• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-11-15 14:39:48    
Жа лүнгийн цагаан тогоруу--1

Хятадын Олон Улсын Радио

     Хятадын зүүн хойд зүгийн Хэй лүн жян мужид Жа лүнгийн байгалийн дархан цаазтай район гэж дотоод гадаадад алдартай нэгэн сайхан газар байдаг юм. Тэр газар гол мөрөн нуур бүрд олонтой, өргөн уудам намаг газруудтай байж, ус бэлчээр маш сайн байдаг болохооор эрт дээр үеээсээ жигүүртэн шувуудын цэнгэлдэх хүрээлэн болж ирсэн юм. Мөн ч цагаан тогорууны унаган нутгийн нэг болж ирсэн байна. Иймээс хүмүүс энэ газрыг цагаан тогорууны эх нутаг гэж нэрэлдэг юм.

     Жа лүнгийн байгалийн дархан цаазтай район бол дэлхийн чухал намаг газрын нэг юм. Нийт талбай нь 21 га байдаг. Уг районд зэгэс хуластай намаг нэлийн үргэлжилж, зүйлийн загас жараахай байдаг болохоор шувуудын үржиж төлжих диважин болдог байна.

     Жа лүн нь яагаад дэлхийд ингэж их нэрд гарсан бэ гэвэл, нэгд, Хятад улс бол Азидаа зэгэс хуластай хамгийн том намаг газартай орон, намгархаг газрын талбайгаараа дэлхийд 4-рт ордог. Хоёрт, Хятадын намаг газрын гадаргуу нь маш баларлагаараа бөгөөд хүн амьтаны хөлд нэг их эвдэгдээгүй төдийгүй хүмүүсийн намаг газрыг хамгаалах үзэл ухамсар ч явах тусмаа улам л дээшилж байна. Иймээс намаг газрууд нь эвдэгдээгүй унаган төрхөө хадгалсаар байна.

     Жа лүнгийн байгалийн дархан цаазтай район нь цагаан тогорууны эх нутгийн нэг юм. Энд цагаан тогорууны дэлхийн хамгийн том сүрэг байдгаараа "цагаан тогорууны эх нутаг" гэж алдаршсан байна. Цагаан тогорууг Ал-сүүл ч гэдэг. Тухайн нутагт өргөн уудам намаг газар бий болж тогтсон нь цагаан тогоруугаас салашгүй гэдэг сайхан домог байдаг.

 

     Хар мөрнөөс гарсан бяцхан хар луу болон ад чөтгөрийн цагаан луу хоёр тэмцэлдээн болсон байж л да. Тэр хоёр долоон долоо 49 хоног байлдаж, бяцхан хар луу эцэстээ цагаан лууг ялсан боловч өвч бие нь хүнд шархдсаны улмаар хар мөрөндөө халин нисэн одож чадалгүй толгойгоороо газар гадан унаад газрыг цөмөлсөн байжээ. Цагаан тогоруу түүнийг сэхээж авахын төлөө намаг газраас ус зөөж тэр цөмөрхийд хийсээр байж өнөөгийн энэ их намаг газрыг бий болгосон юм гэнэ.