• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-11-13 16:45:30    
Эв зохицонгуй хөгжиж байгаа Шю Чжөү хот

Хятадын Олон Улсын Радио

     Шю Чжөү хот бол Хятадын дорнод тэнгисийн эрэг дагуугийн ЖянСү мужийн баруун хойт хэсэгт, Хуай хай эдийн засгийн бүсийн түвт байгаа. Шю Чжөү хот нь ЖянСү мужийн нөөц баялаг, эрчим хүчний гол хот болох бөгөөд ЖянСү мужийн цорын ганц нүүрс үйлдвэрийн бааз болно. Үүнээс болж Шю Чжөүгийн байгаль орчин зохих хэмжээгээр нөлөөлөгдсөн байна. Байгаль орчныг хамгаалах болон эдийн засгийн хөгжил хоорондын зөрчлйиг хэрхэн зохицуулах талаар Шю Чжөү хотын хорооны дарга Жю Мин хэлэхдээ: байгаль орчныг заавал хамгаална гэжээ.

     Хотын хорооны дарга Жю Мин ингэж хэлж, хотын ард түмнээс дагуулан ингэж хийжээ. Шю Чжөүгийн хөх уул цэнхэг усын уул төрхийг сэргээхийн тулд, хотын засгийн газраас байгаль орчныг сайжруулах талаар ихээхэн ажил хийжээ.

     Тэрээр хэлэхдээ: Шю Чжөү хот нь нүүрс үйлдвэрлэдэг хот бөгөөд зам харилцааны зангилаа хот болно. Өнгөрсөнд Шю Чжөү хотод ороход урьдаар тоос шоройнд дарагддаг гэж хүмүүс хэлцдэг байжээ. Энэ хоёр жил бид бүх хотын нүүс шатаадаг зуухыг хаасан. Өнөө хотынхон нь байгалийн хий, шатдаг хий хэрэглэж байгаа. Хотын гол районы нүүрс шатаадаг зуухыг хааж, химийн аж үйлдвэрийг нүүлгэж, хотын орчин ахуйд таатай нөхцөл боломж хангасан гэжээ.

      Шю Чжөү хотынхон нь урьд хожид цементын 47 жижиг үйлдвэр, 117 жижиг цаасны үйлдвэрийг хаасан. Жижиг нүүрсний уурхайг хааж, 646 нүүрс шатаадаг зуухыг хааж, хотын төв арйонаас 740 янданг татан буулгасан байна. Цэгцлэт хийгээд хотын орчин ахуйн агаар тэнгэр жилээс жил тунгалагшиж байна. Засан сайжруулах арга хэмжээнүүд авч, тодорхой хэмжээний үр дүнд хүрсэн байна. Байгаль орчныг хамгаалах үндэсний ерөнхий газраас Шю Чжөү хотыг "бүх Хятадын агаарын бохирдолгүй өдрийн харьцал нээлээд түргэн дээшилсэн хотын нэг" –д жагсаасан байна. Өнөөгийн Шю Чжөү хотод "нүүрс үйлдвэрийн хот нүүрс шатаахгүй, хотын дүүрэгт утаа баагуулдаг зуухгүй" "хотод өлөн тоос, цементийн нунтаггүй" "химийн аж үйлдвэрд үнэр байхгүй, хотын дүүрэгт хүчлэг бороо орохгүй" орчин ахуй бий болжээ.