• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-11-09 17:00:17    
Хотын биеийн тамир спортын наадамд залуу тамирчид сайн амжилт байгуулжээ

Хятадын Олон Улсын Радио

 

     Хятадын 6-р удаагийн хотын биеийн тамир спортын наадам 10-р сарын 25-наас 11-р сарын 3-ны өдрүүдэд Хятадын өмнөд нутгийн Ү Хань хотод болсон байна. Энэ спортын наадам нь Бээжингийн олимпийн наадмаас өмнөх Хятадын дотоодод болсон бүх хятадын хэмжээтэй биеийн тамир спортын эцсийн удаагийн ерөнхийлсөн наадам болно. Энэ наадамд Хятадын 74 төлөөлөгчдийн 6300 гаруй тамирчид оролцож, оролцсон хүний тоо болон цар хэмжээгээр өнгөрсөн аль удаагийнхээс ч илүү болжээ. Тогтоол ёсоор, хотын биеийн тамирын наадамд оролцох тамирчдын нас нь 20 наснаас хэдэрч болохгүй учраас энэ наадам нь залуу тамирчдын ур авьяасаа үзүүлэх тайз болсон юм. Энэ удаагийн наадам дээр олон залуу тамирчин сайн амжилт байгуулж, хүмүүсийн урмыг сэргээсэн байна. Ирэх жилийн олимпийн наадамд эдгээр залуу тамирчид нь медал авч чадах эсэхийг хүмүүс төсөөлөхийн аргагүй хэдий ч тэд нар нь Хяиадын биеийн тамирын салбарынхны дутаж болошгүй бэлтгэл хүчин болсон нь дамжиггүй.

 

     Ширээний теннисийг Хятадын төрийн бөмбөг гэж хэлж болно. Энэ удаагийн хотын биеийн тамирын наадамд Ма Лүн, Гүө Юей зэрэг улсын шигшээ багийн тамирчин оролцсоноор, Хятадын дотоодод болсон энэ тэмцээнийг олон улсын жишигт хүргэсэн байна. Хотын спортын наадам нь Ма Лүнгийн хувьд танил дасал болсон юм. Яагаад гэхлээр 4 жилийн өмнө Чаншад болсон хотын спортын наадамд 15-хан настай байсан Ма Лүн нь анх удаагаа хүмүүст танигдаж, эрэгтэйн ширээний теннисийн ганцаарчилсан тэмцээнд 7-р байранд, хосын тэмцээнд 4-р байранд оросн байна. 4 жилийн дараа гэхэд, Ма Лүн нь улсын шигшээ багийн тамирчны нэг болсон бөгөөд Ү Ханьд болсон энэ спортын наадамд алтан медал тоссон байна. Тэмцээний дараа тэрээр хэлэхдээ, залуу тамирчид хотын спортын наадамд оролцдог болохоор улсын шигшээ багын нэг хоёрдугаар ангийн дасгалжуулагч биеэрээ ирж, тамирчид сонгон авдаг. Учир иймээс энэ тэмцээн нь залуу тамирчдын хойшидын хөгжилд маш чухал нэгэн тэмцээн болно. Хятадын дотоодын тэмцээн болсон хэдий ч олон улсын том тэмцээнтэй адилаар хүмүүсийн сэтгэлийн тэнхээг шалгадаг гэжээ. Ирэх жилийн олимп цаашлаад 2012 оны олимпид Ма Лүн нэн сайн амжилт байгуулахыг хүмүүс хүсэн хүлээж байна.