Хятадын Эрүүл мэндийн салбарын албаны хүний тун саяхан мэдэгдсэнээр, Өнөө Хятад Улс оршин суугчдад эрүүл мэндийн удирдлага болон өвчин эмгэгийн урьдчилан сэргийлэх ажлын удирдлагын үр ашигтай арга хэмжээг идэвхитэй хайн сүвэгчлэн хэрэгжүүлж, үүгээр Хятадад дэлгэрч байгаа архаг өвчнөөс нэн сайн сэргийлэхийг хүсч байгаа юм байна. Уг албаны хүн хэлэхдээ, Хятадын өвчин эмгэгээс урьдчилан сэргийлж, хяналтдаа авах төв нь бусад холбогдох байгууллагатай хамтарч, энэ талын ажлыг улам ахиулна гэжээ.
Хүн амын өндөр насжилт болон хүмүүсийн эрүүл бус амьдралын арга хэлбэрийн улмаар Хятадад архаг өвчин дэлгэрэх нь улам газар авч, байдал улам хүнд ноцтой болж байна. Ойлгосноор, Хятадын оршин суугчдын 80 орчим хувь нь архаг өвчний улмаас нас барж байгаа бөгөөд хэсэг хүнд архаг өвчин дэлгэрэх болон нас баралтын хэмжээ цөм үргэлжлэн түргэн нэмэгдэх хандлагатай байна.
Хятадын өвчин эмгэгээс урьдчилан сэргийлж, хяналтдаа авах төвийн орлогч дарга хатагтай Ян Гүнхуань танилцуулж хэлэхдээ, энэ нь голдуу хүмүүсийн амьдралын муу зуршлаас болсон юм, жишээлэхэд тамхилах, архидах, эрүүл мэндэд хортой идээ ундаан хэрэглэх болон биеийн тамир спортын хөдөлгөөнд бага оролцох зэргээс болж байна гэжээ. Хүмүүс ерөнхийлсөн аргаар биеэ эрүүл мэнд байлгах хэрэгтэй гэж тэрээр үзсэн байна.
"өвчинтэй хүн эм уухад л түшин илааршидаггүй юм, өвчинтэй хүн уух эмээ хэрхэн сонгох, өөрийн амьдралын арга хэлбэрээ хэрхэн өөрчлөх, эмчийн захисныг хэрхэн журамлах, өөрийн үйл ажиллагаагаа тохируулах зэрэг тал талын ажлыг сайн хийвэл сая өвинөө илааршуулж чадна" гэжээ. Хятадын эрүүл мэндийн яамны өвчин эмгэгээс урьдчилан сэргийлж, хяналтдаа авах газрын орлогч дарга хатагтай Күн Линфан хэлэхдээ, Хятадад дэлгэрч байгаа архаг өвчнөөс сэргийлэх ажил урагштай явагдаж байна, аюултай хүчин зүйлийг хяналтдаа авах, эртхэн эмчлүүлэх, дүрэмжсэн удирдлага зэрэг гурван чухал явцыг тогтоон барих болон эрүүл хүмүүс, өвчин хүрсэн магадлалтай хүмүүс болон өвчинтэй хүмүүс зэргийг сайн тогтоон барихыг нэгэнт тогтоосон байдаг, гэвч эдгээрийг хэрэгжүүлэхэд техникийн туслалцаа шаардагдах юм гэжээ. Эрүүл мэндийн удирдлага болон өвчин эмгэгийг урьдчилан сэргийлэх ажлын удирдлага бол архаг өвчнөөс сэргийлэх хамгийн чухал техникийн арга барил болно гэж тэрээр үзсэн байна.
"бид үзэл санаа, бодлогын талаар архаг өвчнөөс сэргийлэхийг тодорхой мэддэг. Бид түүнийгээ үйл ажиллагаагаа болгон хэрэгжүүлэхэд техникийн арга барил болон арга хэмжээ шаардлагтай байна. Өнөө эрүүл мэндийн удирдлага болон өвчин эмгэгээс сэргийлэх ажлын удирдлагыг архаг өвчнийг хяналтдаа авах хоёр том техникийн арга барилаар тогтоосон байна" гэжээ.
Тэрээр хэлэхдээ, Хятад Улс хэсэг муж, хот, өөртөө засах районы оршин суугчдын хороололд эрүүл мэндийн удирдлага болон өвчин эмгэгээс сэргийлэх ажлын удирдлагын талаар хайн сүвэгчилж, туршилтын ажиллагаа хийсэн юм байна гэжээ.
"Өнөө олонх газар уг аргыг туршиж байна, эдгээрийг үйл ажиллагаандаа хэрэгжүүлбэл сайн юм, хүн бүхэн сонирхолтой байна" гэжээ.
Ойлгосоноор, жил гаруйн өмнө Хятадын Эрүүл Мэндийн Яам зарим орон нутагт биеийн хүндээ хэвийн байлгах болон даралтыг хэвийн байлгах талаар оршин суугчдын хороололд архаг өвчнөөс ерөнхийд нь сэргийлэх төсөл хэрэгжүүлсэн байна, уг төсөл нь оршин суугчдын хороолол болон гэр бүлээр үндэс болгосон оршин суугчдын эрүүл мэндийн мэдээний агуулах, хувь хүний эрүүл мэндийн намтар зэргийг гаргаж, бас архаг өвчний данс харын удирдлагын арга болон баримжааг дүрэмжүүлсэн байна. Холбогдох зүтгэлтэн танилцуулж хэлэхдээ, ингэж туршиж хийх нь техникийг боловсронгуй болгож, туршлага хуримтуулан, дараа нь дэлгэрүүлэхийн төлөө юм гэжээ.
Хатагтай Ян Гүнхуань хэлэхдээ, Хятадын өвчин эмгэгээс урьдчилан сэргийлж, хяналтдаа авах төв бас аж ахуйн нэгж, тусгай мэргэжлийн эрдэм шинжилгээний нийгэмлэг зэрэг байгууллагатай хамтран, бодлого, тогтолцоо, хэрэгсэл зэрэг гурван талаар эрүүл мэндийн удирдлага болон өвчин эмгэгийн удирдлагын ажлыг ахиулж, архаг өвчнөөс сэргийлэх зорилогодоо хүрэх болно гэжээ. /Ч.Гантөмөр орчуулж, Пэрлаймаа хянав/
|