• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-11-08 17:58:31    
2008 оноос өмнө Бээжин хот 320 тэрбум юаний хөрөнгө оруулж, дэд бүтцийн байгуулалт хийх болно

Хятадын Олон Улсын Радио

      Бээжин хот одоогоос эхлэн 2008 он хүртэл 320 тэрбум юаний хөрөнгө оруулж, 860 гэруй төслийн дэд бүтцийн байгуулалт хийх болно. Бээжин хотын хөгжил өөрчлөлтийн дарга Дин шян ян тун саяхан Бээжинд болсон Бээжин хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтын олон улсын чуулга уулзалтад хэлэхдээ, ирэх хэдэн жил бол Бээжин хотын хөгжлийн чухал үе болох юм гэжээ.

     Бээжин хотын хөрөнгө оруулалт нэмэгдэж, хөрөнгө оруултын бүтэц шилдэгжхийн дагуу, дэд бүтцийн байгуулалт ихээр хөгжсөн байна. Үүнд зам харилцааны дэд бүтцийн төсөл нь бүх хөрөнгө оруулалтын хагас хувь илүүг эзэлж, 184 тэрбум юаньд хүрсэн юм байна. Үүнд соронжин төмөр зам 132 км нэмэгдэж, төр улсаас хөрөнгө оруулсан засмал зам, хурдны зам, ерийн засмал замыг 1230 км өргөтгөөн байгуулж, 900 км хотын замыг зассан юм байна. Үүний дотор Олимпийн заал талбайн ойр орчим нийт 170 км урт 75 зам байгуулах болно. Эрчим хүч болон усны эх баялагд 68 тэрбум юаний хөрөнгө оруулж, 2100 км урт байгалийн хийн хоолой шинээр байгуулж, байгалийн хийн нөцийн чадвар 60 мянган тоонн нэмэгдэх болно. 3 дулаан хангамжийн үйлдвэрийг шинээр буюу өргөтгөөн байгуулж, 24 км дулааны сүлжээ байгуулах болно. Өмнөд нутгийн усыг хойт нутагд шилжүүлэх төсөл болон дахин ашиглах усны хоолойн бүтээн байгуулалтын хөгжлийн дагуу, Бээжин хотод дахин ашиглах усны үйлдвэр 5 байгуулах бөгөөд Бээжин хотын холын дүүрэгд нэг бүлэг дахин ашиглах усны үйлдвэр байгуулах болно. Ингвэл өдөр бүр дунджаар бараг 650 мянган тоонн дахин хангах усны хангамжтай болох юм байна.

     Бээжин хотын байгаль орчны зохицуулалтад 16 тэрбум юаний хөрөнгө оруулах болно. Үүнд 177 км голын сувгийг засан сайжруулж, 648 км бохир усны хоолой тавьж, хот дотрох 200 гаруй аж ахуйн нэгжүүдийг нүүлгэн шилжүүлэх бөгөөд хаягдал хогийг зохицуулах үйлдвэр 28 байгуулж, стандартад нийцсэн зорлон 700 байгуулах юм байна. Үүний зэрэгцээ 15 тэрбум 500 сая юаний хөрөнгө оруулж, Бээжин хотын 3-р тоориг замын дотрох болон Олимпийн заал талбайн ойр орчим байгаа 69 "хотын дотрох тосгоныг" үргэлжлэн өөрчлөн байгуулах болно. Үүнээс гадна шуудан холбоо, хотын дэд бүтцийн шинэ бүтээн байгуулалт зэрэгд 43 тэрбум юаний хөрөнгө оруулах юм байна. \Г. Сайн-Өлзий найруулан бэлтгэв.\