• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-11-13 17:23:49    
Хятад улс хөдөө тосгонд эрчим хүч хэмнэн бохир бодис бага гаргах техникийг түгээмэлжүүлж байна

Хятадын Олон Улсын Радио

      Хятадын хөдөө аж ахуйн яам саяхан хөдөө аж ахуй, хөдөө тосгонд эрчим хүч хэмнэн, бохирдол бага гаргах шинэ техник үүдийг нийтлэж, нийт хятадын хэмжээнд дэлгэрүүлхээр байна. Энэ бол Хятад улс байгааль орчинд найрсаг байх, эх баялаг хэмнэх нийгэм байгуулах чухал арга барил болно. Эдгээр техникд био энергийг ерөнхийлэн ашиглах техник, бохирдлоос сэргийлэх техник зэрэг багтана. Эдгээр техникийг ашиглахаар дамжин хөдөө тосгоны эрчим хүч хэмнэн, бохирдол бодис бага гаргахад тус дөхөм үзүүлэхээс гадна тариачидын орлогоо нэмэгдүүлэхэд туслах зорилготой.

     Хятадын хөдөө аж ахуйн яамны саяхан нийтэлсэн эдгээр техникд адгуусан малын ялгадас, сүрэл, энерги агуулж байдаг таримал зэрэг био энергийг ерөнхийлэн ашиглах техник, нарны энерги, салхины энерги, усны энерги зэрэг байгаалийн энергийг ашиглах техник, тэрчилэн хөдөө тосгоны амьдралын хэрэгцээний бохир усыг зохицуулах техник, химийн бордоо, тариан эмийг хэмнэн ашиглах, бохирдлоос сэргийлэн засах техник зэрэг байлцана.

      Эдгээр шинэ техник нь хөдөө аж ахуй, хөдөө тосгоны эрчим хүч хэмнэн бохирдолыг багасгах тал талыг хамарч, тариачидын эзэмшихэд дөхөм мөртөө орон нутагт тохирсон байдаг гэж Хятадын хөдөө аж ахуйн яамны шинжлэх ухаан техникийн боловсролын газрын албаны хүн Бай Жиньмин танилцуулжээ.

     Эдгээр техник нь тариачидын бодит үйлдвэрлэлд ашиглагдаж, шинжлэх ухаан техникийн олон жилийн судалгаа, туршилтаас нэгтгэн дүгнэн гаргасан юм. Тариачдын ашиглахад ч дөхөм байдаг юм. Эдгээр техник нь эрчим хүч хэмнэж, бохир бодис гаргахаа багасгах явцд эдийн засгийн ашиг хүртээж, тэдний идэвхжилийг дайчилах болно.

     Энэхүү албаны хүн хэлэхдээ, хөдөө аж ахуй, хөдөө тосгоны эрчим хүч хэмнэн бохирдол багасгах явдлыг ахиулах нь Хятадын эрчим хүчний бүтцийг сайжруулахад ашигтай тэдүйгүй эрчим хүчний дарамтыг багасгах болно. Үүний зэрэгцээ бас хөдөө аж ахуйн бохирдлыг багасгаж, байгаль орчны дарамтыг багасган, орчин үеийн хөдөө аж ахуйн хөгжлийг түргэтгэх болно. Хөдөө аж ахуйн яам цаашид арга хэмжээ авч тариачдын эрчим хүч хэмнэн бохирдрл багасгах талын үзэлтийг дээшлүүлж, холбогдох техникийг түгээмэлжүүлэх хүчээ эрчимжүүлж, хятадын хөдөө аж ахуй, хөдөө тосгоны эрчим хүч хэмнэн бохир бодис бага гаргах ажлыг ахиулах болно гэжээ.

     Эх баялагийн байгааль орчины дарамт өдөр ирэх дутам хүэдэрч байгаа асуудлыг зохицуулахын төлөө сүүлийн жилүүдэд Хятад улс хөдөө тосгонд эрчим хүч хэмнэн бохир бодис бага гаргах техник дэлгэрүүлж, одоо нэгэнт хөдөө тосгоны намгийн хий зэрэг био энергээр гол болгосон нарны энерги, салхины эрчим хүч зэрэг өндөр үр ашигтай дахин сэргээгдэх эрчим хүч нээн хөгжүүлэх систем бүрдүүлсэн байна. Хятад улс одоо жил бүр 2 тэрбум гаруй юаний хөрөнгө оруулж, хөдөө тосгоны намгийн хийн зоорийн байгуулалтыг эрчимжүүлж байна. 2006 оны эсцээр Хятад даяарт намгийн хий ашиглсан таричин өрөх 22 сая өрөхөд хүрсэн байна.

