• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-11-13 16:42:02    
Нинся биет бус соёлын өвөө нааштай хамгаалж байна

Хятадын Олон Улсын Радио

     Хятадын баруун хойд нутгийн НХӨЗР бол Хятадын үндэстний цөөнхийн 5 өөртөө засах районы нэг юм. Нинсягийн эдийн засгийн хөгжил нь дорнод нутгийн тэнгис дагуу мужуудыг хүрэхгүй боловч, Нинсяад уламжлалт соёлын баялаг өвтөй. Сүүлийн үе Нинся нь биет бус соёлын өвийн төлөөлөх чанартай анхны бүлэг нэрсийн жагсаалтыг нийтэлсэн банйа. Ардын уламжлалт 31 төрлийн өв энэ жагсаалтад оржээ.

     Та одоо НХҮӨЗР-ны " хуар" гэсэн ардын дууг сонсож байна.

     Хятадын соёлын өлгий болсон Хатан голын сав газарт байрлаж байгаа Нинся бол Хятадын Хотон үндэстэн төвлөрөн амьдарч байгаа хамгийн том өөртөө засах район. 11-р зуунд Баруун Ся улсын хаант төр энд байгуулагдаж, тухайн үе Хятадын баруун хойд нутгийг хэсэг талаар нэгтгэж, олон үндэстэн эесэг зохицсон бүс нутгийн онцлогыг бүрэлдүүлсэн банйа. Өнөө Нинсяад баруун Ся улсын баялаг соёлын өв агуулагдаж байгаа төдийгүй ил тод онцлогтой Хотон үндэстний соёлтой, жишээ нь " хуар" гэсэн баруун хойдын ардын дуу, Хотон үндэстний зан үйл жич хөгжмийн зэмсэг, Хотон үндэстний хувцас засал, ардын хайчилмал зэргийн доторхи олонхыг нь нэгэнт Нинсягийн биет бус соёлын өвийн жагсаалтад оруулсан байна. Нинсягийн биет бус соёлын өвийг хамгаалах төвийн дарга ноён Ань Зүнвэй Нинсягийн биет бус соёлын өвийн жагсаалтад орох зүйлийг үнлэн сонгосон баримжааны тухай танилцуулж хэлэхдээ:

     Биет бус соёлын өв нь түүхэнээс үргэлжилж ирсэн, нөгөө талаар ард түмний амьдрал, оршин тогтноход тодрхой нөлөөтөй зүйл юм. Бас түүний уламжлалын талаар авч хэлбэл, одоо бол ардын дунд уламжлагдан дэлгэрч байна. Эдгээр бол бидний нотлох гол баримжаа мөн. Нинсяад үндсэндээ Хотон үндэстэн амьдарч байгаа болохоор бид ажлын гол талаа Хотон үндэстний амьдрал үйлдвэрлэлийн талд чиглүүлэн эдгээр төрлийн соёлын өвд бүрэн шинжилгээ хийж, өргөдөл дэвшүүлэх хэрэгтэй байна гэжээ.

     Ноён Ань Зүнвэй хэлэхдээ, Нинсяад одоо зуу шахам төрлийн 7 том ангиллын биет бус соёлын өв, төрөл бүрийн уламжлагчид 150 мянган хүн байна. Биет бус соёлын өвийн анхны бүлэг төлөөлөх бүтээлийн жагсаалтад 31 зүйл хамрагдан орж, тэдгээрийн дотор Нинсягийн өмнө биед байрлаж байгаа Лүн дэ сияний 8 зүйлийн биет бус өв хамрагдсанаар олон сияний дотор тэргүүлж, тэдний ардын зураг, хайчилмал, хатгамал, тоосгон сийлмэл, шавар баримал, тахилгын ёс зэрэг нь маш эрхэм нандин юм. Лүн дэ сяиний соёлын ордны ахмад ажилтан хатагтай Ван Лянши танилцуулж хэлэхдээ: тухайн нутгийнхаа уламжлалт ардын уран зургийг хамгаалан уламжлахын төлөө бид " урлагын шян" байгуулах хэлбэрээр тэтгэн дэмжиж, одоо " хатгамалын нутаг", " хайчилмалын нутаг" зэрэг олон шянтай болж, маш олон урлагчид түүнд нэгдэн орсоноор, ардын урлагчдын халуун урмыг хөгжөөсөн байна гэжээ.

     " Бид тэднийг тэтгэн дэмжиж, үргэлж заан жолоодож, бас тэд нарын уран бүтээлийг гадар нутагт танилцуулж байна. Бас ардын урлагчдын эгнээг бэлтгэн хүмүүжүүлж байна, залуучууд өнөө сурах сонирхолтой болж, энэ урлагын чухал чанарыг таньсанаар, сурах дур сонирхол нь нэмэгдэж, эдгээр нь ч гуравдугаар аж үйлдвэрийн хөгжлийг дайчилсан байна" гэжээ.

     Ховор нандин соёлын өвөө үр ашигтай хамгаалахын төлөө, бүр эрт өнгөрсөн зууны 90-ээд онд, Нинся даруй ардын уран зураг болон ардын урлагыг хамгаалах орон нутгийн чанартай хууль дүрэм боловсруулан тогтоосон байна. 2005 онд тус өөртөө засах район нь биет бус соёлын өвийг хамгаалах төвийг тусгайлан байгуулсан байна. 2006 онд" Нинсягийн биет бус соёлын өвийг хамгаалах заалт"-ийг хэрэгжүүлсэн байна. НХҮӨЗР-ны засгийн газар нь биет бус соёлын өвийг хамгаалах талаар тодорхой үзэл баримтлалтай юм гэж Нинсягийн биет бус соёлын өвийг хамгаалах төвийн дарга ноён Ань Зүнвэй хэлсэн байна.

     Манай тогтоосон гурван үзэл баримтлалыг гурван талаас тодруулж болох юм. Нэгд ардын урлагыг аяндаа уламжлах талд дэмжлэг үзүүлэх, үүнд хоёр тал багтаж байна. Нэг нь уламжлах орон зай гаргах, хоёрт уламжлагч төлөөлөх хүмүүст мөнгө төгрөгийн нөхбөр олгох болон түүний уламжлдан залгамжлах ажилд туслах нь чухал. Нөгөө талаар бид бас боловсролыг хүндэтгэн хэрэгжүүлнэ, Бид өмнөд биеийн уулархаг нутгийн сургуулиудад дур сонирхолт хүүхдийн анги гаргаж, ардын урлагчдаар сургуулийн хүүхдүүдэд хичээл заалгаж, тэд нарт ардын уламжлалт өвийг хамгаалах чухал чанарыг таниулахаар бэлтгэж байна. Бас бодлого хууль дүрмийн талаар баталгаа олгож, " биет бус соёлын өвийг хамгаалах" ажлыг бүх өөртөө засах районы соёлын станц, соёлын ордны байнгын ажил болгохоор байна гэжээ. /Пэрлаймаа орчуулав/