• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-11-19 21:36:33    
Галт тэрэгний жолооч Чэнь бинд 18 жилийн турш тохиосон үйл явдал

Хятадын Олон Улсын Радио

     Галт тэрэгний жолооч Чэнь бинь 18 жилийн турш, Хятадын галт тэрэг уурын болоод дотоод шаталтын хөдөлгүүрт мөн цахилгаан эрчим хүчний бух тэргээс өнөөгийн автомат жолоодлогтой цахилгаанжуулсан бух тэрэгт шилжсэн дөрвөн үе шат тэрчлэн Хятадын галт тэрэгний хурдыг зургаан удаа нэмсэн техникийн асар их өөрчлөлт хөгжилтийг биеэр өнгөрүүлж ирсэн хүн юм. Тэр энэ бонино хугацааны асар их өөчлөлт хөгжилтийг "нисч байна" гэсэн үгээр дүгнэж байна.

      Энэ жил 42-тай Чэнь бинь бол Хятадын зүүн өмнөд нутгийн Фү жянь мужийн Фү жөү хотын хүн юм. 1989 онд тэрээр анх зэргийн дунд сургуулиа төгсөөд аавынхаа оронд галт тэрэгний галч болжээ. Энгийн байдалд уурын галт тэрэгний жолоочийн өрөөнд жолооч, жолоочийн туслах, галч энэ гурван хүн ажилладаг юм. Галч хүн хорин минут бүрд зууханд хүрзээр нүүрс нэмэх хүнд хүчир ажил хийдэг юм.

     Чэнь бинь хэлэхдээ, тухайн үед уурын хөдөлгүүрт галт тэрэг нүүрс болон модон материалаар шартхуун болгож байлаа. Жолоочийн өрөөнд утаа манарч нүүр царай халтар хар, гарын хар хирийг угаагаад арилддаггүй юм гэжээ.

      Гэлээ ийм байдалд маш түргэн өөрчлөлт гарчээ.Чинь бинийг ажилд ороод гурван жил болсны дараа Хятадын төмөр замын системийн техникийн дээшлэлтийг даган дотоод шаталтын бух тэрэг хойно хойноосоо ашиглалтад оров. Энэ нь дизелиэр шатхуун болгодог тул ажлын нөхцөл байдал ихээхэн сайжран хувцас цамц төдий хиртэхээ больжээ. Үүний зэрэгцээ, Чэнь бинь ч шилдэг чармайлттай ажиллаж ирснээр галт тэрэгний жолооч болж дэвшив. Гэлээ дотоод шаталтын машин нь бүрэн механикжсан боловч асар их хүнгинэсэн дуу шуугиан гардагт тэр жаахан сэтгэл дундуур явдаг байжээ.

      Долоон жилийн дараа, Чэнь биний ажилладаг Фү жөүгийн төмөр замынхан дахин техникийн шинчлэлт хийж, цахилгаан хөдөлгүүрт бух тэрэг хуучин дотоод шаталтын бух тэргийг орлов. Энэ нь цахилгаан дамжуулах шугамаар эрчим хүч авдаг болохоор хурдан, хүчтэй, шуугиан бага, бохирдолгүй зэрэг онцлогтой юм. "Нэг л дээр нисчихлээ шүү, ажлын нөхцөл байдал жилээс жилд сайжран бид чинь костюм өмсөн галт тэрэг жолоодож, нисэгч болсон шиг санагдах болсон" гэж Чэнь бинь хэлж байна. Тэрээр хэлэхдээ, өнгөрсөн үед галт тэрэг жолоодоход гол нь биеийн хөдөлмөрт түшиглэж байсан, өнөө галт тэрэг жолоодох нь мэргэжлийн ажил болж мэргэжил байхгүй юм бол барьж чадахгүй, бид бүр мэргэжлийн дамжаанд суралцсан гэжээ.

     Чэнь биний санаад оромгүй зүйл бол энэ асар их өөрчлөлт саяхан гараагаа эхэлж байгаа юм байна. Энэ жилийн 4-р сард, Хятадын галт тэрэг зургаа дахь удаагаа хурд нэмэхийг биелүүлж, зарим гол шугамд цахилгаанжуулсан тэрэгний цуваа явах болж, цагт 200 километрын хурдтай болсон төдийгүй автоматжилтыг биелүүлсэн байна. Чэнь бинь хэлэхдээ, бид телевизийн нэвтрүүлэгээс л хөгжсөн орны төмөр замын тэргүүний түвшнийг харж байлаа. Өнөө өөрийн орны төмөр замын хөгжил ийм түргэн, ийм тэргүүний түвшинд хүрсэнд бахархал төрж явна гэжээ. /Урангоо орчуулж бэлтгэв/