• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-11-12 17:08:32    
Хүүхдүүдийн даралт нэмэгдэж байгаагийн шалтгаан

Хятадын Олон Улсын Радио

      10-р сарын 8-ны өдөр бол бүх Хятадын цусны даралт өндөр болохоос сэргийлэх 10 дахь өдөр юм. Одоо дэлхийн хэмжээнд бараг тэрбум хүн цусны даралт ихсэх өвчинд нэрвэгдээд байна. Тэрчлэн хүүхдүүдийн цусны даралт өндөрсөх өвчинд нэрвэгдэх нь ч нэмэгдэх хандаштай болж байна.

     Юуны өмнө, зарим хүүхдүүдийн цусны даралт ихсэх өвчинд нэрвэгдэх нь эцэг эхээс удамших шалтгаан байхаас гадна хамгийн гол нь олдмол чанартай байгааг хүн бүхэн анхаарах хэрэгтэй юм. Аав ээжүүд хүүхдүүдээ хоол голохгүй байхыг урамшуулж, хоол хүнсийг ариун цэвэр байлгах, хэтэртлээ идэхгүй байх зэрэг амьдралын сайн сайхан заншилтай болгон хүмүүжүүлэх хэрэгтэй. Их идэхэд биеийн жин нэмэгдэж, амархан таргалдаг. Иймээс шинэ гарсан хүнсний ногоо болон жимс жимсгэнийг ахиухан идэж байх сайн. Жишээлбэл, чин цай зэрэг нь халууныг хөөх, даралтыг бууруулах зэрэг үүрэг гүйцэтгэдэг байна. Хоол хүнсэндээ давс, тос бага хэрэглэж, тос багатай үнээний сүү, тараг зэргийг байнга ууж, хурууд, буудайн гурилаар хийсэн талх юм уу ширхэглэг зүйл элбэгтэй хүнсний бүтээгдэхүүнийг гол болгон хэрэглэх хэрэгтэй. Давсалж хийсэн хүнсний бүтээгдэхүүнийг бага хэрэглэж, загас жараахай, тураг мах болон дүүпүүгийн төрлийн бүтээгдэхүүнийг ахиухан хэрэглэх нь эрүүл мэндэд сайн нөлөө үзүүлэх болно.

     Хоёрт. Жирийн үедээ биеийн тамирын хөдөлгөөнд их оролцохгүй явах нь ч цусны даралтыг өндөр болгож байгаагийн нөгөө нэг шалтгаан болж байна. Иймээс, энгийн цагтаа биеийн тамирын хөдөлгөөн хийхээ зохих хэмжээгээр нэмэгдуулэх нь цусны даралтыг бууруулж, биеийн жинг багасгаж тураахад тун сайн нөлөө үзүүлэх болно. Үүний зэрэгцээ хүүхдүүдэд зохих хэмжээний эрх чөлөө орон зай олгож байх шаардлагатай юм.

     Гуравт. Орчин цагийн амьдралын хэмнэл түргэсч өрсөлдөөн сорилт их болж байгаа байдалд аав ээж нар үр хүүхдүүдээ хэнээс ч давсан гарамгай эрхэм цуут хүн болгон хүмүүжүүлнэ гэсэн үзэл бодлоор захирах нь ч хүүхдүүдэд их дарамт болж, тэдний сэтгэл мэдрэлийн хэвийн байдлыг алдагдуулахад хүргэж байгаа юм. Сэтгэл зүй, сурган хүмүүжлийн холбогдох мэргэжилтнүүдийн үзэж буйгаар, хүүхдүүдийг сурган хүмүүжүүлэхдээ, хүүхдүүдэд зохих хэмжээний эрх чөлөөтэй наадаж тоглох орон зай олгож, үглэх янших зэргээр сэтгэлийн дарамт үзүүлэхгүй байхыг хичээх хэрэгтэй. Хэтэрхий их үглэж яншиад байвал, хүүхдийг юу хийхээ олохгүй болгож, улмаар сөргүү сэтгэлэгтэй болгодог. Үүний уршгаар, хүүхдүүд ганцаардаж, сэтгэлийн ядаргаатай болж, их хүндрээд ирэхээрээ цусны даралт ихсэх өвчинд нэрвэгддэг байна.\Л.Буянтогтох орчуулав\