Өвөр Монголд ая дуунд сонирхолтой хүн бүхэн бараг Еүнрэвийн хөгжмийн бүтээлийг сайн мэдэнэ. Еүнрэв Өвөр Монголын Хорчны тал нутагт төрж, ардын дуу нь түүний авьяас билгийг нээж, аав ээжийнхэн нь хүмүүжил сургаал түүнийг ая дууны замд хөтөлжээ. Ая дуунд сонирхолтой тэр 14-н настайдаа цэрэгт элсэж уран сайхны ажил хийжээ. Дөрвөн жилийн дараа Зүүн хойд дахь Лү шүний Утга зохиол урлагийн сургуульд орж үүнээс хойш мэргэжлийн уран сайханчин болжээ. Цэргийн албаас халагдсаны хойно тэр Өвөр Монголын радио телевизийн урлагийн хамтлагт орж удирдаач , хөгжмийн зохиолчоор ажиллав.
Тэрээр хэлэхдээ, монгол үндэстний уртын дуу, хөөмий зэрэг ундраад баршгүй өвөрмөц онцлогтой урлаг нь өөр үндэстэнд байхгүй дэлхийд хосгүй. Өнөө би симпони хөгжим, бүжгийн хөгжим бичиж, үндэстнийхээ хөгжимийг дэлхий нийтэд танилцуулахыг хүсч байна гэжээ.
Монгол нутагт төрж өссөн Еүнрэв олон жилийн турш хөдөө орон нутаг малчдын гэрээр явж ардын урлагчидаас сурчээ. Өргөн уудам тал нутаг, нэлийн цайрах элс манх, хөхрөн ногоорох ой мод байгалийн энэ бүх зүйл түүнд зохион бүтээх урам хайрлаж үндэстний онцлогтой цаг үеээ тусгасан ая дууны олон сайхан бүтээл бичсэн билээ. Түүний ардын дууг өөрчлөн найруулсан " дөрвөн улирал", "нуунзая", "дөрвөн далай" зэрэг ардын дууг Өвөр Монголын радио телевизийн хамтлаг дуулж орон даяр дэлгэрүүлсэн юм. 1989 онд Енрэв Бээжингийн хөгжмийн танхимд концерт тавьж, үндэстний цөөнхийн хөгжмийн зохиолчийн хувь хүний анхны симфони хөгжмийн концерт болж үзэгчдийн сонирыг мялааж билээ.
2005 оны 10-р сард соёлын яамны томилолтоор Еүнрэв тэргүүтэй Өвөр Монголын Радио Телевизийн Хамтлаг Америкт болсон Хятадын соёлын наадмын нээлтийн ёслолд оролцож уран сайхны тоглолт үзүүлсэн юм. Еүнрэвийн бүтээл Америкийн үзэгчдийн таашаал хүлээж, Америкийн талаас Еүнрэвийн бүтээлийн тусгай концерт эрхэлж билээ. Еүнрэв Америкийн үзэгчдийн үнэлэлтийг хүлээсэн төдийгүй Америкийн Төрийн нарийн бичгийн дарга байсан Пубел түүнийг хүлээн авч уулзан өндрөөр үнэлсэн юм.
Тэрээр хэлэхдээ, Америкчууд манай найрал хөгжмийг сонсоод сэтгэл догдлон нулимс унагасан. Кеннеди урлагийн төвийн ерөнхий хянагчийн орлогч, та нарын ая дуунд хурмаст тэнгэр ч сэтгэл догдолно гэж өндрөөр үнэлж билээ.
Хөгжмийн зохилч Еүнрэв өнөө хэдийгээр 74-ийн өндөр насан сүүдэр зооглосон боловч үндэстний урлагийн төлөө чармайн ажилласаар байна. 2006 онд тэрээр "тал утгийн магтаал", "тал нутгийн сүр сүлд" симфони хөгжим болон найрал дууны кассетаа хэвлүүлсэн байна.
Тэрээр хэлэхдээ, насаараа дуу хөгжийн ажил хийлээ. Маргааш нэн сайхан, өөрөө найрал хөгжмийн 20 ая бичихээр байна, Хөлөн Буйр, Жирэм, Шилийн гол, Ордос, Алсань энэ таван их онцлогтой Өвөр Монголын ардын дуу хөгжмийг дэлхий дахинд танилцуулахыг хүсч байна гэжээ. /Урангоо орчуулж бэлтгэв/
|