Францын Ерөнхийлөгч Н.Саркозийн Америкт хийсэн албан ёсны айлчлал 7-д өндөрлөв. Энэ айлчллаар тэр Иракийн дайнаас болж хохирсон Франц Америкийн харилцааг амжилттай сэргээн сайжруулсан гэсэн ч хоёр орон хоорондын хуучин санал зөрөлдөөн хэвээр оршсоор байна гэж олон нийт үзэж байна.
Саркози Елисейн ордонд орж сууснаас хойш 6-ны өдөр Америкт анхны айлчлалаа хийж байгаа юм. Айлчлалын үеэр, Франц Америкийн харилцааг сайжруулах эрэл хүсэлтэй байгаагаа тэрээр ахин дахин илэрхийлжээ. Америкийн Ерөнхийлөгч Ж.Бушийн түүнд зориулан хийсэн угтах дайллага дээр, тэрээр " америкчуудын сэтгэлийг дахин олох"-ыг хүсч байна гэв. Америкийн Сенат болон Төлөөлөгчдийн танхимд илтгэл хийхдээ ч Америкийг мөрөөддөг, Америкийн соёлд сонирхолтой, Америкийн үнэт зүйлийн тухай үзэлтийг эрхэмлэн дээдэлж, Дэлхийн хоёр удаагийн их дайнд Францыг хамгаалахын төлөө гаргасан Америкийн хувь нэмэрт баярлаж байна гэжээ. Бушийн хамт Америкийн анхны Ерөнхийлөгч Гиорги Вашингтоны гэр музейтай танилцсаны дараа хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр, "Францын ард түмэн Америкийн ард түмэнд хайртай", " Иран цөмийн зэвсэгтэй болохыг зөвшөөрөхгүй" гэсэн бөгөөд " Ираны эсрэг хориг арга хэмжээ хэрэгжүүлэх нь түүний цөмийн асуудлыг зохицуулахад тустай"гэдэгт итгэж байна гэж ч хэлэв.
Америктай хэрхэн харилцах асуудлаар Саркози ерөнхийлөгч байсан Ширактай маш их ялгаатай гэснийг Саркозийн эдгээр үгнүүдээс харж болох юм.
Саркозийн эдгээр саймсрахсан үгнүүд болон арга хэмжээ нь үг өгөөжөө олов. Эн тэргүүнд Америк түүнд Конгрессын хоёр танхимд илтгэл хийх онцгой эрх олгов. Үүнээс гадна 2003 онд Иракийн дайн дэгдсэн эхний үед, Америкийн конгрессын гишүүдийн дунд Францыг эсэргүүцэх явдал гарч, Конгрессын кофийн баарын хоолны цэсээс "франц" гэсэн үсгийг хасаж, зарим хүн бас үйл ажиллагаа зохион байгуулж, Францын бүтээгдэхүүнийг хориглосон банйа. Гэвч одоо байдал бүрөмсөн өөр болжээ. Саркози Конгресст илтгэл хийсний дараа, " Франц Америкийн харилцаа удалгүй сэргэнэ" гэж Америкийн хэсэг депутат баяртайгаар төсөөлж байв. Ерөнхийд нь авч хэлбэл, Саркоз энэ удаа Америкт айлчлаад, Франц Америкийн харилцааг нээрээ их сайжруулсан байна.
Хоёр орон зарим чухал салбарт мөн л санал зөрөлдөөнтөй байгааг олон нийт мөн анхааралдаа авлаа.
Иракийн асуудлаар, Саркоз хэдийгээр экс Ерөнхийлөгч Ширактай адил Бушийн засгийн газрын бодлогыг зэмлээгүй боловч, Иракийн дайныг Францын эсэргүүцсэн нь зөв гэж тэрээр баримтлан үзсэн төдийгүй Иракт хуурай замын цэрэг илгээхгүй гэсэн Ширакийн бодлогыг цаашид хэрэгжүүнэ гэж онцолсон байна.
Ираны цөмийн асуудлаар, Ираны эсрэг Америкийн хориг арга хэмжээг хэрэгжүүлэхийг Саркози дэмжихээ илэрхийлсэн боловч Иранд цэргийн цохилт өгөхийг эсэргүүцэх байр сууриа өөрчлөөгүй.
Европын сэргийлэлтийн асуудлаар Саркози буулт хийгээгүй.
Үүнээс гадна цаг агаар дулаарч байгаа асуудлаар, Франц Америк хоёр орны санал нийлэхгүй байна. Бушийн засгийн газрын энэ асуудлаархи байр суурьд Саркози ханамжгүй байна. Бүх бөмбөрцөг дулаарч байгаа асуудлыг зохицуулах хүчин чармайлтад удирдах үүрэг гүйцэтгэх ёстой гэж тэрээр Америкт шаардсан боловч, Ж.Буш энэ талаар байр сууриа тодорхой илэрхийлээгүй. /Пэрлаймаа орчуулж,Урангоо хянав/
|