• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-11-16 19:25:59    
Ажил гарбал албан журмынхныг дууд, цаг гарбал албан журмын ажил хий

Хятадын Олон Улсын Радио

      Тан шань хотын ард иргэд "Ажил гарбал албан журмынхныг дууд, цаг гарбал албан журмын ажил хий" гэж байнга ярьдаг болсон байлаа. Албан журмын ажилчин болж, оршин суугчдын хороололд үилчилж, тус дэм шаардлагатай хүмүүст хамжиж туслах нь шинэ урсгал болж байна.

     Тан шань хотын Шүй жи лү гудамжны бага сургуулийн 5-р ангийн сурагч Фан күнь ёо өдөр болгон сургуулиа тарсны дараа үдээс хойшийн 4 цагийн үеэр сургуулиас нь 500 метр зайтай оршдог Хэ бэй лү гудамжны 2-р хорооллын насанд хүрээгүй хүмүүсийн клубд очдог. Фан күнь ёо шиг ийм хүүхэд энд бас 40 гаруу байдаг. Энд албан журмын багш 7-8 байна. Эдгээр багш нь бүр уг хорооллын тэтгэвэртээ гарсан хүмүүс юм. Энд бүгдээрээ албан журмын ажил хийцгээнэ. Тэдний хамгийн ахмад нь болох Гао Жюйнь багш энэ жил 66 настай. Тэрээр өмнө нь бага сургуулийн багш байжээ. Энэ клубд тэрээр хүүхдүүдийг сургуульд нь хүргэх, тосч авчрах, хичээл нөхөж дасгаалыг нь хийлгэх гэх зэргийн ажил хийдэг.

     Гао Жюйнь багш шиг тэтгэвэртээ гараад гэртээ хийдэлгүй болохоор оршин суугчдын хорооллын ажилд сайн дураасаа оролцох хүсэлтэй хүн олон байгаа аж. Албан журмын ажилчны ажлыг зохицуулахын төлөө хорооллоос тусгайлан албан журмын ажилчдыг удирдах газар гаргасан бөгөөд бас "Ажил гарбал албан журмынхныг дууд, цаг гарбал албан журмын ажил хий" гэсэн уриалга гаргаж, хуулийн туслалцаа үзүүлэх, иргэдэд туслан засварууд хийх, эмчилгээ бие бялдаржуулалт, аюулгүйн эргүүл хайгуул хийх, настадад туслан тахир дутуу хүмүүст дөхөм үзүүлэх гэх зэргийн албан журмын ажилчны 10 хэсэг зохион байгуулсан байна. 2006 онд энэхүү хорооллын албан журмын ажилд давхардсан тоогоор 5495 хүн оролцож, үйлчилсэн нийт цаг нь 250 мянган цагт хүрсэн байна. Албан журмын эдгээр ажилчны дотор тэтгэвэртээ гарсан хүмүүс байхаас гадна олон салбарт ажиллаж байгаа залуус олон байгаа аж.

      Хэ бэй лү гудамжны 2-р хорооллын албан журмынхан бол Тан шань хотын сайн дурынхны нэг хэсэг төдий л юм. Тан шань хотын хороолол гудамж болгонд төрөл бүрийн албан журмын ажилчид, сайн дурынхан яаралдна. Тэр мөртөө сайн дурынхны үйл ажиллагааг удирдлагын дүрэмжсэн системд хамруулсан байна.

     Албан журмын ажилчин, сайн дурынхан их олноор холбогдох удирдах байгууламжинд бүртгүүлсэн гэдэг боловч бас их олон хүн албан журмын ямар нэгэн байгууллага нэгжид оролцохгүйгээр ядуу брхшээлтэй хүмүүст туслан уйгагүй зүтгэсээр юм. Хэ Шүе хүн бол даруй ийм эгэл жирийн иргэн болно.

     2007 оны 11-р сарын 6-нд Хэ Шүе хүн ах дуудан хүндэлдэг Пань Дүн шэнгийг эргэж очсон байлаа. Пань Дүн шэн нөхөр гэргий хоёулаа хараагүй улс. Эднийх нийгмийн баталгаанд түшиглэн амь зуудаг. Хэ Шүе хүн сайн дураасаа тэднийг асарч, 30 жил болж байгаа аж.

     Хэдэн арван жилийн турш Пань Дүн шэнгийн нэг гэрийнхнийг асрах нь Хэ Шүе хүнгийн амьдралын нэг хэсэг нь болсон байлаа. Пань Дүн шэн нөхөр гэргий хоёулаа ч Хэ Шүе хүнгийг төрсөн дүүгээ гэж үздэг.

      Ойрын жилүүдэд албан журмын ажилчин, сайн дурынхны үйл ажиллагаа Тан шань хотод эрчтэй хөгжиж, холбогдох байгууллага нэгжийн дайчлалтайгаар Хэ Шүе хүн шиг ийм ажил хийж байгаа хүн улам л олон болж байна. Нийгмийн иймэрхүү хөгжилд 50 насны даваа давж яваа Хэ Шүе хүн сэтгэл маш өндөр байна.