Сайн байцгана уу, эрхэм хүндэт виб сайт ашиглагчид аа, Хятадын олон улсын радиогийн Монгол хэлний редакцийн бямба гаргийн хөгжмийн нэвтрүүлгийн шинэ ээлжит дугаар та бүхэндээ мэнд айлтгаж байна. Ингээд өнөөдрийн нэвтрүүлгээр та бүхэнд Хятаыдн залаа од Шүй Хуайюйг танилцуулья.
Та бүхний хүлээн авч сонссон энэхүү дуу бол "水晶" буюу "Усан болор" хэмээх өвөрмөц нэртэй сайхан дуу байлаа. Та бүхэнд маань таалагдсан байхаа. Дуучин маань 1978 оны 3-р сарын 3-нд Хятдын Жэ Жян мужид төрсөн. Дуу дуулах , зураг зурах , кино үзэх , бүжиглэх гэх мэт эгэл хүний адил маш олон хоббитой юм байна. Түүний хувь хүний зан төлөвийн тухайд өөрийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлдэг, шаргуу ажил хэрэгч , англи хэлийг сурах чин хүсэл эрмэлзэлтэй. Учир нь манай бүсгүй маань олон улсын нэр хүндтэй шагналуудыг хүртэх үедээ тэр үеийн сэтгэл хөдлөл болон баярласан сэтгэлээ англиар илэрхийлж чадахгүй бол энэ нь гутаишигтай байж болошгүй зүйл гэж үздэг юм байна. Гэвч хичээлд явах тун дургүй юм байна. Одоо сонсгч та бүхэндээ дуучныхаа дуулсан нэгэн сайхан дууг зориулъяа , энэ дууны дараа та бүхэндээ түүний талаар үргэлжлүүлэн танилцуулах болноо.
Сонсогч та бүхний сая хүлээн авч сонссон дуу бол дуучин Шүй Хуайюйгийн "miss right" хэмээх цомогт нь багтсан "我要快乐" хэмээх сайхан дуу байна.
Шүй Хуайюй нь бага байхаасаа л амьдралын хүнд бэрхийг үзэж , зовлон жаргалыг ялган салган хэрсүүжиж ухаан суусан байна. Бага байхад нь Ээж нь хоёр ч удаа гэрэлж байсан бөгөөд хоёуланд нд бүтэлгүй болж салж байжээ. Шүй Хуайюй нь хоёр эр, хоёр эмэтэй дүүтэй айлын том охин учир багаасаа ээждээ туслан дүү нараа харан хоол ундыг нь хийн хувцас хунарыг нь угаан өсгөжээ. Одоо сонсогч та бүхэндээ дуучиныхаа дуулсан бас нэгэн сайхан дууг хүргье, энэ дуу бол түүний "bad girl" хэмээх цомогт нь багтсан цомогтойгоо ижил нэртэй дуу байна.Та бүхэнд таалагдана гэдэгт итгэлтэй байна.
|