2007 оны 1-р сард Италийн Миланы шинэ загварын хувцасны долоо хоногийн арга хэмжээнд Хятадын эрэгтэй хувцасны загвар зохиогч Жи Вэньбөний зохиосон Ли Лан хувцас анх удаа оролцож дэлхийн шинэ загварын хувцасны салбарынхны анхаарлыг татсан юм. Хятадын эрэгтэй хувцасны брэнд анх удаагаа дэлхийн шилдгийн шилдэг шинэ хувцасны долоо хоногийн арга хэмжээнд оролцсон нь энэ .
Загвар зохиогч Жи Вэньбө тухайн үед Миланы шинэ маягийн хувцасны долоо хоногийн арга хэмжээнд оролцсоноо эргэн дурсахдаа, "Миланд сайн үнэлэлт авсан . Итали бол олон улсын тавцан, бид анх удаагаа оролцлж байгаа болохоор бусдаас сурах юм их байлаа. Хятадын онцлогтой загвар уул нь Итали хүмүүсийн үзэл бодолд байхгүй, иймээс манай зохиосон загварыг хараад энэ чинь хятадын онцлогыг харуулсан загвар байна, дэлхийн шинэ урсгалынг төлөөлөх түвшинтэй гэж Италийн загвар зохиогч мэргэжилтнүүд үнэлцгээсэн" гэжээ.
Жи Вэньбө 20-р зууны 60-аад оны эхэнд Хятадын Гирин мужид төржээ. Тэрээр уул нь төрийн өмчийн аж ахуйн нэгжийн ажилтан байв. Ажилдаа чармайлттай, уран зурагт авьяастай болохоор тэр хувцасны загвар зохиох ажилд шилжиж, хожим нь мэргэжлийн загвар зохиох мастер болжээ. Цаг үеийн онцлогтой зохицсон шинэ маягийн загвар зохиож ирснээр Жи Вэньбө аажмаар Хятадын эрэгтэйн хувцасны загвар зохиогч нэртэй мастер болжээ.
Сүүлийн жилд Жи Вэньбө "Хятадын арван шилдэг загвар зохиогч ", "Хятадын эрэгтэй хувцаны шилдэг загвар зохиогч" зэрэг яруу алдар түүгээр ч зогсохгүй Хятадын хувцаны загвар зохиогчийн хамгийн дээд шагнал --"Жинь дин шагнал" хүртэв.
Өнгөрсөн хугацаанд олон улсын шинэ маягийн хувцасны загвар зохиогч зарим хүмүүс Хятадын хувцасны брэнд бусдын загварыг дууриан давтаж, олон улсын шинэ хувцасны загварын урсгалыг боривдан дагаж, шинэ нээлт байхгүй гэж үзэж ирсэн бол энэ удаа Жи Вэньбөгийн зохиосон загварыг хараад эдгээр үзэлтээ өөрчилсөн байна.
Жи Вэньбө хэлэхдээ, Италийн шинэ маягийн хувцасны нийгэмлэгийн дарга Марио Боселли миний зохиосон загварыг хараад шагшран гайхаж, Хятадын загвар дэлхийн тэргүүний урсгалыг төлөөлөх болно, Хятадын онцлогтой загвар дэлхийн эрэгтэй хувцасны хөгжлийн урсгалыг удирдан дагуулж болно гэж өндрөөр үнэлсэн гэжээ.
Жи Вэньбө өнөө Ли лан хувцасны хязгаардмал хариуцлагатай компанийн ерөнхий загвар зохиогчоор ажиллаж бий. 2000 онд Жи Вэньбө анх Ли Лан компанитай хамтран ажиллах үед уг компани арван хэдхэн салбар дэлгүүртэй, жилийн борлуулалтын орлого нь 30 орчим сая юань байлаа. 2006 онд Ли лан компани 200 дэлгүүртэй, жилийн борлуулалтын орлого нь 5-6 тэрбум юаньд хүрсэн байна. Ли лан хувцасны брэнд ийм түргэн хөгжисөн нь Жи Вэньбөгийн хүчин чармайлттай салшгүй холбоотой юм.
Ли лан компанийн ерөнхий захирал Ван Ляншин хэлэхдээ, олон юм түүний гараар дамжвал амилан маш гоё болдог. Түүний зохиосон загвар цаг үед зохицон бусдаас онцлогтой байдаг гэжээ. /Урангоо орчуулж бэлтгэв/
|