Хятадын хөдөө тосгоны хүн ам хийгээд төлөвлөгөөт төрөлтийн ажлын зөвлөлгөөн Хэ нань мужийн төв Жэн жөү хотод болж байна. Хятадын Төрийн зөвлөлийн гишүүн Хуа Жяньминь зөвлөлгөөн дээр хэлэхдээ, Хятад улс хөдөө тосгоны төлөвлөгөөт төрөлтийг хэрэгжүүлсэн гэр бүлийг шагнан ухамшуулах механизмыг боловсронгуй болгож, нүүдэл хүн амын төлөвлөгөөт төрөлтөд хийх удирдлага үйлчилгээг эрчимжүүлэхээр дамжуулан, хөдөө тосгоны төлөвлөгөөт төрөлтийг дор төвшнийг үнэнхүү баталгаажуулж байна гэжээ.
Хятад улс өнгөрсөн зууны 70-аад оноос төлөвлөгөөт төрөлтийн бодлогыг хэрэгжүүлснээс хойш, нийт 400 сая хүн цөөн төрж, хүн ам болон нийгэм эдийн засаг, байгаль орчин, нөөц баялагийн зохицонгуй хөгжлийг баталсан байна. Гэвч өнөө, Хятадын хүн амын асуудал нь хүнд ноцтой байдалд тулгарсаар бөгөөд ялангуяа хүн амын 63 хувийг эзэлж байгаа хөдөө тосгонд зүйл зүйлийн шалтгаанаас болж, төрөлтийг дор түвшинд байлгах бэрхшээлд учирч, 26 мужид төрөлтийн хэмжээ нэмэгдсэн байна. Үүний зэрэгцээ, хөдөө тосгоны төрөлтийн үйлчилгээ баталгааны түвшин дор байж, хүн амын шилжилт түргэсэхийн хэрээр хөдөө тосгоны хүн ам болон төлөвлөгөөт төрөлтийн ажлыг цаашид тулгам зохицуулах шаардлагатай болсон байна.
Хоёр хоног хуралдсан Хятадын хөдөө тосгоны хүн ам хийгээд төлөвлөгөөт төрөлтийн ажлын зөвлөлгөөн дээр, Хятадын төрийн зөвлөлийн гишүүн Хуа Жяньминь хэлэхдээ, Хятад улс хөдөө тосгоны хүн ам хийгээд төлөвлөгөөт төрөлтийн ажлын ашгаар хөтлөх мехнизмыг тасралтгүй боловсронгуй болгож, хөдөө тосгоны төрөлтийн түвшнийг дор байлгахыг үнэнхүү тогтвортой болгох болно гэжээ.
Тэрээр хэлэхдээ, ашгаар хөтлөн удирдах энэ мехнизмын дагуу, иргэдийг сайн дураараа хүүхэд төрөхгүй байхад хөтлөн дагуулж, төлөвлөгөөт төрөлтийн ажлын уламжлалт үзэл санаа арга барилаас гарч шинийг санаачилах нь төрөлтийг дор төвшинд баталгаажуулах урт хугацааны бодлого мөн. Олон газрынхан энэ арга замын дагуу, цаашид судалгаа шинжилгээ хийж, боловсронгуй болгох хэрэгтэй гэжээ.
Эх сурвалжаас үзвэл, 2004 онд Хятадын Засгийн газар холбогдох бодлого хэрэгжүүлж, хэсэг хөдөө тосгоны ганц хүүхэд төрүүлсэн юм үү хоёр охин төрүүлсэн өндөр настайчуудад жил бүр хүн бүрд 600 юаниас дошгүй шагнал олгох болжээ. Энэ бол Хятадын хөдөө тосгоны төлөвлөгөөт төрөлтийг ашгаар удирдан хөтлөх механизм эхэлснийг харуулж байгаа юм. Үүний дараагаар Хятадын Засгийн газар хөдөө тосгоны төлөвлөгөөт төрөлтийг хэрэгжүүлсэн гэр бүлд олгох шагнал урмшуулалаа тасралтгүй нэмэгдүүлжээ. Жишээлбэл баруун нутагт төлөвлөгөөт төрөлтийг хэрэгжүүлсэн тариачин малчинд нэг л дээр 3000 юаний шагнал олгохын зэрэгцээ энэ мөнгөө үйлдвэрлэлд хэрэглэхийг урамшуулж ядуурлаас гарч чилээлэгжихэд нь тусалсан байна. Ганц хүүхэд нь нас барсан юм уу гэмтэж хөгжлийн бэрхшээлтэй болсон гэр бүлд Засгийн газраас зохих хэмжээгээр нөхвөр олгох зэрэг арга хэмжээ авч байна. 2004 оноос өнөөг хүртэл Засгийн газар энэ талд 4 тэрбум 500 сая юаний хөрөнгө оруулж, энэ онд 2 сая 330 мянган тариачин үүний үр өгөөжийг хүртжээ.
Цаашид Хятадын Засгийн газар иргэдэд хөнгөлөлттөй тариачидад хөнгөлөлттөй энэ бодлогыг төлөвлөгөөт төрөлтийг хэрэгжүүлсэн хөдөө тосгоны гэр бүлтэй уялдуулж, ажлаар хангах, эрүүл мэнд, боловсрол зэрэг олон талаар эдгээр гэр бүлд хөнгөлөлт үзүүлэх болно гэж Хятадын төлөвлөгөөт төрөлтийн үндэсний хорооны дарга Жан Вейчин хэллээ.
Тэрээр хэлэхдээ, Хятадын Засгийн газар хөдөө тосгоны амьдралын наад захын батлагаа, шинэ хэлбрийн хоршин эмчлэх дүрэм зэрэг нийгэмийн хамгаалалын дүрмийн байгуулалтад төлөвлөгөөт төрөлтийг хэрэгжүүлсэн гэр бүлд түрүүлэн хөнгөлөлт үзүүлж, төлөвлөгөөт төрөлтийг хэрэгжүүлсэн иргэдэд өөрчлөлт хөгжилтийн үр өгөөжийг нэн ихээр эдлүүлэх болно гэжээ.
Хятадын хөдөө тосгонд ашгаар хөтлөн удирдах механизм байгуулахын зэрэгцээ Хятад улс нүүн шилжиж байгаа үлэмж тооны тариачдын төрөлтийн байдалд анхаарлаа хандулсан байна. Энэ он гарснаас хойш, Хятадын олон нутагт шилжин очсон газраар нь гол болгон, нүүж очсон болон нүүж явсан газрын хамтын зохицуулалтын механизм тогтоож, нүүж шилжсэн тариачдын төлөвлөгөөт төрөлтийг удирдах тэд нарт үйлчлэх үйлчилгээг эрчимжүүлсэн байна. \Урьхан орчуулж, Урангоо хянав.\
|