• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-11-16 16:25:23    
Хятадын ерөнхий сайд Зүүн Азийн удирдагчдын хурлуудад оролцоно [Радио]

Хятадын Олон Улсын Радио

     Хятадын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Вэнь Жябао 18-нд Сингапур орж, Сингапурт албан ёсны айлчлал хийж, Зүүн Азийн орнуудын хурлуудад оролцоно. Вэнь Жябаогийн энэ удаагийн айчлал нь Зүүн Азийн бүс нутгийн хамтын аижллагааг эрчимжүүлж, Зүүн Азийн орнуудын эв найрамдуу хөгжил, хамтын хөгжил, тогтвортой хөгжилд тус төхөм үзүүлэх зорилготой юм гэж Хятадын албаны хүн саяхан тэмдэглэжээ.

     Вэнь Жябао Зүүн Азийн орнуудын удирдагчдын хурлуудаас 4-н хуралд нь оролцоно. Тухайлбал: АСЕАН болон Хятад Япон Өмнөд Солонгосын 10+3-ын удирдагчдын 11 дэх хурал, Хятад болон АСЕАН-ы 10+1-ийн удирдагчдын 11 дэх хурал, Хятад, Япон, Өмнөд Солонгосын удирдагчдын 8 дахь хурал болон Зүүн Азийн дээд хэмжээний 3-р хурал эдгээр болно. Хятадын ГХЯ-ны сайдын туслах Хэ Я-фэй энэ долоо хоногт үүнтэй холбогдуулан хэвлэлийн бага хурал хийлгэж, Хятадын ба гадаадын сэтгүүлчдэд Хятадын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Вэнь Жябаогийн энэ удаагийн айчлалын зорилго болон хурлуудад Хятадын талын тавьж байгаа хүсэл найдлагын талаар ярьсан байна.

     Ерөнхий сайд Вэнь Жябао Зүүн Азийн удирдагчдын хурлуудад оролцох нь Хятад болон хөрш орнууд хоорондын ойлголцол, улс төрийн итгэлцлийг цаашид нэмэгдүүлж, Зүүн Азийн бүс нутгийн хамтын ажиллагааг цаашид бэхжүүлэх зорилготой юм. Сайн хөршийн найрамдлыг эрчимжүүлж, бүс нутгийн хамтын ажиллагаанд тус төхөм үзүүлж, хамтын ашиг сонирхлыг өрөгөтгөж, хамтаар хөгжихийг биелүүлэх нь Хятадын талын хэлбэрэлтгүй тэмцэх чиг хандлага юм. Иймээс энэ удаагийн хурлууд амжилттай хуралдаж, үр дүнтэй болж, Зүүн Азийн хамтын ажиллагаа харилцан ашигтай чиглэлээр хөгжихийг хүчтэй жолоодон дээшлүүлэхийг Зүүн Азийн орнуудын удирдагчдад бид хүсэж байна гэжээ.

     Энэ оны Зүүн Азийн орнуудын удирдагчдын хурлуудын гол тал нь бүс нутгийн хамтын ажиллагааг хэрхэн хөгжүүлэх, цаг агаарын өөрчлөлт, байгаль орчны асуудлыг хэрхэн аргацаах зэрэг асуудлуудыг хэлэлцэнэ гэж Хэ Я-фэй тэмдэглэжээ.

     Урьд урьдынхтай адилаар хуралд оролцсон Зүүн Азийн орнуудын удирдагчид хурлын гадуур хоёр талын уулзалтууд хийнэ. Үүний дотор Хятад Японы удирдагчид энэ удаагийн хурлын үеэр анхны уулзалт хийж чадах эсэх нь хүмүүсийн анхаарлыг татаж байна. Хэ Я-фэй үүнд холбогдуулан танилцуулж хэлэхдээ:

     Японы ерөнхий сайд болон Хятадын ерөнхий сайдын уулзалтыг хоёр тал зохицуулж байна. Хоёр сайд уулзалт хийвэл, Хятад Япон хоорондын стратегийн харилцан хөнгөлөлттэй харилцааны агуулгыг хэрхэн баялагжуулах талаар гүнзгий авч хэлэлцэж чадна гэдэгт найдаж байна. Хоёр талын сонирхож байгаа зарим гол гол асуудлыг ч авч хэлэлцэх болно. Энэ удаагийн уулзалт нь хоёр орны харилцааны хөгжилд чухал үүрэг гүйцэтгэх болно гэжээ.

      АСЕАН-ны байгуулагдсаны 40 жилийн ойг тохиолдуулан, Хятадын ерөнхий сайд бүс нутгийн хамтын ажиллагаанд АСЕАН-ны гүйцэтгэсэн үүргийг хэрхэн үнэлэх нь хүмүүсийн анхаарлын төвт байгаа өөр нэг асуудал болно. Энэ долоо хоногт хийлгэсэн хэвлэлийн бага хурлууд дээр АСЕАН бол бүс нутгийн тогтвортой байдал, хөгжилд тус дөхөм үзүүлсэн чухал хүчин зүйл юм гэж Хэ Я-фэй олон удаа илэрхийлсэн юм. Тэрээр хэлэхдээ:

     АСЕАН-ын интеграцчиллын байгуулалтыг Хятад цаашид дэмжинэ, бүс нутгийн хамтын ажиллагаанд АСЕАН гол жолоодох үүрэг гүйцэтгэхийг дэмжинэ гэдгээ Хятад болон АСЕАН-ын удирдагчдын хурал дээр ерөнхий сайд Вэнь Жя бао дахин нотлох болно. \Баясгалан орчуулж Номин хянав\