Тяньжинь хот бол Хятадын умард нутгийн тэнгисийн эргийн хамгийн том нээлттэй хот, Бөхай тэнгисийг тойрсон нутгийн эдийн засгийн төв болсны хувьд тус хотын байгаль орчныг хамгаалж байгаа байдал нь Бөхайн булангийн эколгийн тэнцвэрт шууд нөлөөлж байдаг юм. Сүүлийн жилүүдэд Тяньжинь хот нь "цэнхэр ус", "хөх тэнгэр" зэрэг 6 том төсөл хэрэгжүүлж, бохир бодис гаргах хэмжээгээ багасгаж, эрчим хүч хэмнэх талаар их олон арга хэмжээ авч, нааштай үр дүнд хүрсэн байна.
Тяньжинь хот бол Бөхай тэнгисийг тойрсон нутгийн аж үйлдвэрийн хамгийн том хот, түүний хэсэг бохир ус нь Хайхэ голд урсан орж байна. Энэ нь Бөхайн булангийн далайд орох цутгалан учраас бохир усыг цэвэрлэх ажил нь маш чухал байдаг юм. Сүүлийн жилүүдэд тус хот нь "Цэнхэр ус", "Хөх тэнгэр" зэрэг 6 том төсөл хэрэгжүүлж, бохир ус болон агаарын бохирдлыг цэвэрлэн арилгах ажлаа эрчимжүүлж, ил тод амжилтанд хүрсэн байна. Тяньжинь хотын Байгаль орчныг хамгаалах газрын орлогч дарга Цүй Юйчэн хэлэхдээ,
Гол нь хэмжээлэх, салбарын хариуцлагыг хэрэгжүүлэх, гол гол барилга байгууламжийн ажлыг сайтар хийж бохир бодис гаргах хэмжээг багасгах зэрэг арга хэмжээ авсан байна. Нүүрстөрөгчийн давхар ислийг багасгах талаар голдуу цахилгаан станцыг засан сайжруулсан байна, Тяньжиний хэдэн том цахилгаан станц энэ жилдээ багтан нүүрстөрөгчийн давхар ислийг багасгах ажлаа биелүүлэх болно гэжээ.
Сурвалжлагч Тяньжинь хотын хэдэн том үйлдвэрт очиж, бохирдолыг багасгаж эрчим хүч хэмнэх талын ажилтай танилцав. Тяньжинь хотын бух тэргний механикийн үйлдвэр бол төрийн өмчийн том оврын үйлдвэр бөгөөд төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засагт шилжих явцад их олон хүндрэл бэрхэшээлд учирсан байна. 2003 оноос өмнө тус үйлдвэр нь санхүүгийн гачаалд ороод байжээ. Дараа нь өөрчлөлт хийснээр байдал сайжирсан юм байна. Өнөө энэ үйлдвэр нь бохир бодис гаргах хэмжээгээ багасгаж эрчим хүч хэмнэх болон экологийн орчин ахуйн байгуулалтыг уялдуулж, үйлдвэрээ цэцэрлэгжүүлсэн байна.
Энэ үйлдвэрийн Сүн овогт дарга хэлэхдээ, эхний тооцооноос үзвэл ус хэмнэж, бид хөрөнгө мөнгийг техникийн өөрчлөлт болон ажилтан ажилчдын асрамжид хэрэглсэн, үйлвэр, улс орон, ажилтан ажилчид цөмөөрөө ашиг хүртлээ гэж хэлж болно гэжээ.
Тяньжиний бохир ус цэвэршүүлэх хамгийн том үйлдвэрт өмхий ус нь цэвэр тунгалаг ус болоод гарч байгаа бүх явцыг үзлээ. Бохир ус цэвэршүүлэх энэ үйлдвэр бол Тяньжиний Чуан-ие гэдэг Байгаль орчныг хамгаалах компанийн харьяа үйлдвэр юм байна. Энэ компанийн захирал Гү Чифэн хэлэхдээ, Тяньжинь хот бохир ус цэвэршүүлэх технологи болон үр ашгийн талаар цөм их хөгжилтэй болсон гэжээ. Тэрээр хэлэхдээ,
Техонолгийн талаар бид улсын байгаль орчны хамгаалалтын шаардлагыг хангасан байна, манай үйлдвэр өнөө бүх Тяньжинь хотын гаргаж байгаа бохир усыг цэвэршүүлэх ажлыг гүйцэтгэж байна гэжээ.
Агаар мандлын яс чанарыг сайжруулах "хөх тэнгэр" төслийн талаар Тяньжинь хотын байгаль орчныг хамгаалах салбар нь бүх хотын цахилгаан станцуудыг шаардан техникийн шинэчлэл хийлгэж, нүүрстөрөгчийн давхар исэл гаргах хэмжээг багасгав. Ян Лючингийн цахилгаан станцаар авч үзвэл, олон зуун сая юаний хөрөнгө оруулан тоног төхөөрөмжөө шинэчилж, бохир бодис шүүх хэмжээ нь 99,9 хувьд хүрсэн байна.
Тяньжинь хот нь бохир бодис гаргах хэмжээгээ багасгаж, эрчим хүч хэмнэх ажлыг экологийн хот байгуулахын чухал ажил болгож, байгаль орчныг хамгаалах ажлаар эдийн засгийн эрүүл саруул түргэн хөгжилд тус дөхөм үзүүлж байна гэж тус хотын засгийн газрын албаны хүн хэлсэн байна. \Цэцэн орчуулж, Буян хянав\
|