• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-11-14 15:51:24    
Хоёр Солонгосын ерөнхий сайд нар хэлэлцээ хийв [Радио]

Хятадын Олон Улсын Радио

     Өмнөд, хойд хоёр Солонгосын ерөнхий сайд нар Сеүлд 14-ний өдрөөс хэлэлцээ хийж эхэллээ. Өмнөд Солонгосын ерөнхий сайд Хан Дук Соо тэргүүтэй төлөөлөгчид болон хойд Солонгосын ерөнхий сайд Ким Юн ил тэргүүтэй төлөөлөгчид хэлэлцээнд оролцов. Энэ удаагийн хэлэлцээ нь 1992 онд Өмнөд хойд хоёр Солонгос дээд хэмжээний наймдугаар уулзалт хийснээс хойш, 15 жилийн дараа болж байгаа хоёр орны ерөнхий сайдын уулзалт болно. Хоёр тал энэ оны 10-р сард болсон Өмнөд хойд хоёр Солонгосын тэргүүн нарын хоёр дахь уулзалтаар гарын үсэг зурсан "Өмнөд хойдын харилцааны хөгжил болон энх тайван хөгжил цэцэглэлийн тунхаг"-ийг хэрэгжүүлэх төслийг голдуу авч хэлэлцэх болно.

     Энэ оны 10-р сарын эхээр Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Но Му Хён болон хойд Солонгосын удирдагч Ким Чэн Ир нар Пхеньянд тэргүүн нарын уулзалт хийж бас хамтын тунхаг нийтэлж, хоёр талын яриа хэлэлцээг эрчимжүүлэн, эдийн засгийн болон хүмүүнлэгийн хамтын ажиллагааг өргөтгөн, Солонгосын хойгт энх тайвны механизм тогтоох, цөмийн зэвсэггүй болгох зэрэг асуудлаар хэлэлцээрүүд тохиролцсон юм. 11-р сард Сеүлд ерөнхий сайдын хэлэлцээ хийж, тунхагийн хэрэгжилтийг түргэтгэнэ гэж хоёр тал шийдсэн юм.

     Энэ удаагийн ерөнхий сайдын хэлэлцээг ажил хэрэгч үр дүнд хүргэхийн тулд Өмнөд хойд Солонгосын ерөнхий сайд хэлэлцээнээс өмнө гурван удаагийн бэлтгэл уулзалт хийж, хоёр тал эдийн засаг хүмүүнлэгийн хамтын ажиллагаа зэрэг асуудлаар анхны нийтлэг ойлголтод хүрсэн юм. Эдгээрт баруун тэнгисийн энх тайван хамтын ажиллагааны онцгой бүс байгуулах, Каесоны аж үйлдвэрийн районы зам харилцаа, холбоо, боомтоор нэвтрэх асуудлыг зохицуулах, салж сарнисан гэр бүлийнхний уулзалтын цар хүрээг өрөгтгөх зэрэг гурван асуудал багтаж байна.
Баруун тэнгисийн энх тайван хамтын ажиллагааны онцгой бүс нь Өмнөд хойд Солонгосын тэргүүн нарын уулзалтын олсон хамгийн чухал амжилтыг нэг юм.

     Каесоны аж үйлдвэрийн районы зам харилцаа, холбоо, боомт нэвтрүүлэх бол Өмнөд хойд Солонгосын ерөнхий сайдын хэлэлцээний өөр нэг гол асуудал болно. Каесоны аж үйлдвэрийн районыг хоёр тал 2003 оны 6-р сараас хамтран байгуулж эхэлсэн бөгөөд өнөө уг районд Өмнөд Солонгосын дөч гаруй аж ахуйн нэгж ороод байна. Энд хойд Солонгосын 17 мянга гаруй хүн ажиллаж, нээн хөгжүүлэх район нь Өмнөд хойд Солонгосын эдийн засгийн хамтын ажиллагааны бэлэг тэмдэг болжээ. Гэтэл зам харилцаа, холбоо, боомтоор нэвтрэх асуудлаарх зарим тогтоол нь аж ауйн нэгжийн хөгжлийг боогдуулж байна. Ерөнхий сайдын энэ удаагийн хэлэлцээгээр дамжуулан Өмнөд Солонгосын аж ахуйн нэгжүүдийн уг районд хөрөнгө оруулан үйлдвэр байгуулахад таатай нөхцөл бүрдүүлж чадах эсэх нь хүмүүсийн анхаарлыг татсан гол асуудал болжээ.

     Үүнээс гадна хоёр талын салж сарнисан гэр бүлгийнхний уулзалтын цар хүрээ болон хүний тоог нэмэгдүүлж чадах эсэх нь ч энэ удаагийн ерөнхий сайдын уулзалтын гол асуудал юм.

     Үүнээс гадна, ерөнхий сайдын энэ удаагийн уулзалтаар Өмнөд хойд Солонгос нь хөлөг онгоц үйлдвэрлэх хамтарсан аж үйлдвэрийн район байгуулах, хойд Солонгосын төмөр зам болон авто замыг засах зэрэг асуудлаар бодитой төлөвлөгөө тогтоох боломжтой байна. Энэ сарын эхээр Өмнөд Солонгосын засгийн газар болон аж ахуйн нэгжийн эздээр бүрэлдсэн төлөөлөгчид Нампо боомт зэрэг хойд Солонгосын хөлөг онгоц үйлдвэрлэх хамтын ажиллагааны бүстэй танилцаж, хэд хэдэн аж ахуйн нэгж хойд Солонгост хөрөнгө оруулна гэж илэрхийлсэн байна. /Баатар орчуулж, Урангоо хянав/