Хятадын олон давхаргын засгийн газрын байгууллага, аж ахуйн нэгж, оршин суугчдын хороолол зэрэг нь эрчим хүч хэмнэн бохирдолыг багасгах төрөл бүрийн арга хэмжээ авч, 2010 он гэхэд GDP-гийн нэгжийн эрчим хүчний зарцуулгыг 2005 оныхоос 25 хувь орчим бууруулах гэсэн улс орны зорилтыг биелүүлэхийн төлөө чармайж байна. Шанхай хотод байдаг Түн-жи их сургууль бол түүний дотрохь нэгэн үлгэр жишээ байгаа юм. Энэ их сургууль нь шинжлэх ухаан техникийн шинэ техник мэргэжилд түшиглэн, өөрийн сургуулиа хэмнэн арвилах хэлбэрийн их сургууль болгон бүтээн байгуулж байна.
Түн-жи их сургуулийн хашаанд анх алхан орход 100 жилийн түүхтэй энэ их сургууль нь Хятадын бусад их дээд сургуулиас нэг ялгагдах зйүлгүй шиг байлаа. Гэвч анхаарал тавьж ажиглавал энэ сургуулийн ихээнх байшин барилга нь цөмөөрөө онцгой зураг төсөлтэй юм уу, эсхүүл онцгой өөрчлөн байгуулагдсан нь ажиглагдах бөгөөд энэ бүхэн нь зөвхөн эрчим хүч хэмнэх гэсэн ганц зорилготой юм байна.
Лю Вэнь бол Түн-жи их сургуулийн оюутан юм. Сургуульд орж ирэх үед олон нийтинй халуун усны өрөөний бохир усыг цэвэршүүлээд цэцэг мод услах юм уу, оргилуур булагт оруулж байгааг хараад би их гайхсан гэж тэрээр ярьж байлаа.
"Халуун усны өрөөний хазуугийн бячхан горхинд би их дуртай, энэ бол халуун усны өрөөний бохир усыг цэвэрлэсэн ус юм, байгаль орчныг хамгаалж, эрчим хүч хэмнэсэн бөгөөд сургуулийн хашааг маань гоёсон байна" гэжээ.
Халуун усны өрөөний хазууханд байгуулсан бохир ус цэвэршүүлэх төхөөөрмж нь жижиг авсаархан, автомат удирдлагатай бөгөөд шинэ техник хэрэглэсэн учраас ус цэвэршүүлэх түвшин нь маш өндөр юм байна.
Түн-жи их сургуулийн олон нийитийн халуун усны өрөө нь мөн нарны энергийг ашиглаж, өдөрт 30 тонн орчим ус халааж байгаа юм байна. Хэрэг дээрээ Түн-жи их сургууль нь 2003 оноос Хятадын их дээд сургуулиудын дотор түрүүлэн хэмнэн арвилах хэлбэрийн сургууль байгуулах төлөвлөгөө дэвшүүлсэн юм байна. Тус их сургуулинй орлогч захирал Чэнь Шяолүн танилцуулж хэлэхдээ, манай сургууль үүний төлөө тусгайлан эрчим хүч хэмнэх ажлын удирдах хороо болон Эрчим хүч хэмнэх ажлын удирдах алба байгуулж, төрөл бүрийн дүрэм тогтоол боловсруулж, төрөл бүрийн арга хэмжээ авсан бөгөөд өөрийн шинжлэх ухаан техникийн давуу талаа ашиглаж, эрчим хүч хэмнэх салбарт судалгаа шинжилгээ өрнүүлсэн байна гэжээ.
"Бид сургуулийн бүтээн байгуулалтын талаар их олон арга хэмжээ авсан, жишээлбэл ямар нэгэн байшин барилга барихдаа урьдаар эрчим хүч хэмнэх үр ашгийг нь бодож, улсын эрчим хүч хэмнэх стандарт хангасан юм уу, түүнээс давсан угтвар нөхцөлд барилгын техник болон эрчим хүч хэмнэх техникийн талаар шинийг үүдэн бүтээдэг юм" гэжээ.
Түн-жи их сургууль нь барилга, байгаль орчин, механик, автомат зэрэг салбарт Хятаддаа төдийгүй, дэлхий дээр ч тэргүүлэх байр суурьтай юм. Бид энэ давуу талаа гүйцэд ашиглаж, байшин барилгын эрчим хүч хэмнэх үзэл санааг шинэ байшин бараилгын зураг төсөл хийгээд хуучин байшин барилгыг өөрчлөх ажилд хэрэгжүүлж, байшин барилгыг нэн илүү эрчим хүч хэмнэх болгосон байна гэж ноён Чэнь Шяолүн ярьж байлаа.
3000 хүний суудалтай хурлын танхим бол Түн-жи их сургуулийн хуучин барилгыг өөрчилсөн үлгэр жишээ юм. Энэ хурлын танхим нь 50 жилийн өмнө баригдсан хуучин барилга юм байна. Энэ барилгыг өөрчлөх явцад түүхэн барилгын урлагийн үнэ цэнийг хадгалж үлдээхийн хамт барилгын эрчим хүч хэмнэх техник болон экологийн техник ашиглахыг их анхаарсан байна. Хурлын танхимын дээвэр дээр дулаан хадгалах 20 см зузаан хавтас тавьж, уулын байсан энгийн шилийг дундаа завсартай давхар шилээр орлуулав. Энэ бүхэн нь танхимын дулааны хэмжээг тогтвортой болгов. Үүний зэрэгцээ салхи нэвтрүүлэх болон механикээр агааржуулахыг уялдуулснаар агааржуулах системийн эрчим хүч хэмнэх хэмжээ нь 30 гаруй хувьд хүрсэн юм байна.
Байшингийн орой дээр цэцэг мод тарих, гэрэлтүүлийн системд эрчим хүч хэмнэх техник ашиглах зэрэг арга хэмжээг Түн-жи их сургууль авч хэрэглэсэн бөгөөд оюутаны байр, халуун усны өрөө зэрэгд IC карт хэрэглэж, ус, цахилгааны хэрэглээнд оюунчилсан удирдлага хэрэгжүүлэв. Мөн багш оюутнуудын дунд эрчим хүч хэмнэх хүмүүжил сурталчилгааг өргөн хүрээнд хийж, хүмүүсийн эрчим хүч хэмнэх тухай ойлголтыг нэмэгдүүлсэн байна. Эрчим хүч хэмнэх их олон тэргүүний техник, тоног төхөөрөмж хэрэглэж бйагаагаас гадна эрчим хүч хэмнэх үзэл ухамсар хүмүүсийн бүх амьдралд хэрэгжиж байна гэж оюутан охин Цүй Шүэцань бидэнд ярьлаа.
Сургуульд анх ирж байхад буцалсан ус авах цагийг богиносгосон байсан, өдөртөө тогтсон цагт уух усаа авах болж, ус буцалгаах цагийг хэмнэх болсон байна гэжээ.
Шинжлэх ухаан техникээр эрчим хүч хэмнэж, эрчим хүч хэмнэх удирдлага хэрэгжүүлснээр асар их үр өгөөж авчирсан, өнгөрсөн онд сургуулийн эрчим хүчний зарцуулга нь төсвөөсөө 12 сая юмнь дутуу байлаа гэж энэ их сургуулийн удирдлага хэлж байлаа.
|