Хятадын уламжлалт хүүхэлдэйн киноог Хятадын уламжлалт усан будгын зургийн урлагаар үндэс болгож, уран зургийн мастерууд нэг нэг татлгаар зурж, түүнийг нь зураг авсаны дараа дахин хүүхэлдэйн хөдөлгөөнт кино болгон хайчилж, нэг хүүхэлдэйн киноог хэдэн жил зарцуулж байж үйлдэж бүтээдэг банйа. Хүүхэлдэйн киноны сэдэв нь ч олонхдоо Хятадын эртний ардын үлгэр, домог үлгэр зэрэг байж, зарим сонгодог хүүхэлдэйн кино, тухайлбал " Нэжа охин лусын ордныг түйвээсэн нь", " тэнгэрийн ордныг ихээр түйвээсэн нь" гэсэн зэрэг кино дэлхийн шагнал авсан юм. Сүүлийн арав гаруй жилийн турш, Япон, Европ Америк зэрэг орноос зээлдэн оруулсан хүүхэлдэйн кино Хятадын үзэгчдийн сайшаалыг хүлээж байна. Эдгээр хүүхэлдэйн кино нь дээд шинэ техникийн баялаг арга барил, цагийн өнгө дагасан сэтгэгдэл болон үнэн юм шиг гоё байдагаараа Хятадын өсвөр үеийнхний сайшаал талархлыг хүлээж банйа.Гэлээ ч Хятадын хүүхэлдэйн кино уран бүтээлчид хүүхэлдэйн кино урлан бүтээх явц дах унаган бүтээл бүтээх болон үндэстний онцлогыг бадруулах талын чухал чанарыг улам гүнзгий таньж, шинэ шинжлэх ухаан техник жич гадаадын хүүхэлдэйн киноны бизнемэнүүдийн эрхлэлтийн туршилгыг Хятадын уламжлалт соёлтой уялдуулж, өөрийн онцлогтой хүүхэлдэйн кино үйлдэж байна.
1 2 3 4 5 6
|