• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-11-13 15:40:18    
Энэтхэгийн Ерөнхий сайд Манмохан Сингх Оросод айлчлав [Радио]

Хятадын Олон Улсын Радио

      Энэтхэгийн Ерөнхий сайд Манмохан Сингх Оросод хийсэн 2 хоногийн албан ёсны айлчлалаа 12-ын өдөр өндөрлөсөн байна. Айлчлалын үеэр, Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч Владимир Путин, Ерөнхий сайд Юидтор Зубков түүнтэй тус тус уулзаж, иргэний хэрэглээний цөмийн эрчим хүчний салбар дахь хамтын ажиллагаа, худалдааны хэлхээ холбоо, НҮБ-ын өөрчлөлт, Афганистан, Төв Азийн байдал зэрэг хоёр талын болон бүс нутаг, олон улсын асуудлуудыг авч хэлэлцсэн бөгөөд саран бөмбөрцөгт шинжилгээ хийх, зөөгч нисэх онгоц, сөнөгөгч нисэх онгоц хамтран үйлдвэрлэх, цөмийн цахилгаан станцын шинэ цогцолбор байгуулах зэрэг хамтын ажиллагааны хэлэлцээрүүдэд гарын үсэн зуржээ. Энэтхэг, Оросын хоёр талын харилцаа, ялагуяа эдийн засаг, худалдааны салбар дахь хамтын ажиллагааг эрчимжүүэх нь Манмохан Сингхийн Оросод хийсэн энэ айлчлалын гол зорилго мөн гэж шинжээчид үзлээ.

     Орос болон Энэтхэг холбоотны уламжлалт харилцаатай юм. 2 том гүрэн ноёрхосон "Хүйтэн дайн"-ы үед Ээтхэг нь Өмнөд Азийн бүсэд хуучин Зөвлөлт Холбоот Улсын "унаган найз" болж байсан юм. Зөвлөлт Холбоот улс задарсны дараа, Оросын стратегийн хүрээ хэмжээ явцуурсны улмаас Орос, Энэтхэгийн харилцаа зогсонгуй байдалд орсон билээ. 1993 оны 1-р сард Оросын Ерөнхийлөгч агсан Борис Ельцин Энэтхэгт анх удаа албан ёсны айлчлал хийсн үед хоёр тал "Орос, Ээтхэгийн найрамдлын гэрээ"-нд шинээр гарын үсэг зурсан байлаа. Шинэ гэрээнд цэргийн эвслийн чанартай заалтуудыг хасаж, харилцан ашигтай үндсэнд тулгуурлагдсан, эдийн засаг, худалдааны болон цэргийн ажилч хэрэгч хамтын ажиллагаа хөгжүүлэхийг түлхүү анхаарсан харилцаа тогтоосон нь хуучин гэрээнээс ялгатай зүйл байсан юм.

     Оросын хувьд Энэтхэг нь улс төрийн холбоотон төдийгүй, эдийн засгийн түнш , нөөц хүчин ихтэй том зах зээл юм. Энэтхэгийн хувьд бол Орос нь улс төрийн холбоотон мөртөө бас тэргүүний зэвсэг, газрын тос, байгалийн хий, эрчим хүчний "найдвартай" нийлүүлэгч юм. Харилцан хэрэгцээ шаардлагатай байгаа нь Орос, Энэтхэг хоёр орны харилцаагаа хөгжүүлэхийн хөдөлгүүр хүчин болжээ.

     Орос, Энэтхэг хоёр орон эдийн засгийн бүх талын амтын ажиллагааны шинэ гэрээ байгуулах гэж байгааг Оросын Ерөнхийлөгч Владимир Путин 12-ын өдөр Энэтхэгийн Ерөнхий сайд Манмохан Сингхтэйтэй хэлэлцээ хийснийхээ дараа сэтгүүлчидтэй уулзахдаа мэдэгджээ. Оросын холбогдох салбарын хийсэн бүртгэлийн тоо сэлтээс үзвэл, Орос, Энэтхэг хоёр орны худалдааны хэмжээ 2006 онд 3 тэрбум 900 сая ам.долларт хүрсэн бол, 2007 оны эхний хагаст 2 тэрбум 100 сая ам.долларт хүрч, 2006 оны мөн үеийнхээс 38 хувиар өсөн нэмэгдсэн байлаа. Оросын Ерөнхий сайд Юиктор Зубков Манмохан Сингхтэй уулзахдаа, 2010 он гэхэд Орос, Энэтхэгийн худалдааны хэмжээ 10 тэрбум ам.долларт хүрэх товлосон зорилтоосоо давах боломжтой байна гэжээ. Цөмийн эрчим хүчийг энхийн зорилгод ашиглах салбарт хамтран ажиллахаар хоёр тал бас шийдсэн байна.

     Улс төр, эдийн засаг, цэргийн явдал, шинжлэх ухаан техник, соёл зэрэг салбар дахь Орос, Энэтхэг хоёр орны хамтын ажиллагаа улмаар нягт болж байна. Орос өнөө Энэтхэгт тэргүүний зэвсэг нийлүүлэх гол эх үүсвэр болж, Энэтхэгийн армийн зэр зэвсгийн 70 хувийг нь Оросын тал нийлүүлж байгаа юм. 2010 оноос өмнөх Орос, Энэтхэгийн цэргийн техникийн хамтын ажиллагаа нь 200 гаруй төслийг хамарч, төслийн нийт хэмжээ нь 20 тэрбум ам.долларт хүрнэ гэж шинжээчид үзжээ.

     Ерөнхийд нь хэлбэл, худалданы бүтцийн асуудал нь мөн Орос, Энэтхэгийн эдийн засаг, худалдааны харилцаан дахь зохицуулах тулгам шаардлагатай чухал асуудал болж байна. Орос, Энэтхэгийн харилцаан дахь "улс төрийн халуун, эдийн засгийн хүйтэн" байдаг асуудал нь богино хугацаанд зохицуулагдахад бэрх гэж шинжээчид бас үзлээ. \О.Дарамбазар орчуулж,Урангоо хянав.\