Юньнань муж нь Хятадын баруун өмнөд хязгаарт оршиж, 25 үндэстний цөөнх оршин амьдарч байгаагаараа дэлхий дээрэх хамгийн сотон онцлогтой үндэстний соёлыг бүрдүүлсэн байна. Урт хугацааны турш Юньнаь муж нь үндэстний соёлыг хамгаалан хөгжүүлэх ажлыг маш чухалд үзэж, нааштай үр дүнд хүрсэн байна.
Тус муж нь үндэстний соёлыг хамгаалахын зэрэгцээ мөн үндэстний соёлын үйлдвэрлэлийг чармайн хөгжүүлж, үндэстний соёлыг хамгаалах ажлыг орон нутгийн эдийн засгийн хөгжилтэй уялдуулж, эдийн засгаа хөгжүүлэхийн зэрэгцээ үндэстний соёлыг хамгаалах ажлыг дайчлан ахиулсан байна.
Юньнань мужийн Материалаг бус соёлын өвийг хамгаалах төвийн орлогч дарга Ни Жинькүй хэлэхдээ, бид үндэстний соёлыг амьдаар нь хамгаалж, хөгжүүлэн хамгаалж байгаа, энэ нь нийгмийн дэвшлийн зүй тогтоолтой нийцэж байгаа юм. Хэрэв хөгжүүлэхгүйгээр хамгаалах юм бол хоцрогдсон зүйлийг хамгаалж, нийгмийн хөгжилд үл тохирох зүйлийг хамгаалсан хэрэг болно. Үндэстний соёлыг хамгаалахын зорилго бол түүнийг нэн сайтар хөгжүүлэх явдал мөн гэжээ.
Тэрээр танилцуулж хэлэхдээ, үндэстний түүх соёлын нөөц баялагийг уудлан гаргаж, үндэстний соёлыг залгамжлан, хамгаалж, хөгжүүлэхийн төлөө, Юньнань мужийн засгийн газар холбогдох бодлого боловсруулан тогтосон байна. Жишээлбэл, 2005 оны 5-р сард "Юньнань мужийн үндэстний ардын уламжлалт соёлыг хамгаалах дүрэм" тогтоож хэрэгжүүлсэн, энэ бол Хятадын үндэстний ардын уламжлалт соёлыг хамгаалах орон нутгийн шинж чанар бүхий анхны дүрэм болох бөгөө тус мужийн үндэстний соёлын өвийг хамгаалан хөгжүүлэх ажлыг хууль зүйн замд оруулсан байна гэжээ.
Лижянгийн эртний хот бол 800 гаруй жилийн түүх бүхий эртний хот юм. 1997 онд "Дэлхий соёлын өвийн жагсаалт"-д хамрагдсаны дараа шат бүрийн засгийн газар болон нийгмийн олон давхаргын хүмүүс нийт 500 гаруй сая юаний хөрөнгө мөнгө оруулж, хамгаалах болон удирдах ажилд хэрэглүүлж, түүний дотрохи 300 сая орчим юанийг эртний хотыг хамгаалж, засан сэлбих ажилд хэрэглүүлжээ. Энэ хөрөнгө оруулалтын бий болгосон эдийн засгийн хамгийн шууд үр ашиг бол Лижянгийн аялал жуулчлалыг дайчлан хөгжүүлсэн явдал болно. Сүүлийн 10 жилд аялал жуулчлалын соёлын ажил төрлийн дайчлалаар Лижянгийн эдийн засаг нийгмийн хөгжил маш их амжитанд хүрсэн байна.
Үндэстний соёлын ажил үйлсийг хөгжүүлэхийн төлөө Юньнань мужийн засгийн газар нь соёлын үйлдвэрлэлийн корпорациуд бүс нутаг, ажил төрөл дамнан үйл ажиллагаагаа явуулахыг нааштай дэмжиснээс иргэдийн их хэмжээний хөрөнгө мөнгө соёлын салбарт урсан орсон юм байна. 2003 оноос хойш, Юньнаний Кино дүрс бичилгийн компани, Аялал жуулчлалын соёлын хөгжлийн компани, Фэнчи хэвлэл мэдээлэлийн компани зэрэг нь тус мужийн соёлын салбарт чухал үүрэг гүйцэтгэх болсон байна.
Хятадын хамгийн гайхамшигтай нэрт суурин гэж нэрд гарсан Юньнань мужийн Хэшүнь сууриныг Аялал жуулчлалын соёлын хөгжлийн компани хөрөнгө оруулалт хийж хөгжүүлсэн юм байна. Аялал жуулчлалын соёлын хөгжлийн компанийн Ерөнхий захирал ноён Ван Дасань хэлэхдээ, засгийн газар энэ дөрвөн жилд манай компанийг татан оруулж, ажлын байр нэмэгдүлэн татвар хурамжаа нэмэгдүүлсэн. Хэшүнь суурин Хятадын хамгийн гайхамшигтай нэрт суурин гэж нэрд гарч, аялал жуулчлалын соёлын ажил төрөл хөгжсөний дараа энэ нутгийн тариачдын орлого ч илэт нэмэгдсэн байна гэжээ. \Цэцэн орчуулав\
|