• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-11-19 21:38:00    
Амьдрал тэтгэхүй дөхөм аргууд

Хятадын Олон Улсын Радио

      Амьдрал тэтгэхүйн томъёолол гэж байдаггүй. Зөвхөн өөрөө эрүүл мэндийн талаар сэтгэлчлэн анхаарч чадвал өдөр тутмын суух, зогсох, хэвтэх, явах, харах зэрэг нь цөмөөрөө амьдралыг тэтгэх талаар тун сайн үр дүнд хүргэж болох юм.

      Суухаар амьдрал тэтгэхүй:

      Нам тайван сууж амрах нь хүмүүсийг санаа сэтгэл түвшин амгалан болгож, бухимдлыг арилгаж, үс гэзгийг нэн гилгэр, арьсыг нэн зөөлөн болгож, өтгөнийг зохицуулан, унтах нойронд сайн нөлөө үзүүлдэг байна.Суух хэлбэр маягаа хүмүүс өөр өөрийн заншил болон биеийн байдлын дагуу тэгш суух, түшиж суух, завилж суух зэргийг сонгож болно. Харин суух цаг хугацаагаа хэтэрхий урт болгохгүй бол сайн. Настай хүмүүс суухдаа хөнгөн хөдөлж, тэгшхэн сууж, хоёр хөлөө чөлөөтэй байлгаж, бөхийхгүй байх хэрэгтэй. Энэ мэтээр нэлээд сууснаа алгуурхан босоод булчин шөрмөсөө хөдөлгөж болно. Харин огцом сууж, түргэн босч болохгүй.

     Зогсохоор амьдрал тэтгэхүй:

      Төв зогсоход бүх биеийн бодисын солилцоо идэвхжиж, судас салдар чөлөөтэй лугшиж, даралт бууран, санаа сэтгэл тэгшрэн, их тархи амрахад сайн нөлөө үзүүлдэг байна. Төв зогсох нь настай хүмүүсийн үйл ажиллагаа болон санаа сэтгэлийн байдалд тун чухал нөлөө өгдөг. Настай хүмүүс зогсохдоо цээжээ тэнийлгэн, хоёр гараа чөлөөтэй тавьж, хоёр хөлийнхөө хүчийг тэнцүүлж, тэгш сайхан төв зогсох хэрэгтэй.

      Хэвтэхээр амьдрал тэтгэхүй:

      Хоёр хөлөө үл мэдэг атийлгаад баруун талаараа хэвтэх нь хамгийн тохиромжтой. Ингэж хэвтэх нь бүх биеийг чөлөөтэй болгож, зүрхэнд дарамт өгдөггүй бөгөөд хоолыг шингээх, биеийн шим тэжээлтэй бодисын солилцоо болон түүнийг хүлээн авахад их тустай. Өтгөсийн нам унтах хугацаа нь харицангуй богино боловч орон дээрээ хэвтэж амрах хугацаа нь харин нэлээд урт юм. Хөгшин хүмүүсийн ор нь хэтэрхий зөөлөн байх шаардлагагүй. Зөвхөн хатуу модон орон дээр зузаавтар зөөлөн дэвсгэр дэвсэх нь хамгийн тохиромжтой.

      Алхахаар амьдрал тэтгэхүй:

       Алхаж явах нь бүх биеийн үе мөчийг сайжруулахад аятай сайхан дасгал бэлтгэл болдог. Бие махбодийн бодисын солилцоонд тус дөхөм үзүүлэх үүрэг гүйцэтгэдэг бөгөөд биеийн дархлааг нэмэгдүүлдэг. Жирийн байдалд, нас ахих тусам алхах хурд удааширч, тасралтгүй алхах цаг нь богино болдог боловч өдөр бүр хөдөлгөөн хийхээ хатуу баримтлах хэрэгтэй. Алхаж явахдаа цээжээ тэнийлгэн, хоёр гараа чөлөөтэй хаяж, хүчтэй жигд алхахыг эрхэмлэ. Хэрэв алхахад бэрхшээлтэй бол таяг тулах ч юм уу өөр хүнээр түшүүлж, алгуур аажмаар алхах дасгал хийх нь биед тустай.

      Харахаар амьдрал тэтгэхүй:

      Эрүүл мэнд эм эмнэлэгийн тухай ном бичиг, телевизийн сонирхолтой программ үзэж, уул усны тансаг үзэмжийг харж сонирхож явах нь хүний сэтгэл санааг баясгаж, элэг ходоодны эрүүл мэнд, цусны эргэлтэд сайн нөлөө үзүүлдэг байна. Гэвч урт хугацаагаар үзэх нь бие махбодид муугаар нөлөөлдөг тул цаг хугацааг эрхбиш хэмжээтэй ашиглах хэрэгтэй. Үүнээс гадна, биеийн дулааны хэмжээг тохиромжтой байлгаж, хоол хүнсний шим тэжээлтэй байхыг анхаарах хэрэгтэй юм.\Л.Буянтогтох орчуулав\