Морин хуураа татан аялгуу эгшгэнд нь уяраад эгэл ертөнцөөс тасран одсон дүртэй буурал сахалтай морин хуурч өвгөний уран нарийн хийцтэй хөшөөг өмнөө байрлуулсан, орчин үеийн хийц загвар бүхий 3 давхар цагаан байшин ӨМИС-н хүрээн дотор байрлах. Энэ бол ӨМИС-н угсаатны зүйн музей юм. Музей анх 2004 оны 8 дугаар сарын 17-нд "ӨМИС-н монгол судлалын олон улсын эрдэм шинжилгээний 4 дүгээр симпозиум"-ын нээлтийн ёслолын үеэр ашиглалтад орсон түүхтэй. Үзмэрүүд нь монгол үндэстний түүх, соёл, зан үйл, урлаг, шашин шүтлэг, өнөөгийн байдал гээд өргөн агуулга, хэлбэрийг агуулсан үнэт эд зүйлсээс бүрдэнэ. Ялангуяа орчин үеийн амьдралын хэв маяг хөгжлийн эрхээр бидний ахуй маьдралаас холдон одож буй үнэт ховор үзмэрүүд нь олны сонирхлыг эрхгүй татдаг юм.
1- р давхрын үзмэрийн танхим "Монгол хүн талтайгаа" нэртэй. Энд уламжлалт монгол гэр, хасаг тэрэг, уурга, малын эдлэл хэрэглэгдэхүүн гээд нүүдэлчин амьдралын хичнээн мянган жил хэрэглэж ирсэн эд зүйлс, амьдрал ахуйг харуулжээ. Мөн нүүдэлчдийн ахуй амьдралын талаар кино, дүрс бичлэгийн хэлбэрээр үзүүлдэг нь олны сонирхолд ихэд нийцдэг.
2- р давхарын танхим "Монгол морь эзэнтэйгээ" гэсэн нэртэй. Энэ танхимыг музейн гол хэсэг гэж болно. Зүүн хана нь Монголын эзэнт гүрний үеийн баатарлаг түүхэн үйл явдал, 13 дугаар зууны Их Монголын эзэнт гүрний сүр хүчийг дэлгэн үзүүлсэн уран зургаар чимэглэжээ. Мөн домогт их өвөг дээдсийн өв үлдэгдэл, морины засал чимэглэл, үйлдвэрлэлийн хэрэгсэл, амьдралын багаж хэрэгсэл, хувцас чимэглэл, урлаг соёл, наадам цэнгүүн, анагаах ухаан, шашин соёл гэсэн 8 бүлэг үзмэрийн хэсгүүдтэй.
3- р давхар нь "Түүхийн үзэсглэлнгитйн танхим", "Түр үзэсгэлэнгийн танхим" гэсэн – хэсэгтэй багаад түүхийн үзэсгэлэнгийн хэсэгт төрөл бүрийн археологийн олдворууд болон умардын үндэстнүүдийн түүхтэй холбоотой үзмэрүүдийг байрлуулжээ. Харин "Түр үзэсгэлэнгийн танхим"-д түр хугацаагаар ажиллах бүх төрлийн үзэсгэлэнгүүд үзмэрүүдээ дэлгэн тавьж нийтийн хүртээл болгодог байна.
Үндэснийхээ шилдэг уламжлалт соёлыг хамгаалах, өвөлж үлдээх, хөгжүүлэх үйлсэд чухал хувь хэмэр оруулж буй ӨМИС-н "Угсаатны зүйн музей"-г төрийн чухал бүтэн байгуулалтын төсөл болох "21 дүгээр зуунд 100 их сургуулийг төрөөс дэмжих" төсөлд хамруулжээ.
|