Бээжин хотын жирийн дунд сургуулиудаасаа ялгаатай нь гадаадын хүүхдүүдийг сургадаг олон улсын сургалтын тэнхимтэй. Ахлах сургууль нь хятадын их дээд сургуулиудын элсэлтэд бэлтгэх болон хятадын их дээд сургуулиудад элсэх эрх хангах хятад хэлний HSK-д бэлтгэх ангиудтай, дунд ангиуд нь хятад хэл дээр хичээллэдэг. Гадаад хүүхдүүдэд зориулсан хятад хэлний хагас жилийн түргэвчилсэн бэлтгэл ангиудтай. 11- 17 насны хүүхдүүдийг элсүүлдэг, жилийн төлбөр нь 28.000- 31.000 RMB。 Сургуулийн элсэлтийн албаныхантай уулзахдаа хятад хэлээр чөлөөтэй ярьдаггүй бол хэлмэрч дагуулж очих нь зүйтэй. Учир нь олон улсын сургуулиуд хэдийгээр ихэнх багш нар нь төрөлх англи хэлтэй байсан ч сургалтын албаны ажилтнууд нь англи хэл төдий л сайн биш хятад хүмүүс байх нь элбэг. Ихэнх сургуулиуд нэр мэдүүлэх хураамж гэж авдаг. Тэр нь ойролцоогоор 200-800 RMB байна. Ингээд хүүхдийнхээ хятад хэл дээр бэлдэн нотариатаар батлуулсан хувийн хэрэг, Бээжин хотод албан ёсоор оршин суух эрхийг батлах баримт бичгүүдийг үндэс болгон элсэх сургуульдаа бүртгүүлнэ.
1 2 3 4 5 6
|