• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-11-06 18:26:25    
 Саран бөмбөрцгийн тойрог замд Чан-э 1-р саадгүй орлоо [Радио]

Хятадын Олон Улсын Радио

     Сансарт нисч байгаа Хятадын саран бөмбөрцгийн судалгаа шинжилгээний анхны хиймэл дагуул-Чан-э 1-р 5-ны үдээс өмнө саранд амжилттай ойртож, дэлхийн бөмбөрцгөөс 380 мянган км алс дахь сарны тойрог замд саадгүй ороод, Хятадын анхны саран бөмбөрцгийн дагуул болсон байна.

     Хянан ажиглахад, Чан-э 1-р дагуулын саран бөмбөрцөгт ойртох анхны хөдөлгүүр нь хэвийн ёсоор ажиллаж, сарыг 12 цагт нэг тойрох тойрог замд орж, дараа нь саранд ойртох хөдөлгүүрийн ажиллагаа төлөвлөгөө ёсоор хэвийн байдалтай ажиллаж байна.

     Хятадын саран бөмбөрцгийг тойрон хайлт хэмжилт хийх төслийг удирдах хэсгийн орлогч дарга ноён Жан Жяньчи танилцуулж хэлэхдээ, саранд ойртох хөдөлгүүрийг амжилттай ажиллуулснаар, Чан-э 1-р дагуул эцсийн бүлэгт ажлын тойрогтоо орж шинжлэх ухааны судалгаа шинжилгээ хийхэд бат бэх үндэс суурь тавьж өгсөн банйа. Үүний зэрэгцээ Хятад улс дэлхийн бөмбөрцгөөс 380 мянган км алст байгаа дагуулыг нарийн оновчтой удирдах чадалтай болсон хийгээд мөн Хятадын сансрын хэмжин удирдах түвшин шинэ хөгжилтэй болсныг харуулж байна гэжээ. Тэрээр цааш нь хэлэхдээ:

     " Чан-э 1-р гэдэг хиймэл дагуул одоо саран бөмбөрцгийн дагуул болсон байна. Энэ удаа саранд ойртох ажлыг маш амжилттай хийсэн гэж хэлж болох юм. Энэ тойрог зам нь ч маш оновчтой зам юм. Бид саран бөмбөрцгийг тойрон нисгэх ажлыг биелүүлж, дараачийн алхамд саран бөмбөрцөгт судалгаа шинжилгээ хийхэд бат бэх үндэс суурь тавьж өгсөн байна гэжээ.

     Хятад улс 10-р сарын 24-ны орой Чан-э 1-р дагуулаа амжилттай хөөргөсөн юм. Энэ хиймэл дагуулийг хөөргөсөн нь Хятадын хэрэгжүүлж байгаа саран бөмбөрцгийг тойрон хайлт хэмжилт хийх төсөл чухал алхам хийснийг харуулж, улмаар Хятад улс нь дэлхийн бөмбөрцгөөс гаднах эрхсийг ойрын зайнаас ажиглан хэмжих хошууч болсон байна. Түүний дараа Чан-э 1-р дагуул дэлхийн бөмбөрцгийн тойрог замаар нисэх явцдаа замаа 4 удаа амжилттай сольж, 10-р сарын 31-д дэлхийн бөмбөрцөгөөс саран бөмбөрцөгт шилжих тойрог замд шилжиж, саранд ойртсон юм. 5-ны өдөр саранд ойртох анхны хөдөлгүүр ажиллуулсан нь тус дагуулын сарыг чиглэн нисэхийн зангилаа болсон байна.

     Хятадын сансрын аж үйлдвэрийн үндэсний газрын төлөөлөгч ноён Фэй Жаоюй, хөдөлгүүрийг оновчтой удирдаж чадахгүй бол, дагуул нь саран бөмбөрцөгтэй зөрөх буюу мөргөх юм. Тэгвэл цаашид тохируулахад улам бэрх болгох юм гэж танилцуулав. Чан-э 1-р дагуул саран бөмбөрцгийн тойрог замд орсны дараах байдлын тухай Фэй Жаоюй хэлэхдээ:

     Дагуулын бүх систем өнөө хэвийн ажиллаж байна. Бид 11-р сарын 6-ны 11 цагийн үед саранд ойртох хөдөлгүүрийг хоёрдох удаагаа ажиллуулна. 11-р сарын 7-ны 8 цагийн үеэр саранд гурав дахь удаагаа ойртуулж, тойрог замыг нь саран бөмбөрцгөөс 200 км алс, 127 минутад сарыг нэг тойрох дугираг зам болгон тохируулна. Тэр үед Чан-э 1-р дагуул нь хайлт хэмжилтийн ажлын тойрог замдаа албан ёсоор орох болно гэжээ.

     Нислэгийн төлөвлөгөөний дагуу, Чан-э 1-р дагуул 11-р сарын сүүлчээр саран бөмбөрцгийн анхны зургийг эх дэлхий рүү дамжуулна.\Пэрлаймаа орчуулж, Буян хянав\