Гурилийг түргэн исгэх:
500 грам гурил, 50 миллилитр цуу, 350 мл бүлээн усны харьцаатайгаар гурилаа сайтар нухаад 10 минут тавьж, 5 гм соод юм уу хужир хийгээд гурилынхаа исгэлэн үнэрийг нь гартал хүчтэй нухаж байгаад жигнэсэн мантуу бол зөөлөн бөгөөд амттай болдог юм.
Өндөгтэй шөл хийх:
Удаан тавьсан тахианы өндгийг бүлээн усанд хийхэд амархан задардаг. Харин тогоотой буцалсан усандаа урьдаар хэдэн дусал цуу хийгээд дараа нь өндгөө хагалаад хийхэд өндөг хагардаггүй бөгөөд замбага шиг сайхан болдог.
Цагаан будаа агшаах:
Цагаан будааг удаан хугацаагаар хадгалсан тохиолдолд, түүнийг жигнэхдээ бага хэмжээний цуу хийвэл болохдоо цагаан мөртөө өнгөлөг, амттай сайхан болдог.
Гурилтай шөл хийх:
Гурилтай шөл хийхдээ жаахан цуу хийвэл гурилийн хужирлаг үнэрийг арилгадаг төдийгүй гурил нь зөөлөрдөг.
Шинэ махыг шинэхэн хэвээр нь байлгах:
Шинэ гаргасан махыг дэвтээсэн цуутай цэвэрхэн даавуунд боогоод тавихад өдөр шөнийн хугацаанд муухай үнэр орохгүй байж чадна.
Хонины махны шинхэгийн үнэрийг арилгах:
Хонины махыг хэрчээд буцалсан устай тогоод хийснийхээ дараа 1 кг хонины маханд 50 мл цуу хэрэглэх харьцаагаар тогоондоо хийнэ. Ингэж болгосон хонины махны шинхэгийн үнэр нь бүрмөсөн арилдаг.
Хөлдүү махыг хэсгээх.
Хөлдүү махыг цуутай усанд хийхэд тун амархан хэсдэг. Энэ аргыг хөлдүү загасыг хэсгээхэд ч хэргэлж болно.
Төмсний өнгө харлахаас сэргийлэх:
Хальсласан төмсийг хүйтэн усанд тавихдаа жаахан цуу хийчихвэл төмсний өнгө нь хувирахгүй байх болно.
Загасны цөс нь хагарвал яах бэ?
Загасыг төхөөрөхдөө болгоомжгүйгээс болоод гашуун цөсийг нь хагалчихвал нэн даруй бүлээн усаар сайтар угаагаад дараа нь загасан дээрээ цуу түрхэж болно, хэрэв гашуун цөс нь загасны маханд хэтэрхий их шингэсэн байвал махыг нь хэрчээд цуунд хагас цаг дэвтээвэл загасны махны гашуун амт үгүй болох болно.
Загасыг арилгахдаа гараас мултарч гарахаас сэргийлэх:
Загасны хайрсыг арилгаж цэвэрлэхдээ, загасан дээрээ цуу түрхчихвэл гараас байн байн гулгаж гарахаас зайласхийж болох юм.\Л.Буянтогтох орчуулав\
|