• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-11-07 17:30:01    
Хөлөн-буйр хотынхон Орос, Хятад, Монгол гурван орны хилийн нутгийн хамтын ажиллагааны үзэсгэлэнд оролцжээ

Хятадын Олон Улсын Радио

     Синьхуа хорооны сурвалжлагчийн мэдээлснээр, Өвөр Монголын Өөртөө Засах Районы Хөлөн-буйр хотынхон Оросын Холбооны Улсын Чита хотноо 10-р сарын 17—19-ний өдөр болсон Орос, Хятад, Монгол гурван орны хил орчим нутгийн хамтын ажиллагааны үзэсгэлэнд оролцов. Хөлөн-буйр хотын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын орлогч дарга Жян Баошүй үзэсгэлэнгийн ажиллагаанд оролцсон бөгөөд уг арга хэмжээний үеэр зохиогдсон олон улсын чуулга уулзалтанд оролцжээ.

     3 хоног болсон уг үзэсгэлэнд Оросын Чита муж, Ачинскийн Буриадын автономит район, Монгол Улсын Дорнод аймаг, Хэнтий аймаг, БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах Район, Хэйлүн-жян мужийн зэрэг нутаг районы 100 шахам үйлдвэр аж ахуйн нэгж оролцсон байлаа. Уг үзэсгэлэн нь оролцсон хүний тоогоороо хамгийн олон нэг удаагийн үзэсгэлэн болсон юм. Түүний тодор, Хөлөн-буйр хотын үйлдвэр аж ахуйн нэгжийн үзмэрийн талбай нь бүх үзэсгэлэнгийн гурваны хоёр орчим хувийг эзэлж, модон хэрэгсэл, барилгын материал, мэдрэгчтэй хаалга, цемент, хүнд ачааны машин, гэр ахуйн цахилгаан бараа зэрэг бүтээгдэхүүнээ дэлгэн үзүүүлжээ. Мөн үзэсгэлэнгийн үеэр, Хөлөн-буйр хотынхон хамтын ажиллагааны 11 санамж бичиг, 4 гэрээнд гарын үсэг зурсан ба гэрээний нийт үнэ нь 26 сая гаруй юаньд хүрчээ.

     Оросын тал бас 2007′ Орос, Хятад, Монголын олон улсын шинжлэх ухааны практикийн асуудлаарх Читагийн чуулга уулзалтыг зохион явуулжээ. \О.Дарамбазар орчуулав.\