Ши Жинүн бол зэрлэг амьтны гэрэл зураг зураглаач Хятадын цөөн хэтхээн хүний нэг юм. 2003 оны 8-р сард Японы Тоямаши хотод зохиосон олон улсын зэрлэг амьтны киноны наадамд Ши Жинонгын гэрэл зураг авсан " Юннаны шарга самжыг хайсан нь" гэсэн гэрэл зургийн уран бүтээл нь " Азийн хамаг шилдэг гэрэл зургийн шагнал" авчээ. Тэрээр мөн Хятадын байгаль орчныг хамгаалсан хамаг том шагнал болох " дэлхийн бөмбөрцөг шагнал" хүртсэн юм.
Энэ жил 43-тай Ши Жинүн анх нь Хятадын Төв телевизид ажиллаж байв. 1998 онд ажлаасаа огцроод чөлөөт гэрэл зурагчин болон байгаль орчныг хамгаалах сайн дурынхан болж, гэрэл зургын аппаратаараа өөрийн хайр бахтай амьтануудаа зураглаж явах болсон юм. Ши Жинүнгийн гэрэл зурагт сонгогдон орсон араатан амьтанууд нь түүний бага насны амьдралын өнгрөлттөй холбоотой юм.
Би бага насаа байгаль орчин маш сайхан нутагт өнгөрүүлсэн, тийм болохоор би бага байхдаа нугас, бялзуухай тэжээж, өрөм хулгайч, ховх түүж, нугасандаа идүүлж байсан болохоор, их байгальтай маш ойрхон байсан гэж хэлж болох юм гэж тэрээр бидэнд хуучилж билээ.
Ши Жинүнгийн нутаг Юннань мужийн Бай үндэстний өөртөө засах жөүгийн Вэй шань сиянь бол мод ургамалаар хучигдсан, маш олон төрлийн амьтан ургамалтай нутаг юм. Арван хэд хүрээд Ши Жинүн ээж аавынхаа хамт мужийн төв Күнмин хотод хүрч бичиг соёл үзсэн юм байна. Дархан байгальтай жижиг хотоосоо том хотод ороод Ши Жинүнд маш аягүй санагдаж байсан байлаа. 20 гаруй жилийн дараа, өөрийн сайн ойлгодог эх байгальдаа буцан ирж, тусгайлан зэрлэг араатан амьтны зураг авах ажилтай болно гэж тэрээр огт санаагүй юм.
Ши Жинүн хэлэхдээ, Хятад улс бол дэлхий дээр зэрлэг амьтны зураг авахад хамгаас бэрхтэй орны нэг юм, хөдөө гадаа том хөхүүлт амьтан маш цөөн байдаг бөгөөд зэрлэг амьтад ч хүнээс маш их сэрэмжтэй байдаг юм. Хэдийгээр ийм байсан ч тэрээр өөрийн гэрэл зургийн аппаратаараа маш олон ховор нандин байдлыг зураглаж авсан байна.
Ши Жинүнгийн уран бүтээлийн дотор Юннаны шарга самжны зураг нь хамгаас их төлөөлөх чанартай байдаг. Шарга самж Юннань хийгээд Түвдийн хоорондох далайн түвшнээс 3200-4700 метр өндөр өргөгдсөн их хүйтэн уулархаг нутагт амьдарч, Сьчуаны шарга самж, Гүйжөүгийн шарга самжын адилаар Хятад улсад л байдаг ховор амьтан юм. Одоо зэрлэг сүрэглэж байгаа нь зөвхөн 1500 орчим л байна. 1992 онд Дэлхийн байгалийн сан болон Хятадын байгалийн шинжлэх ухааны үндэсний сангийн туслан байгуулсан Юннаны шарга самжыг хамгаалах судалгааны төсөл ажлаа эхлүүлж, Ши Жинүн тус төслийн хэсгийг даган юннаны шарга самжны зураг авч явсан юм. Түүнээс нааших гурван жилд, Ши Жинүн Юннаны шарга самжны зураг авахын төлөө үргэлж хөдөө гадаа явж, уран бүтээл бүтээж байсан бөгөөд уран бүтээл нь олон улсын том шагнал хүртэж билээ. Арван хэдэн жилийн турш Ши Жинүн зэрлэг амьтны зураг авахын төлөө цөөн бус удаа аюулд учирж байв. Тэр Дү лүн жян мөрний гинжин гүүрээс гар алдаж арай л уулан хөндийд амиа алдсангүй, бас нэг удаа хүн харын ул мөр ч гүй Хөх мөрний эх авсан нутагт мориноосоо хаягдаж, бас Хүүхэн шилийн мөсдсөн нуурын дээгүүр хулгайлан агнагч этгээдийг хөөж яваад, дөрвөн хавиргаа хугалсан нь одоо ч эдгээгүй хэвээр байна.
Зэрлэг амьтны гэрэл зураг авагч тусгай ажилтан болсны хувьд, Ши Жинүн, байгаль орчныг хамгаалах талд анхаарал хандуулахыг олон бүгдэд хүсч байна.
Хамаг анх нь би зургийн аппарат авч гэрэл зураг авах мэргэжил сурахдаа, шувуунд сонирхолтой байдаг болохоор, шувууны зургууд олон авах сан гэж боддог байсан. Гэвч одоо бодоод байхад манай байгаль орчин даан ч таруухан болжээ. Байгаль орчныг хамгаалахыг засгийн газар хүндэтгэн үзэх чухалтай төдийгүй хүн ард бүхнээрээ байгалиа хамгаалах ёстой. Байгаль орчны байдал муу болж байгааг олон бүгд ухаарч ойлгосноор, өнөө маш олон залуу хүмүүс байгаль орчныг хамгаалах ажилд орж байна гэжээ.
Шуувуунд хайртай байдагын уламаар гэрэл зураг авах мэргэжил сурч, эцэст байгаль орчныг хамгаалах нэрт зүтгэлтэн болсон Ши Жинүн сүүлийн арван жилд дандаа уул хайрхан ой модны дундуур аялаж явсан бөгөөд нэн олон хүнийг зэрлэг араатан амьтныг хамгаалах эгнээнд оруулахын төлөө Ши Жинүн 2001 онд " Хятадын зэрлэг араатан амьтныг хамгаалах ажлын газар" байгуулсан байна. Энэ ажлын газар нь голцуу гэрэл зургаар байгаль орчны хамгаалалтыг тэмдэглэж байгаа байгаль орчныг хамгаалах байгууллага юм. Тэд ажлын байраа Бээжингийн зоо паркийн дотор байрлуулжээ. Өнгөрсөн жилүүдтэй адилтгах юм бол бүх нийгэм даяар өнөө байгаль орчныг хамгаалах үзэл ухамсар нь их дээшилж байна гэж Ши Жинүн үзэж байна. Тэрээр бидэнд хэлэхдээ:
" Маш олон залуучууд манай байгаль орчноо хамгаалах явдалд анхаарал хандуулах болсонд би маш баяртай байна. Хүн болгон байгаль орчноо хамгаалах ажилд гар бие оролцох юм бол манай Хятадын байгаль орчин сайжирч болох юм. Манай орны ажил төрөл болгон өнөө байгаль орчныг хамгаалах талаар бодитой хүчин чармайлт гаргаж байна. Манай бүх ард түмний хамтын хүчин чармайлтаар манай байгал орчин удалгүй ирээдүйд маш гоё болох юм гэдэгт би итгэл төгс байна гэжээ. /Пэрлаймаа орчуулав/
|