Хараагүй хүн амьдралдаа нэн олон бэрхшээлд учирч, энгийн хүнээс нэн илүү хүчин чармайлт гаргах хэрэгтэй гэдгийн хэн хүн мэднэ. Энэ өдрийн нэвтрүүлгээр та бүхэндээ хүчир бэрхшээлийг чармайн туулж, эрдэм мэдлэг сайн сурсанаар барахгүй энэхүү шинтрахгүй зоригоо түүнтэй адил хараагүй хүмүүст уламжилсан Шань-ши мужийн Де-жү боловсролын тусгай мэргэжлийн дээд сургуулийн хараагүй багш Гөү Хун-жиийг танилцуулъя.
Тэрээр хархан багаасаа хараагаа алдсан боловч юум сурах сүс зоригоо алдаагүй явна, хараагаа алдсан болохоор сонсох, тэмтрэх талын мэдэлгийг сайн сурч дэлхий дахиныг олгож явна. Иймээс радио сонсох нь түүний хамгийн бахтай зүйл болжээ. Тэрээр хэлэхдээ, би өдөр болгон радио сонсно, сонссон зарим танил дасал зүйлийг бие сэтгэлээрээ мэдрье гэж бодоод гараараа тэмтэрч үздэг гэжээ.
Нэг өдөр радио сонсоч байгаад төмөр замын ажилчин гэж сонслоо, төмөр зам гэж цухам юу юм бол гээд тусгайлан төмөр замын хажууд хүрч тэмтэрсэнд аав маань хүрч ирээд чи яаж байгаа нь энэ бэ ? гэж асууна, би галт тэргэнд олон удаа суусан, гэвч галт тэрэг цухам юун дээгүүр явдгийг ойлгъё гэсэн юм, өөрөө тэмтэрч мэдсэн хойно төмөр зам гэдгийг ойлгож мэдлээ гэж харуулсан. Энэ мэтээр олон олоныг сурч байна гэжээ.
Энгийн үгэнд, "амьдрал тэр чигээрээ мэдлэг" гэдчээр мэдлэг нэг хүний амьдралыг өөрчилж болно, Гөү Хун-жиийн хувь заяаг ч өөрчилсөн юм. 1984 онд Гөү Хун-жи шилдэг бүтэмжээр Шань-ши мужийн Де-жү боловсролын тусгай мэргэжлийн дээд сургуулиас төгсөж, мөн сургуулиадаа үлдэж багшилсан юм.
Хараагүй хүмүүст үсэг бичиг таниулах мэргэшлийг оновчтой ойлгуулахын төлөө тэрээр "хараагүй хүний сарын сэтгүүл"-д "хараагүй хүний үсэг бичих таних явцдах үндсэн дүрмийн тухай" онолыг нийтэлж, сурагчдад тараан, хараагүй хүнийг үсэг бичгээс тайлах саадынг нь арилгаж өгсөн байна. Хөгжмийн хичээлийн заан сургалтын явцад, тэрээр " хөгжмийн үндсэн онол"-ыг туйрвиж, их хэмжээний заан сургалтын материалыг хурамдуулсан байна. Масажийн хичээлийн талаар тэрээр байнга суррагчдын дасгал боловсрол хийх сайн хань нь болж өгдөг байна. Хүүхдүүд маань сайн л сураад чадвал миний гуниг зовлон арилаад баяр баясгалантай болдог гэж тэрээр сурвалжлагчдад хэлж байлаа.
Тэрээр хүүхдүүдэд хараагүй хүний үсэг бичгийг заан сургахын дагуу бас масаж хийх арга барилыг ч зааж, амьдралд хэрхэн хандах, хүчир бэрхийн өмнө яаж туулах арга ухааныг хараагүй хүүхдүүдэд байнга зааж өгдөг байна.
Тэрээр хэлэхдээ, бусад хүн чамайд яаж хандаж байгааг санаандаа авсны хэрэг алга, бусдын чамайд яаж хандаж байгааг өөрчилье гэвэл өөрийхөө өөрчлөх хэрэгтэй гэжээ. Багш хүн болсоны хувьд тэрээр хүүхдүүдэд дууриал болохыг бодсоор ирсэн юм.
Үнэнийг хэлэхэд Гөү Хн-жи мөн ингэж хийсээр ирсэн, ажил мэргэжлээ дээшлүүлж, мэдэлгийн хүрээ хэвчээгээ өргөтгөхийн төлөө 1993 онд тэрээр Нань-жингийн хятад эм эмнэлгийн их сургуульд мэргэжил дээшлүүлсэн байна, мөн хараагүй хүүхдийн хүчир бэрхийг хэрхэн даах тухай сэтгэл санааны саадыг арилгахын төлөө 2000 онд тэрээр бас Бээжинд хүрч, сэтгэл санааны зөвлөгөө өгөх багшийн бэлтгэл дамжаанд суралцсан байна. Сүүлийн жилүүдэд Гөү Хун-жи өөрөө компьютерын мэргэжлийг сурсан бөгөөд хараагүй хүнд ховорхон байдаг компьютерийн мэргэжилтэн болжээ.
Дээд шинэ техник зээлдэн орохын хирээр Гөү Хун-жинийн амьдрал ч улмаар олныг мэдэх болж, сүлжээ нь хараагүй хүн болон дэлхийг уламаар ойлдуулжээ. Тэрээр хэлэхдээ, компьютертой болсноос хойш, олныг мэдэх болж өөр шинэ ертөнцөд хүрсэн шиг боллоо. Ном, сониныг бүр уншиж болно, ерөөс санаанд байгаагүй юм биелж байна гэжээ.
Гөү Хун-жи шинтрашгүй сүс зоригоороо амьдралын ялагч болж, "хараагүй нь хүнд маш их гуниг зовлонг авчирдаг боловч амьдралд бас маш олон утга агуулгатай, баяр баясгалантай зүйл байна гэдгийг танилиулж байна гэж хараагүй хүмүүсийг байнга итгаж явна. Түүний үр нөлөөг олон олон сурагчид хүртэжээ, ийм байдгаараа Гөү Хун-жи багшийн ойр хавиар хэзээд итгэл, баяр баяслаар дүүрсэн олон олон хүүхдүүд байдаг байна.
|