• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-11-06 17:30:33    
Гадаадад хөдөлмөрлөх хүчний үйлчилгээг боловсронгуй болгож байна

Хятадын Олон Улсын Радио

     Хятадын гадаад эдийн засгийн хамтын ажиллагаа гүнзгийрэхийн хэрээр Хятадын хүмүүс гадаад орнуудад ажил хөдөлмөр хийх нь олширч байна. Эдгээр хүмүүсийн эрх ашгийг хамгаалахын тулд Хятадын Засгийн газраас гадаадад хөдөлмөрөх хүчний үйлчилгээг боловсронгуй болгож байна.

     Хятадын Худалдааны Яамнаас гадаадад хөдөлмөр хүчний үйлчилгээний лавлах утсны систем гаргарж үйлчилж байна.

     Энэ систем нь гадаадад гарч хөдөлмөрлөх зорилготой хүнд үйлчилдэг юм байна. Гадаадад гарч хөдөлмөрлөх хүн энэ утсаар яривал, гадаадад гарч хөдөлмөрлөхөд холбоотой мэдээллүүдийг төлбөргүй авч болно. Үүнд гадаадад хөдөлмөрлөх хүчний компани илгээх хууль ёсны чанар, гадаадад хөдөлмөрөх хүчний төсөл гаргах үнэн бодит чанар, гадаадад гарч хөдөлмөрлөх дэс дараалал болон болзол, хөдөлмөрийн гэрээ байгуулахад анхаарах зүйлүүд хамрагдаж байна.

     Хятадад хөдөлмөрлөх хүчний нөөц ихтэй болон хямд болохоор, сүүлийн жилүүдэд Хятадын гадаадад хөдөлмөрлөх хүч гаргах нь нэмэгдсээр байна. Хятадын олон хүн гадаадад гарч ажил хөдөлмөр хийж байна. Бүртгэлээс үзэхэд, өнөөгийн байдлаар, Хятадаас гадаадад илгэж ажиллуулсан хүн давхардсан тоогоор 4 саяд хүрч, гадаадад 730 мянган хүн ажил хөдөлмөр хийж байна. Эдгээр хүмүүс 160 гаруй улс орон, газар нутагт барилга байгууламж, гуанз рестарон,тээвэр зэрэг ажил төрөлд ажиллаж байгаа.

     Гадаадад хөдөлмөрлөх хүч гарах нь олшрохыг дагалдан, зарим талын асуудлууд гарч ирж байна. Нийгэм дээр зарим хууль бус аж ахуийн нэгж юм уу хувь хүн хөдөлмөр хүчээр хамтран ажиллах гэдгээр шалтаг болгож, хүмүүсийг хууран мэхэлж байна. Тэдэнд хөдөлмөрлөх хүчний гэрээ байхгүй, нийгэм дээрээс хөдөлмөрлөх хүч элсэж, өндөр хураамж авч, хамаг эцэст гадаадад гаргаж чадахнүй байдаг.

     Ийм асуудалд чиглүүлэн Хятадын ХЯ аж ахуйн нэгжийн эрхлэлтийн эрхийг хянан шалгах, гэрээний төслийг доторхойлох, төслийг хянан шалгах, төлбөрийн шалгуурыг хянан үзэх зэрэг арга хэмжээнүүд авч, хөдөлмөрлөх хүчний эрх ашгийг хамгаалж байна.

      Гадаадад гарч хөдөлмөрлөх хүмүүс хууран мэхлэхдэхээс зайлшхийлгэхийн тулд Хятадын ХЯ-наас гадаадад гарч хөдөлмөрлөхөд заавал унших дэвтрийг 500 мянган ширхэг хэвэлж, нийгэм нийтэд тараасан байна. Дахиад ХЯ-ны засгийн газрын веб-сайдад гадаадад гарч хөдөлмөрлөх тухай тусгай сэдэв гаргач, гадаадад гарч хөдөлмөрлөх хүмүүст бодлогын талаар тайлбарлалт хангаж, хөдөлмөрлөх хүмүүсийн эргэлзээтэй зүйлд тайлбарлалт хийж, гадаадад хөдөлмөрлөх хүчний аюулгүйн сэрэмж болон найдваргүй төслийн мэдээллийг цаг тухайд нь нийтэлдэг байна.