• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-11-16 16:45:33    
Мушарафын үүрэгт ажлын хугацаа дуусч, Пакистаны засаг төрийн байдал тодорхой бус байсаар байна [Радио]

Хятадын Олон Улсын Радио

      11-р сарын 15-ны өдөр Пакистаны парламентын бүрэн эрхийн хугацаа дуусч байгаа бөгөөд мөн Первез Мушарафын Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа ч дуусч байгаа юм. Шинэ Ерөнхийлөгч тушаалд орохоос өмнө, Первез Мушараф мөн ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэнэ. Гэвч Ерөнхийлөгч Мушарафын сонгуульд өрсөлдөх мандатын асуудлаар Пакистаны Дээд Шүүхийн эцсийн шийдээ одоо болтол гаргаагүй байсаар тул, Мушараф Ерөнхийлөгчөөр улиран сонгогдох эсэх нь тодорхойгүй байсаар...

      Эх сурвалжийн мэдээнээс үзвэл, Ерөнхийлөгч Мушараф 15-ны өдөр Дээд танхимын дарга Мохаммадмиан Сумрог үүрэг гүйцэтгэгч Засгийн газрын Ерөнхий сайдаар тохоон томилжээ. Пакистаны албаны талын мэдээлэх агентлагийн мэдээлснээс үзвэл, Шаукат Азиз тэргүүтэй Пакистаны Засгийн газрын бүрэн эрхийн хугацаа нь 15-ны шөнө дөлөөр дууссан юм байна.

     Энэ оны 12-р сарын 1-нээс өмнө, хуурай цэргийн штабын даргын тушаалаасаа огцорно хэмээн Ерөнхийлөгч Мушараф мэдэгдсэн гэж Пакистаны Улсын Ерөнхий Прокурорын Газрын Ерөнхий прокурор Малик Каюм 15-ны өдөр тэмдэглэжээ. Ерөнхийлөгч Мушарафын улиран сонгогдсонтой холбогдуулан Пакистаны Дээд Шүүх ирэх долоон хоногт шийд гаргах болно гэж тэр бас мэдэгдсэн байна.

      11-р сарын 3-ны өдөр Пакистан даяар онц байдал зарласнаас хойш, Ерөнхийлөгч Мушараф дотоодын олон сөрөг намын, ялангуяа Пакистаны хамгийн том сөрөг нам болох Ардын намын дарамтад тулгарсан юм. Пакистаны Ерөнхий сайд асан, Ардын намын дарга Беназир Бутто 13-ны өдөр хэвлэл мэдээллийнхэнд утсаар ярилцлага өгөхдөө, Ардын нам "Удахгүй болох парламентын сонгуульд оролцох боломж маш бага байна" гэжээ. Мушараф Ерөнхийлөгчийн тушаалд байсан нөхцөлд би ирээдүйн Засгийн газарт тушаал хариуцахгүй юм гэж тэр бас мэдэгдсэн бөгөөд Ерөнхийлөгчийн тушаалаас огцрохыг Мушарафт шаарджээ. Ардын нам нь Ерөнхий сайд асан Наваз Шарифын удирдсан Мусульманы холбоог оролцуулсан бусад сөрөг нам бүлгүүдтэй эвсэл байгуулахыг хайх болно гэж Беназир Бутто хэлсэн байна. Эх сурвалжийн мэдээнээс үзвэл, Беназир Буттогийн энэ саналыг Наваз Шариф сайшааж байгаагаа илэрхийлжээ.

      Үүний зэрэгцээ, Пакистаны Ерөнхийлөгч Первез Мушараф бас олон улсын талын дарамат ялангуяа Америкийн дарамтад эрхбиш хандах шаардлагатай болоод байна. Онц байдал зарласнаа Ерөнхийлөгч Мушараф мэдэгдсний дараа, онц байдлаа цуцалж, парламентын шударга сонгууль хийж, "Ардчлалын зам"-д буцан орохыг Пакистаны талд Америк уриалсаар ирсэн юм. Үүнээс өмнө, Ерөнхийлөгч Мушараф хэвлэлийн бага хурал дээр, ирэх жилийн 1-р сарын 9-нөөс өмнө, парламентын сонгууль хийнэ гэж тодорхой мэдэгдсэн байна. Энэ нь нааштай үйл хэрэг болох юм. 11-р сарын 14-ний өдөр Ерөнхийлөгч Мушараф Их Британийн Sky телевизийн сурвалжлагчид ярилцлага өгөхдөө, удахгүй болох Пакистаны парламентын сонгууль нь онц байдал хэрэгжиж байгаа нөхцөлд болно гэжээ. Үүнтэй холбогдуулан, Америкийн Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Дана Перино 14-ний өдөр хэлэхдээ, Пакистан эрхбиш парламентын сонгууль болохоос өмнө Пакистан даяар зарласан онц байдлаа цуцалсан байх хэрэгтэй, тийм биш юм бол, Пакистаны чөлөөт шударга сонгууль хийлээ гэдгийг Америк хүлээн зөвшөөрөхгүй гэлээ.

      Америкийн Штабын дарга нарын нэгдсэн хурлын дарга Мишеал Муллен 15-ны өдөр хэлэхдээ, Пакистаны байдал нь Америк, Пакистаны цэргийн талын хамтын ажиллагаанд нөлөөлөөгүй, Пакистаны байдлаас тухайн орны цөмийн зэвсгийг аюулд учруулах хандлага харагдахгүй байгаа гэжээ.

      Өнөө, Пакистаны Дээд Шүүх нь Ерөнхийлөгч Мушарафын улиран сонгогдох мандатын асуудлаар эцсийн шийд гаргаагүй, Ерөнхийлөгчийн ажил үүргийн асуудал бас зохицуулагдаагүй, онц байдал нь хэзээ дуусахыг ч төсөөлөхийн аргагүй байна. Иймээс Пакистаны засаг төрийн байдал ямар болох вэ гэдэг нь мөн тодорхой бус байсаар байна. \О.Дарамбазар орчуулж,Урангоо хянав.\