Та бүхэн одоо Японы Наганогийн радиогийн Күнзийн сургуулийн тууз хайчлах ёслолд зориулан Нагано мужийн зарим сайн дурын уран сайханчдын Япон хөгжмөөр Хятадын "Тэнгэс далай миний төрсөн нутаг" гэсэн дуу эгшиглэж байгааг сонсож байна. Хятадын олон улсын радио болон Японы Наганогийн Япон Хятадын найрамдлын нийгэмлэгийн хамтран зохион явуулсан радиогийн Күнзийн сургууль 7-ны өдөр Нагано мужид тууз хайчлах ёслолоо хийсэн байна.
Олон улсын радиогийн төлөөлөгчдийн тэргүүн, радиогийн удирдах хүн Жан Фү-шэн Хятадын талын өмнөөс тууз хайчлах ёслол дээр баярын үг хэлж тэмдэглэхдээ,
Хятад Япон хоёр орон бол уул усаараа залгалдсан хөрш орон юм, Хятад улс 20 гаруй жил өөрчлөлт хийж нээлттэй байлгах бодлогыг хэрэгжүүлснээр эдийн засаг маань маш түргэн хөгжиж, ард иргэдийн амьдрал ч ихээхэн сайжран, Хятад Японы эдийн засгийн хамтын ажиллагаанд маш их үүрэг гүйцэтгэсэн байна. Хятад Япон хоёр орон цаашид нэн сайн хамтран ажиллавал сая нэн их хөгжиж чадна гэжээ. Тэрээр бас Нагано мужийн радиогийн Күнзийн сургуульд итгэл найдвар тавьж хэлэхдээ,
Күнзийн сургууль байгуулагдсан нь олон улсын радиогийн гадаадтай хамтран ажиллах чухал арга хэмжээ юм, мөн олон улсын радиогийн сонсогчидтойгоо нэн ойр дотно байж, Хятад Япон хоёр орны ард түмэн хоорондын харилцан ойлголцлолыг нэмэгдүүлж, солилцоогоо өргөтгөн, найрамдлаа зузаатгахад маш чухал ач холбогдолтой юм. Күнзийн сургуулиар дамжин Хятад Японы иргэд хоорондын хамтын ажиллагаа хийгээд хэлхээ холбоо нэн нягт болж, Японы нэн олон иргэд Хятадыг ойлгож, Хятад Японы найрамдал үеийн үед уламжлагдан залгамжлагдах болно гэдэгт итгэж байна гэжээ.
Радиогийн Күнзийн сургуулийн Японы хамтран ажиллах тал, Наганогийн Япон Хятадын найрамдлын нийгэмлэгийн дарга Шиоичи Иде хэлэхдээ, энэ онд радиогийн Күнзийн сургууль байгуулах нь маш чухал ач холбогдолтой юм гэжээ. Тэрээр цааш нь хэлэхдээ,
Энэ он бол Япон Хятадын харилцаа хэвийн болсны 35 жилийн ой юм. Энэ нь тэмдэглүүшэй он болох юм. Хоёр орны удирдах хүмүүсийн 2006 оны намар тохиролцсон стратегийн харилцан хөнгөлөлтэй харилцаа тогтоох нийтлэг ойлголтын дагуу, сүүлийн жилүүдэд улс төрд хүйтэн, эдийн засагт халуун байгаа хоёр орны харилцаа ч шинэ цаг эринд орсон байна. Сүүлийн жилүүдэд, хоёр орон хоорондын соёл, биеийн тамир спортын солилцоо маш түргэн хөгжсөн байна. Бид олон талын дэмжлэгтэйгээр хятад хэл сайн мэддэг, соёл урлаг зэргийг сайн ойлгодог чадвартныг бэлтгэн хүмүүжүүлэх болно гэжээ.
Нагано мужийн Япон Хятадын найрамдлын нийгэмлэгийн хэрэг эрхлэх газрын дарга Масаюки Фүсе хэлэхдээ,
Бид Наганогийн Күнзийн сургуулийг түшиглэн байгууламж болгон өргөтгөж, Шинсу их сургуулийг багтаасан хятад хэл сурах орчныг сайжруулна. Хэл бол найрамдлын гүүр юм. Нэн олон хүн Хятадтай дотно харилцахыг бид хүсч байна. Хятадад сонирхолтой болох нь Япон Хятадын найрамдлын үндэс болно. Манай Япон Хятадын найрамдлын нийгэмлэг энэхүү яруу алдартай үүргийг хүлээгээд байна. Хойшид чулам их чармайх болно гэжээ. /Рэнчинсоо орчуулж, Пэрлаймаа хянав/
|