• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-11-07 17:01:34    
Ерөнхий сайдын айлчлал сайн хөршийн найрсаг харилцааг бэхжүүлж, ажилч хэрэгч хамтын ажиллагааг дээшлүүллээ [Радио]

Хятадын Олон Улсын Радио

     Хятад улсын Ерөнхий сайд Вэнь Жябао Европ, Азийн дөрвөн оронд хийсэн айлчиллаа 7-ны үдээс өмнө өндөрлөж Бээжиндээ буцан ирлээ. Ерөнхйи сайд Вэнь Жябаог дагалдан хамт айлчилсан Хятадын ГХЯ-ын сайд Ян Жэчи, Ерөнхий сайдын энэ айлчлалын тухай сэтгүүлчдэд ярилцалга өгөхдөө: "Ерөнхий сайд Вэнь Жябаогийн энэ айлчлал нь Хятад улс болон Узбекстан, Туркменстан, Беларусс, Орос дөрвөн орон хоорондын сайн хөршийн найрсаг харилцааг бэхжүүлж, улс төрийн итгэлцлийг гүнзгийрүүлэн, ажилч хэрэгч хамтын ажиллагааг ахиулан, баялаг үр дүнд хүрсэн байна" гэж илэрхийлжээ.

     Энэ сарын 2-ноос 6-ны өдрүүдэд Ерөнхий сайд Вэнь Жябао Узбекстан, Туркменстан, Беларусс, Оросод албан ёсны айлчлал хийж, ШХАБ-ын гишүүн орнуудын Ерөнхий сайдын зөвлөлийн 6-р хурал, Хятад Оросын Ерөнхий сайд нарын 12-р тогтмол уулзалтад оролцсон бөгөөд Орост болсон "Хятадын жил" ажиллагааны хаалтын ёслолд оролцсон байна.

     ШХАБ-ын гишүүн орнуудын Ерөнхий сайдын зөвлөлийн 6-р хуралд оролцсон үедээ, Ерөнхий сайд Вэнь Жябао гишүүн орнууд хоорондын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн өргөжүүлэхтэй холбогдуулан бодитой санал дэвшүүлж, гишүүн орнууд хууль дүрэм, бодлогын зохицуулалтаа эрчимжүүлж, худалдаа, хөрөнгө оруулалтын орчноо байнга сайжруулан, эдийн засгийн хамтын ажиллагааны мехнизмээ боловсронгуй болгохыг санал болгожээ. Гишүүн орнууд эдийн засаг, худалдаа, хөдөө аж ахуй, эрчим хүч, зам харилцаа, холбоо зэрэг салбар дахь хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, харилцан хөрөнгө оруулан, аж ахуйн нэгжүүд хоорондын хамтын ажиллагаа хийхийг урамшуулж, шинжлэх ухаан техник, боловсрол, байгаль орчин зэрэг салбарын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх хэрэгтэй гэж тэрээр цохон тэмдэглэсэн байна. Гишүүн орнууд хоорондын сүүлийн жилүүдэд тохиролцсон хэлэлцээр, нийтлэг ойлголтыг түргэхэн бодитой хэрэгжүүлэхийг Вэнь Жябао уриалжээ.

     Ерөнхий сайд Вэнь Жябаогийн дэвшүүлсэн санал нь ШХАБ-ын гишүүн орнууд хоорондын ажилч хэрэгч хамтын ажиллагааг ахиулсан байна гэж сайд Ян Жечи үзлээ. Ерөнхий сайд Вэнь Жябаогийн дэвшүүлсэн саналыг хуралд оролцсон гишүүн орнуудын удирдагчид халуунаар хүлээн авсныг тэрээр тэмдэглэжээ.

     Ерөнхий сайд Вэнь Жябаогийн айлчлалын үеэр, Хятад, Оросын удирдагчид Хятад, Оросын стратегийн түншлэлийн харилцааг ахиулах талаар нийтлэг ойлголтод хүрч, хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурсан байна. Ерөнхий сайд Вэнь Жябао Оросын удирдагчидтай уулзахдаа, Хятадын тал "үеийн үед найрсаг байх, хамтаар дэвших" гэсэн энх тайванч үзэл баримтлал, хөгжлийн узэл санааг гүнзгий хэрэгжүүлж, Хятад, Оросын стратегийн хамтын ажиллагааны улс төрийн үндэс суурийг бэхжүүлэн, материаллаг суурийг эрчимжүүлж, стратегийн хамтын ажиллагааны нийгмийн үндэс суурийг төгөлдөржүүлж, стратегийн хамтын ажиллагааны аюулгүйн үндэс суурийг бэхжүүлж, олон улсын үйл хэргийн талаарх зохицуулалтыг эрчимжүүлэх болно гэж тэмдэглэжээ. Орос, Хятадын стратегийн зөвшилцлийг эрчимжүүлж, Хятадын талтай урт хугацааны тогтвортой хамтын ажиллагаа хийх болно гэж Оросын тал дахин нотолжээ. Үүнээс гадна, Хятад, Орос хоёр тал бас хоёр орны эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааг тал бүрээр, адил тэгш, өндөр түвшинд хөгжүүлэх асуудлаар нийтлэг ойлголтонд хүрчээ.

     Хятад, Оросын төрийн тэргүүн нарын нийтлэг ойлголтын дагуу, Хятад, Орос хоёр тал 2006 оноос харилцан өөр өөрийн орондоо "Оросын жил" ажиллагаа, "Хятадын жил" ажиллагааг тус тус зохион явуулж, хоёр орны олон салбар дахь харилцаа, хамтын ажиллагааг ахиулсан байна. Энэ удаа Ерөнхий сайд Вэнь Жябао Оросын Ерөнхий сайд Виктор Зубковтай хамтаар Орост болсон "Хятадын жил" ажиллагааны хаалтын ёслолд оролцон баярын үг хэлж, уг ажиллагааны баялаг үр дүн, алс хэтийн ач холбогдлыг хоёр тал өндрөөр үнэлж, хоёр орны ард түмэнд сайшаагдсан үйл ажиллагааг мехнизмжуулна гэж шийджээ.

      Узбекстан, Туркменстан, Беларусс гурван орон ч Ерөнхий сайд Вэнь Жябаогийн айлчлалыг дээд хэмжээнд авч үзсэн байна. Айлчлалын үеэр, Хятад улс уг гурван оронтой хоёр талын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зуржээ. Ерөнхий сайд Вэнь Жябао гурван орны удирдагчидтай хэлэлцээ уулзалт хийх үеэр, уг гурван орны ард түмний сонгосон хөгжлийн замыг Хятад улс хүндэтгэж, гурван орны улс орны бүрэн эрх, аюулгүй байдал, үндэстний эдийн засгаа хөгжүүлэхийн төлөө гаргасан хүчин чармайлтыг дэмжиж, гадны хүчний хүний эрхийн зэрэг асуудлаар шалтаг болгон гурван орны дотоод хэрэгт бүдүүлгээр оролцлого хийхийг эсэргүүцнэ гэж онцолжээ. Тайвань, Түвд, "Зүүн Түркстан" зэрэг асуудлаар Хятадын талыг цаашид эрс шуурхай дэмжинэ гэж уг гурван орны удирдагчид тус тус илэрхийлжээ. \Гэрэлт орчуулж, О.Дарамбазар хянав.\