцээгээр Хятад, Америк хоёр орны БХЯ-ны сайд нар, хоёр орны Батлан Хамгаалах Яам хороонд шууд утас ажлуулахад санал нэгджээ. Энэ нь Хятад улсаас гадаад орны БХЯ-ны хооронд ажиллуулах анхны шууд утас болно.
Тайваний асуудал нь Хятад, Америкийн харилцаан дахь чухал асуудал байсаар ирсэн юм. Энэ тухайд Цао Ганчуань хэлэхдээ, "Тайванийг тусгаарлахыг зоригч хүчний хийж байгаа янз бүрийн үйл ажиллагаа болон эх орныг хагалан бутаргах гэсэн оролдлогод Хятадын тал маш их анхаарлаа хандуулж, Тайваний хоолойн хоёр эргийн энх тайван, тогтвортой байдлыг хамгийн их хүчин чармайлт гаргаж хамгаалах болно" гэжээ. \Э.Цогзолмаа орчуулж, О.Дарамбазар хянав.\
|