     Одоо Хятад даяарт хөдөө тосгонд жил бүр эрчим хүч хэмнэсэн хэмжээ нь 50 сая гаруй тонн баримжаа нүүрст хүрч байна. Хятад улс бас хөдөө тосгоны ариун цэвэр төслийн үлгэр жишээ тосгон 500 гаруйг байгуулж, тэдний амьдралын хэрэгцээний хог болон бохир усыг зохицуулан дахин ашиглаж, тарималын эш үндсийг эрчим хүч болгон ашиглаж байгаа хэмжээ ч 80 хувь гаруйд хүрсэн байна.

     Өвөр Монголын Улаанхад хотын тариачин Ван Фүчуань танилцуулж хэлэхдээ, засгийн газраас хөдөө тосгонд нөхвөр олгон тариачин өрөх бүхэнд намгийн хийн зоорь байгуулж өгсөн байна. Энэ нь тариачдын амьдралд ихээхэн өөрчлөлт авчирсан байна.

     Манай нутгаар намгийн хийг их хэмжээр ашиглаж байдаг. өнгөрсөнд бид аргал хомоол, тарималын эш түлэж гал авдаг учир утаа униар ихтэй мөртөө их бохир байдаг. Одоо намгинй хий хэрэглэснээр их цэвэр цэмцгэр болсон. Ууланд ч гарч түлээ авах хэрэггүй болсноор байгалийн орчин ч сайжирсан. Одоо бид намгийн хий зоорь дээр дулаан саравч байгуулснаар өвөл үхэр тээжээж, илгадас нь шууд намгийн хийн зоорьд урсан орож, намгийн хийн үлдэгдэл бодисыг бордоо болгон ашиглаж байна. Ингэснээр химийн бордоо хэмнэснээр барахгүй эдийн засгийн үр олгосон байна гэжээ.

     Хятадын хөдөө тосгоны эрчим хүч хэмнэн бохир бодис гаргах техник ихээхэн амжилт олсон боловч хөдөө тосгон амьдрал үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж хоцрогдонгуй байж, энерги ашиглаж байгаа ерөнхий хэмжээ 25 хувьд л хүрч байна. Хятадын Хөдөө аж ахуйн яамны шинжлэх ухаан боловсролын газрын дарга Бай Жиньминь хэлэхдээ, хятадын хөдөө тосгоны амьдрал үйлдвэрлэлийн эрчим хүч хэмнэх нөөц хүчин их байна. Хятадын хөдөө аж ахуйн яам үргэлжлэн хөрөнгө оруулалтаа эрчимжүүлж, хөдөө тосгоны эрчим хүч хэмнэн бохир бодис бага гаргах төслийн хэрэгжилтийн цар хүрээг өргөтгөх болно гэжээ. Тэрээр бас хэлэхдээ,

     Холбогдох салбарууд төлөвлөгөө боловсруулж, засгийн газрын хөрөнгө оруулалт, ялангуяа орон нутгийн засгийн газрын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхээр байна. 11-р 5 жилийн төлөвлөгөөний хугацаанд эрчим хүч хэмнэн бохир бодис бага гаргах техникийг түгээмэлжүүлэх эрч хүчээ нэмэх болно. Одоогийн гол ажил бол уг төслийн байгуулалтыг нэмэгдүүлэхийн дагуу хөдөө тосгонд эрчим хүч хэмнэх үйлчилгээний систем байгуулах явдал болно гэжээ.

      Хятад улс олон улсын хамтын нийгэмлэгтэй хамтран ажиллах эрч хүчээ нэмэгдүүлж, хөдөө тосгоны эрчим хүч хэмнэн бохир бодис бага гаргах техникийн шинийг санаачилан бүтээх, нээн хөгжүүлэхэд тус дөхөм үзүүлэх болно гэж тэрээр бас илэрхийлсэн байна.