15-ны өдөр, Хятадын засгийн газар, Хятадын улс төрийн намын тогтолцооны тухай анхны цагаан ном нийтлэв. 15 мянга гаруй үсэгтэй энэ цагаан номд Хятадын улс төрийн намын тогтолцоо-ХКН-ын удирдсан олон нам хамтран ажиллах болон улс төрөөр зөвшилцөх тогтолцоог бий болсон түүхэн нөхцөл , өнгөрүүлсөн хөгжлийн явц болон өнөөгийн байдлыг бүх талаар танилцуулсан бөгөөд энэ тогтолцооны Хятадын эдийн засаг нийгмийн хөгжилд үзүүлж байгаа чухал үүргийг тодорхойлсон байна.
Хятадын өнөөгийн хэрэгжүүлж байгаа улс төрийн намын тогтолцоо бол ХКН-ын удирдсан олон нам хамтран ажиллах болон улс төрөөр зөвшилцөх тогтолцоо юм. Энэ тогтолцоог БНХАУ байгуулагдахаас өмнөхөн хуралдуулсан Ардын улс төрийн зөвлөлдөх зөвлөлийн хурал дээр албан ёсоор тогтоосон юм. Энэ тогтолцоо бол Хятадын орчин үеийн түүхийн хөгжлийн зайлшгүй сонголт , ХКН болон олон ардчилсан нам бүлгийн ухаан санааны бүтээл, Хятадын улс орон болон социалист ардчилсан улс төрийн үндсэн шаардалгад нийцэж байгаа юм гэж цагаан ном үзэв.
Эрх баригч ХКН-аас гадна, өнөө Хятадад 8 ардчилсан нам бүлэгтэй. Улс орны үндсэн улс төрийн тогтолцоо болсны хувьд, Хятадын олон нам хамтран ажиллах тогтолцоо нь ХКН болон олон ардчилсан нам бүлгийн улс төрийн амьдрал дахь байр суурь, гүйцэтгэх үүрэг, хоорондын харилцааг тогтоосон байна.
Цагаан номд онцлохдоо, ХКН бол эрх баригч нам, олон ардчилсан нам бүлэг нь Хятадын улс төрийн үйл хэрэгт оролцогч улс төрийн нам мөн. Олон ардчилсан нам бүлэг нь улс төрийн үйл хэрэгт оролцож, засаг төрийн эрх, улс орны томоохон бодлого чиг шугам болон улс орны удирдагчдыг сонгохыг зөвшин хэлэлцэхэд оролцож, улс орны үйл хэргийг удирдах, чиг шугам, бодлого, хууль дүрмүүдийг тогтоох болон хэрэгжүүлэх ажил хэрэгт оролцдог. Ардчилсан нам бүлгүүдийн улс төрийн үйл ажиллагаанд оролцогч намын байр суурь болон эрхийг Хятадын үндсэн хууль болон бусад хуулиар хамгаалалж байдаг. ХКН болон олон ардчилсан нам бүлэг харилцан хяналт тавьдаг. Энэ хяналт нь санал тавих, шүүмжлэх, санаачилга гаргах зэрэг хэлбэрээр явагддаг улс төрийн хяналт мөн гэжээ.
Хятадын олон нам хамтран ажиллах тогтолцоо нь Өрнөдийн орнуудын хоёр нам юм уу олон намын өрсөлдөх дүрэмтэй адилгүй бөгөөд зарим орны хэрэгжүүлж байгаа нэг намын тогтолцоотой ч ялгаатай, тэр нь шинэ маягийн улс төрийн намын тогтолцооны хэлбэрийг үүдэж, дэлхийн улс төрийн намын тогтолцоонд өөрийн гэсэн онцлогтой юм гэж цагаан номд онцолжээ.
Тоо сэлтэд харуулснаар, өнөө Хятадын олон шатны ардын төлөөлөгчдийн их хурлын төлөөлөгчдөд ардчилсан нам бүлгийн гишүүн, нам бүлгийн бус зүтгэлтэн 177 мянга гаруй байна. Тэд үндсэн хууль, хууль тогтоомж болон орон нутгийн хууль дүрмийг боловсруулан тогтоож, нэмэлт өөрчлөлт хийхэд оролцон, сонгууль, төр, засгийн газрын удирдагчдыг сонгон дэвшүүлэх болон улс ардын аж ахуй, нийгмийг хөгжүүлэх төлөвлөгөө болон төлөвлөгөөг хэрэгжүүлэх байдлын тайлан, улсын төсөв болон төсвийн хэрэгжилтийн байдлын тайланг хянан хэлэлцэж батлан зөвшөөрөхөд оролцож, ард түмний эрэл хүсэлтийг тусган, төсөл дэвшүүлж, хуулийн хэрэгжилтийг шалгах ажил хэрэгт оролцож, чухал үүрэг гүйцэтгэж байдаг. ХКН улс орны том чухал чиг шугам бодлого болон чухал үйл хэргийн талаар шийдвэр гаргах явцад олон ардчилсан нам бүлгийнхэнтэй зөвшилцөх нь шинжлэх ухаанч шийдвэр, ардчилсан шийдвэр гаргахын чухал тал. ХКН-ын засаг хэрэгжүүлэх хүчин чадлыг дээшлүүлэхийн чухал арга зам мөн. Өнөө зарим чухал шийдвэр гаргахаас өмнө ХКН-ын төв хороо, Төрийн зөвлөлийн гол гол удирдагчид, 8 ардчилсан нам бүлэг тэрчлэн намын бүлгийн бус зүтгэлтнүүдээс санал авах болон байдлаа тайлагнах ажлыг маш чухалд үзэж байна гэж цагаан ном үзэв.
Хятадын онцлогтой социализм байгуулах үйл явцад, ХКН болон олон ардчилсан нам бүлгийн хамтаар үүсгэн байгуулж хөгжүүлсэн Хятадын олон нам хамтран ажиллах тогтолцоо нь тасралтгүй бэхжин улмаар чухал үүрэг гүйцэтгэх болно гэж цагаан номд онцолжээ. /Рэнчинсоо орчуулж, Урангоо хянав/
|