• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-11-14 17:24:42    
Хүйтэн халуун жинг ээлжлүүлэн тавих ухархай харлахыг зогсоодог

Хятадын Олон Улсын Радио

     Ажлын ачаалал нэмэгдэхийн хирээр, хүмүүс шөнөжин ч юм уу илүү цагаар ажиллах нь ихэсдэг. Зарим хүмүүсийн нойр хулжиж, орондоо орлоо ч гэсэн энэ тэр юм бодоод олигтой унтаж чаддаггүй бөгөөд зочин гийчин ирэх юм бол архи ууж тамхи татах явдал зөндөө гардаг. Эдгээрээс болж хүмүүсийн нүдний ухархай үргэлждээ харлах байдал маш амархан илэрдэг байна. Ингэж ухархайн харыг арилгахад хүйтэн халуун жинг ээлжлүүлэн тавих аргыг хэрэглэж болох юм.

     Нүүрээ угаасныхаа дараа, халуун усанд дүрсэн үстэй алчуураараа нүдний хэсэгтээ 10 минут орчим халуун жин тавихад халуу ууранд нь нүдний хэсгийн цусны эргэлт идэвхжиж, нүдний ядаргааг тайлахад тун сайн нөлөө үзүүлдэг байна. Ингэж халуун жин тавьсныхаа дараа, үстэй алчуураа хүйтэн усанд дүрээд хүйтэн жин тавих ч юм уу хөргөгчид хийсэн тусгай зориулалттай нүдний бүрхэвчээ хэргэлж, 1 минут хиртэй хүйтэн жин тавина. Энэ нь цусны судсыг түвшрүүлхэд ашигтай. Харин хэтэрхий удаан жин тавьж болохгүй. Хүйтэн, халуун жинг ээлжлэн тавих нь нүдний хэсгийн хялгасан судас бөглөрөхөөс сэргийлж, ухархай хавийн судасны лугшилтыг зохицуулж, ухархай харлахыг багасгадаг. Халуун жин тавихдаа үстэй алчуураа хэтэрхий халуун байлгах шаардлагагүй. Яагаад гэвэл, нүд хавийн арьс тун нимгэн байдаг тул хэт халуун алчуурт амархан зөөлөрч үрчлээ гардаг юм.

      Ухархай харлаж байгаагийн гол шалтгаан нь амьдралын жам алдагдан хэтэрхий ядаргаатай болсноор нүдний арьсны доорхи нэхдэсийн судас болон венийн судасны лугшилт хэвийн бус болсноос болж байгаа юм. Хүйтэн халуун жинг ээлжлэн тавих нь зөвхөн ухархай харлахыг түр намжааж байгаа нохой хорьсон арга төдий л юм. Энэ өвчнийг жинхэнэ үндэснээс нь эмчлэхэд хамгийн гол нь сайтар амрах, гүйцэд унтах, амин дэм С элбэгтэй хүнсний бүтээгдэхүүн идэхийг чухалд үзэх явдал болно.\Л.Буянтогтох орчуулав\