Одоо хятадын хөдөө аж ахуйн шинжлэх ухаан техникиийн дэвшил Хятадын техникийн дэвшилд 48 хувийн үр нөлөө үзүүлэх болсныг саяхан Бээжинд хуралдсан олон улсын хөдөө аж ахуйн шинжлэх ухаан техникийн академийн ерөнхийлөгчийн симпиоцомоос мэдээллээ.
Олон жилийн өөрчлөлт хийж, нээлттэй байх бодлого хэрэгжүүлэхийг дагалдан хятадын хөдөө аж ахуй нь асар их амжилт олсон байна. Хятадын сүпер тутрага, Ген шилжүүлсэн хөвөн, шувааны ханиадын эсрэг вакцин зэрэг талын техникийн амжилт нь дэлхийд тэргүүлэж, хөдөө аж ахуйн тэргүүний техникийг зээлдэн оруулах ажил ч амжилт олж, ашиглах, үүний үндсэн дээр дахин шинийг бүтээх чадвар эрчимжисэн байна. Хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийн төвшин ч дээшилж, хөдөө аж ахуйн механигжисэн хэмжээ 38 хувьд хүрчээ.
Олон улсын хөдөө аж ахуйн шинжлэх ухаан техникийн академийн ерөнхийлөгчийн симпиоцом бол бүх дэлхийн хэвчээнд анх удаа зохион байгуулан хуралдуулсан, олон орны хөдөө аж ахуйн техникийн судалгаан салбарын дээд удирдагч нарын олон улсын хөдөө аж ахуйн техник тэрчилэн хөдөө аж ахуйн тогтвортой хөгжилийн талаар судлан ярилцдаг хурал болох юм.
|