Синьхуа хорооноос Улаанбаатарт суугаа сурвалжлагчийн мэдээлснээр, Хятад улс болон Монгол улсын Засгийн газар хоорондын эдийн засаг, худалдааны нэгдсэн комиссын 10-р хурал 10-р сарын 15-ны өдөр Монгол улсын нийслэл Улаанбаатар хотноо болов. Хоёр орны эдийн засаг, худалдааны салбар дахь хамтын ажиллагааг цаашид гүнзгийрүүлнэ гэж хоёр тал шийдчээ. Хурлын үеэр, хоёр тал хоёр орны уул уурхай, зам харилцаа, эрчим хүч, цахилгаан, холбоо зэрэг салбар дахь хамтын ажиллагааны бодитой төслийн асуудлаар саналаа солилцсон бөгөөд хоёр орны аж ахуйн нэгжүүдийн олон салбарт хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхийг дэмжинэ гэдгээ илэрхийлэв.
Уг хуралд Хятадын талаас Хятадын талын комиссын дарга, Хятадын Худалдааны Яамны сайдын туслах Чэнь Жянь, Монголын талаас Монголын талын комиссын дарга, Монголын Зам, Тээвэр, Аялал Жуулчлалын Яамны дэд сайд Я.Содбаатар нарын зэрэг хүмүүс оролцжээ. Сүүлийн жилүүдэд Хятад, Монгол хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагаа улмаар нят болж ирлээ. 2006 онд Хятад, Монгол хоёр орны худалдааны хэмжээ 1 тэрбум 580 сая ам.долларт хүрсэн байлаа. Хятад улс нь Монгол улсын худалдааны хамгийн том түнш, Монгол улсад хамгийн их хөрөнгө оруулагч орон болсон байна. \О.Дарамбазар орчуулав.\
|