• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-11-19 21:27:17    
Хятад, Сингапурын Ерөнхий сайд нар хэлэлцээ хийв [Радио]

Хятадын Олон Улсын Радио

      Сингапурын Ерөнхий сайд Лий Сиенлун 18-ны үдээс хойш Хятадын Ерөнхий сайд Вэнь Жябаотой хэлэлцээ хийж, хоёр орны харилцан ашигтай хамтын ажиллагааг цаашид эрчимжүүлэх тухай олон нийтлэг ойлголтод хүрсэн бөгөөд Хятадын Тяньжиньд хоёр орны Засгийн газар экологийн хотхон байгуулах тухай бүдүүвч хэлэлцээрт гарын үсэг зурсан байна. Хэлэлцээний явцад, Хятад, Сингапурын чөлөөт худалдааны бүсийн хэлэлцээ, хамгаалалтын бодлогын хэлэлцээний мехнизм тогтоох, гуравдагч талын зах зээлийг хамтран нээх зэрэг нь хоёр ерөнхий сайдын хэлэлцэ сэн чухал асуудал болслоо.

      Хэлэлцээний дараа хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр, Лий Сиенлун хоёр орны харилцааны тухай өөрийн үзэл бодлоо илэрхийлсэн байна.
Тэрээр хэлэхдээ, Сингапур, Хятадын харилцаа бол гүнзгий, хүчтэй, өргөн хүрээний харилцаа юм. Ийм харилцаа нь бүс нутаг, Азийн хөгжил болон Хятадын энх тайван хөгжлийн тухай бид нар стратегийн хамтын үзэл бодолтойгоос болсон юм. Бид эрх тэгш, харилцан хүндэтгэсэн, харилцан ашигтай үндсэн дээр маш олон салбарт хамтын ажиллагаа өрнүүлж байна гэжээ.

     Тайваний асуудал нь мөн хоёр талын хэлэлцээний чухал асуудлын нэг болов. Лий Сиенлун Сингапурын Засгийн газрын өмнөөс Тайваний тусгаар тогтнохыг эсэргүүцэж байгаа байр сууриа дахин нотолж, дарга Вэнь Жябао үүнийг сайшаав.

      Хоёр талын харилцаанаас гадна, Сингапур, Хятадын Ерөнхий сайд нар мөн харилцан сонирхсон бүс нутгийн асуудлаар санал бодлоо солилцсон байна. Үүнд олны анхаарлыг татсан Мьянмарын асуудал багтаж байна. Вэнь Жябао дотоод гадаадын сурвалжлагчдад Мьянмарын асуудлын тухай Хятадын зарчимт байр суурийг танилцуулсан байна.

      Тэрээр хэлэхдээ, бид хэлэлцээний явцад харилцан сонирхсон бүс нутгийн болон олон улсын асуудлыг хөндөж ярилцсан байна, Ялангуяа Мьянмарын асуудлыг НҮБ-ын эедүүлэг, цаашлаад Мьянмарын ард түмний өөрийнх нь хүчин чармайлтаар үндэстний эвлэрэл зохицлоо эртхэн сэргээж, энх тайван, тогтвортой байдал, хөгжил цэцэглэлээ биелүүлэх ёстой гэж хоёр тал санал нэгтэй үзэж байна гэжээ.

      Хэлэлцээний дараа хоёр орны Ерөнхий сайд нар хоёр орны Засгийн газрын Хятадын Тяньжиньд экологийн хотхон хамтран байгуулах тухай бүдүүвч хэлэлцээрт гарын үсэг зурсан байна. Хоёр орны Ерөнхий сайд хамтын ажиллагааны энэ шинэ төсөлд итгэл найдвар тавьсан байна.
Сингапурын олон салбарынхан энэ төслийг хүчтэй дэмжих болно гэж Лий Сиенлун хэлжээ.

      Тэрээр хэлэхдээ, Сингапурын бүх давхаргынхан энэ төслийг хүчтэй дэмжих болно. Хятадын төв Засгийн газар болон Тяньжиний засгийн газар ч энэ төслийг бүх хүчээрээ дэмжиж, энэ төслийг Сингапур, Хятадын найрамдал хамтын ажиллагааны бас нэгэн бэлэг тэмдэг болон хөгжүүлэхэд итгэж байна гэжээ.

      Вэнь Жябао экологийн хотхоны байгуулалтын энэ төслөөс хоёр орны хамтын ажиллагааны бүтээлч чанарыг мэдэрснээр барахгүй экологийн хотхон нь Хятад, Сингапурын хамтын ажиллагааны шинэ цэг болон хөгжихийг хүссэн байна.

      Тэрээр хэлэхдээ, хойшдын хамтын ажиллагааны явцад үр ашиг болон бүтээлч байхыг чухалд үзэх хэрэгтэй гэж бид үзэж байна. Өнөөдөр Хятад, Сингапур хоёр хэлэлцээрт гарын үсэг зурсан явдал нь Хятадад экологийн шинэ хотхон байгуулах явдал болно. Энэ нь Сүжөүгийн аж үйлдвэрийн хүрээлэнгээс хойших Хятад, Сингапурын бас нэгэн хамтын ажиллагаа юм. Тяньжиний экологийн хотхны байгуулалт нь Хятад, Сингапурын найрсаг хамтын ажиллагааны шинэ амжилт болно гэдэгт итгэж байна гэжээ.

      Үүнээс гадна, хоёр орны Ерөнхий сайд нар Сингапур, Хятадын боловсролын санд зориулсан дурсгалын хөшөөг нээсэн байна. Энэ санг хоёр орны төрийн залуу албан хаагчийг бэлтгэхэд ашиглах юм байна. \Урьхан орчуулж, Цэцэн хянав\