• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-11-08 17:55:16    
Потацогийн улсын цэцэрлэгт хүрээлэнгийн Бита далайн үзэмж

Хятадын Олон Улсын Радио

      Потацогийн улсын цэцэрлэгт хүрээлэнгийн Шуду нуурнаас автобусаар Бита далай руу аялахад аварга мододын хоорондуур хүч тарга нь тэнцсэн тас хар жүсмийн сарлагууд тав гурваараа тавтай сайхан бэлчин идээшилэх нь харагдна. Зам дагасан модны салаанд тухайн нутгийнхны модны сахал гэж нэрэлдэг ургамалын зүйл хааяагүй унжиж харагдна. Энэ зүйлийн ургамал маш цэвэр агаартай нөхцөлд л ургадаг тул энэ газрын агаар тун ч цэвэр болох нь гарцаагүй. Бита далайд хүрээд онгоцонд сууж, уулс усны үзэмж сонирхож болно. Тунгалаг өдөр онгоцон дээрээс доошоо харахад арван хэдэн метрын усны гүн дэх загас жараахай тодхон харагддаг. Нуурын хөвөө даган удвал цэцэг мяралзаж, онцын сайхан харагдна. Энэ газрын удвал цэцэг жил болгоны билгийн улиралын 5-р сарын шинийн тавны үеэр бадран дэлгэрдэг. Энэ үеэр цэцгийн хэлтэс залгисан загасууд хордлого авч усан дээр хоёр цаг шахам мансууран согтуурч хөвдөг. Энэ нь мөн ч Бита далайн нэг гайхамшиг болдог.

     Нуурны төвд нэг арал байдаг. Энэ нь уламжлал яриагаар бол Гэсэр баатарын мангасыг дарсан газар аж. Арал дээрээр бас бархны сүмтэй. Энэхүү үзэсгэлэнтэй сайхан арал бол Потацогийн улсын цэцэрлэгт хүрээлэнгийн тусгай хамгаалалттай дархан газар юм. Арлын өвс мод цаашлаад үзэл хагдыг нь хүртэл унаган төрхөөр нь хадгалж хамгаалж бий. Энэ нь зөвхөн түвд уламжлалтай бурхны сүм байгаадаа биш энэ арал дээр бас дэд халуун бүсний амьтан ургамалын үлгэр жишээ район гаргаж эрдэмтэд судалгаа шинжилгээ хийж байгаа тул юм.

     Хотын хүмүүст авч хэлбэл Потацогийн улсын цэцэрлэгт хүрээлэн нь унаган байгалийн сайхныг сонирхож, бие сэтгэлийн алжиал чилээг тайлах аятай сайхан бөгөөд гайхамшигтай сайхан газар юм. Энэ цэцэрлэгт хүрээлэнд хоёр ч түвд тосгон бий. Бясалгал хийж байгаа, гороо эргэж байгаа, хорол эргүүлж байгаа түвдүүд хааяагүй харагддаг. Түвд хэл мэдэх юм бол түвдүүдээр үлгэр түүх яриулж ч болно.Түвд барилга голдоо том багана тулгууртай. Энэхүү тулгуур нь хэдий том бол тэр айл төдий баян гэсэн үг. Баяр наадам хурим найр болох бүр Түвдүүд энэхүү баганаа тойрон бүжиглэдэг.