• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-11-08 17:26:00    
2007′ Европ, Азийн эдийн засгийн асуудлаарх чуулга уулзалт Ши-ань хотноо болж байна [Радио]

Хятадын Олон Улсын Радио

      2007′ Европ, Азийн эдийн засгийн асуудлаарх чуулга уулзалт 8-ны өдөр Хятадын баруун нутгийн Ши-ань хотноо нээгдлээ. Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллагын гишүүн орнууд болон түүний ажиглагч орнуудын дээд албаны хүмүүс, НҮБ-аас Хятадад суугаа салбар байгууллагын албаны хүмүүс, дотоод гадаадын 1000 гаруй аж ахуйн нэгжийн төлөөлөгч, эдийн засгийн эрдэмтэд уг чуулга уулзалтад оролцож байна. 2 хоногийн хугацаанд тэд Европ, Азийн ажил хэрэгч хамтын ажиллагааг эрчимжүүлэх, хамтын хөгжилд тус дөхөм үзүүлэх зэрэг гол сэдвүүдийг гүнзгий авч хэлэлцжээ.

     2007′ Европ, Азийн эдийн засгийн асуудлаарх чуулга уулзалт 2005 онд байгуулагдаж, түүний байрлах газрыг Хятадын Ши-ань хот гэж тогтоосон бөгөөд 2 жилд 1 удаа зохион явуулдаг байна. Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллагын гишүүн орнууд, ажиглагч орнуудын гишүүд хоорондын харилцааны хөгжилд цаашид тус дөхөм үзүүлэн, бусад холбогдох орнуудтай эдийн засгийн харилцан дэмжих харилцааг гүнзгийрүүлэх нь уг чуулга уулзалтын зорилт юм. 2 жилийн өмнө, анхны чуулга уулзалтаар хамтын ажиллагааны асуудлаар олон санал дэвшүүлсэн юм. Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Болат Нургалиев 2007′ Европ, Азийн эдийн засгийн асуудлаарх чуулга уулзалтын нээлтийн ёслол дээр хэлэхдээ: "Уг чуулга уулзалт бол 1-р сарын 2-ны өдөр уг байгууллагын хуралдуулсан Ерөнхий сайд нарын Ташкентын хурлын дараа, Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллагын энэ онд хийж буй чухал үйл хэрэг юм. Энэ нь бүс нутгийн хамтын ажиллагааг хөгжүүлэн, гишүүн орнууд болон ажиглагч орнуудын хамтын ажиллагаг эрчимжүүлж, уг бүс нутгийн эдийн засаг, шинжлэх ухаан техник, хөрөнгө оруулалт, аялал жуулчлал болон хүмүүнлэгийн суртал ухуулага зэрэг талаар чухал ахиулах үүрэг гүйцэтгэх болно" гэлээ.

     Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллагаас гадна, Өмнөд Солонгосын SK корпораци, Америкийн Франклин сан зэрэг дэлхийн 500 хүчирхэг аж ахуйн нэгжээс 30 гаруйнх нь өндөр тушаалын хүмүүс уг чуулга уулзалтанд оролцож байна.

     Хоёр хоног үргэлжлэх чуулга уулзалтын үеэр, чуулга уулзалтдын төлөөлөгчид эрчим хүч хөгжүүлэх болон эрчим хүчийг хэмнэн бохир бодис гаргах хэмжээг багасгах, Европ Азийн боловсролын хамтын ажиллагаа хийгээд зөвшилцлийн механизм, Европ Азийн мөнгөн гүйлгээний олон талт хамтын ажиллагаа болоод жич аялал жуулчлалыг хөгжүүлэх зэрэг сэдвээр гүнзгий хайн хэлэлцэх болно. НҮБ-аас Хятадад суугаа байгууллагын зохицуулагч ноён Ма Хэли хэлэхдээ, даяарчлалын хандаш өдөр ирэх тусмаа хөгжиж байгаа өнөөдөр, хүн төрөлхтний нийгмийн хөгжилд олон сорилт тулгарч байгаа болохоор, солилцооны олон төрлийн механизмийн тогтоож байгаад олон орон хоорондын хамтын ажиллагааг ахиулж, хөгжлөө уялдуулах шаардлагатай байна гэж илэрхийлсэн байна.

     Шинэ сорилт байгаа болохоор, бид шинэ механизим тогтоох нь чухал байна. Европ Азийн эдийн засгийн чуулга уулзалт бол даруй ийм механизим юм. Бид НҮБ-ын Хөгжлийн программын газар болсны хувьд, энэ удаагийн чуулга уулзалтын аялал жуулчлал болон хөрөнгө оруулалтын салбар чуулга уулзалтыг азтайгаар бэлтгэн зохиосон байна. Энэ нь биднийг НҮБ-ын хэмжээнд шинэ арга барилтай болгож, дорнод өрнөдийг холбон түншийн харилцаа тогтоосон байна гэжээ.

     Сүүлийн жилүүдэд, Хятад улс бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлж, дэлхийн эдийн засгийн хөгжлийн явцад чухал үүрэг гүйцэтгэсэн байна. Хятадын УТЗЗ-ын Бүх Хятадын хорооны дарга Жя Чинлинь хэлэхдээ:

     " Европ Азийн эдийн засгийн чуулга уулзалтын хойшдын ажилд би дөрвөн зүйлийн хүсэлт тавьж байна. Нэгд, яриа хэлэлцээ хийж, итгэлцэлээ нэмэгдүүлэх ёстой, хоёрт, тус бүс нутгийн олон орны эдийн засгийн хөгжил болон онцлогын дагуу, зам харилцаа, эрчим хүч, холбоо энэ гурван том сүлжээний байгуулалтыг бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны тэргүүлэх салбар болгох хэрэгтэй, гуравт, гадаадад нээлттэй байлган, хамтын ажиллагааны салбараа өргөтгөх хэрэгтэй, дөрөвд, хамтын ажиллагааны үр ашгийг чухалчлан, чуулга уулзалтыг хөгжүүлэх хэрэгтэй байна. Тус бүс нутгийн олон орны эдийн засгийн хөгжил болоод хамтын ажиллагаанд оршиж байгаа асуудлыг нухацтай судлан, хөгжлийн туршлагаа судлан, санал санаачлага, үндэс баримт хангах хэрэгтэй гэжээ. /Дарамбазар,Пэрлаймаа орчуулж, Буян хянав/