• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-11-15 14:42:14    
Сент-Хелина

Хятадын Олон Улсын Радио

     Нутаг дэвсгэр: 122 хавтгай дөрвөлжин км.

     Хүн ам: 2006 оны төсөөллөөр 7202 хүн. Ихэнх нь Сент-Хелина хүн, Европ цагаачид болон Энэтхэг, Африкийн хар арьстаны эрлизчүүд байдаг. Нийтээрээ Англи хэлээр яридаг. Оршин суугчдын ихэнх нь Христосын шашин шүтдэг.

     Нийслэл: Жаместовн, 2005 оны байдлаар 900 хүн амтай.

     Амбан захирагч: Микхаел Кланси, 2004 оны 10-р сард тушаалд оров.

     Ерөнхий байдал: Өмөнөд Атлантын далай дээр оршиж, Африкийн эх газрын баруун өмнөд тэнгисийн эргээс 1930 км зайтай байдаг. Галт уулын арал. Халуун бүсэд оршидог боловч өмнөд Атлантын далайн сэрүүн сайхан улиралын салхины нөлөөгөөр цаг агаар нь урин дулаан тааламжтай байдаг. Жаместовн жилдээ дунджаар 21 хэмтэй. Жилийн хур тундасны хэмжээ нь тэнгис дагуу нутагтаа 200 мм, төв хэсэгтээ 760 мм.

     1502 оны 5-р сарын 21-ний өдөр (Сент-Хелинагийн өдөр)Португалид үйлчилж бйасан Испанийн далайчин Нува энэ аралд гарсан байна. 1633 онд Голландчууд энэ арлыг эзлэв. 1659 онд Английн Зүүн Энэтхэгийн компани нь Голландыг орлож, энд захирах эрх хэрэгжүүлэв. 1815 – 1821 онд Францын хаан Наполион чүлэгдэж, энэ арал дээр хоригдож байгаад нас барсан байна. 1834 оны 4-р сард Английн парламент тогтоол баталж, энэ арлыг Английн шууд хария колонийн нутаг болгож, авбан захирагч суулгах болсон байна. Дэлхийн 2-р дайны үед Английн тэнгисийн цэргийн бааз болов. 1945 онд Английн цэрэг арлаас гарав. 1960 оноос хойш цахилгаан холбооны төл болж хөгжсөн байна. \М.Цэцэн бэлэтгэв\