• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-11-09 18:44:24    
Нэгэн бяцхан охины сурлагын зам

Хятадын Олон Улсын Радио

      Хичээлийн саруул танхимд хүүхдүүдийн ном унших дуу цоориатаж, завсарлаганаараа хүүхдүүд хашаан дотроо хөөрөлдөн тоглосон сайхан дүр зураг хүн болгоны амьдралд хамгийн сайхан дурсамж болон үлдсэн байдаг сан. Хүний балчир насанд амьдралын ийм хуудас дутах юм бол үнэхээрээ азгүй зүйл болох биз дэ.

     Хятадын хөдөө тосгон сүүлийн хэдэн жил маш их хөгжиж хүмүүсийн амьдралын түвшин нийдэмдээ сайжирсан боловч бас зарим нутагт ядуу амьдралтай хүмүүс олон байгаа. Жаргалтай айлын жаргал төсөөтэй, аз бус айлыг аз бус нь өөр өөр байдаг гэж Оросын их зохиолч Толостойн хэлсэнчлэн хөдөө нутагт янз бүрийн шалтгаанаас болж, амьдрал нь тааруухан айл цөөн бус байж, тэднэрийн үр хүүхэд амьдралынхаа юм сурах хамгийн сайхан насандаа сургууль завсардах байдал гардаг нь харамсалтай.

     Шяо Цүн Пин гэдэг баяцан охинтой бид танилцья. Энэ охин Хятадын баруун өмнөд нутгийн Си Чуань мужид амьдардаг бөгөөд аав ээж нь эгэл жирийн тариачин хүмүүс юм. Тэдний амьдрач байгаа тосгоныг амар жаргалт тосгон гэдэг. Уг нь Шяо Цүн Пиний гэр бүлд золгүй явдал тохиолдоогүй сан бол хэдийгээр амьдрал тийм чэнээлэг биш ч гэсэн аав ээжийнхээ хайр халамжаар тэрээр бусдын хүүхдүүдтэй адилхан баяр баясгалант амьдрал өнгрөөж байлаа. Гэтэл бяцхан охины аав нь барилгыг ажил хийж байгаад аваар осолд орж зэмдэг болсноос болж, бяцхан охин цаашид сургууль соёлын мөр хөөх боломжгүй болсон байна. Нэг гэрийн хэдэн ам бүлийн амьдрал ганцхан ээжийн хэнь мөрөн дээр дарсан тулд аргагүй эрхэнд Шяо Цүн Пин гэртээ харьж ээждээ туслах болжээ.

      Гэтэл азаар Хятадын засгийн газраас хэрэгжүүлж байгаа ядуу амьдралтай иргэдийн хүүхдүүдэд харгалзал хүртээж бодлогын ачаар бяцхан охин сургуульд дахин орох болжээ. Хятад улс заавал сургах боловсролын шатны хүүхдүүдэд үнэ төлвөргүйгээр хичээлийн бичиг өгөх, сургуулийн жижиг сажиг зардалаас чөлөөлөх, дотуур байранд суугаа сурагчидад нөхвөр олгох зэрэг арга хэмжээ нь Шяо Цүн Пин мэтийн хүүхдүүдийн золгүй хувь заяаг өөрчилсөн байв. Үүнд гэрийн ахмад, хүүхэд балчрууд, багш нар ерөөс хүн болгон баярлан талархаж явна. Энэ бол үнэндээ улс орны хөгжлийн ирээдүйд чиглэсэн алс хэтийн ач холбогдолтой төрийн бодлого байгаа юм.