Энэ онд Хятадад 5 сая орчим оюутан сурлагаа төгөссөн юм, үүний дотор, Шиньжянгийн Хөнгөн үйлдвэрийн ажил мэргэжлийн техникийн дээд сургуулиас 2400 оюутан төгсч, түүний 95 хувь нь ажлаар хангагдах гэрээ байгуулсан байна. Шиньжянгийн Кэрамаигийн Ажил мэргэжлийн техникийн дээд сургуулиас төгссөн оюутнуудын 92 хувь нь ажилтай болжээ. Шиньжянгийн Хөдөө аж ахуйн ажил мэргэжлийн техникийн дээд сургуулийн төгсөх ангийн оюутнуудын ажлаар хангагдсан хэмжээ гурван жил дараалан 96 хувиас давав. Шиньжянийн Механикийн дээд сургуулийн Механикийн болон цахилгаан хөдөлгүүрт машны мэргэжлийн төгсөх ангийн оюутан нь харин ажлын байрны эрэлт хэрэгцээг хангаж чадахгүй хэмжээнд хүрчээ. Шиньжянийн Механикийн дээд сургуулийн захирал Ван Жяньмин хэлэхдээ,
Сүүлийн хэдэн жилд манай сургуулийн Механикийн ба цахилгаан хөдөлгүүрт машны мэргэжил болон удирдлагын мэргэжлийн төгсөх ангийн оюутнууд ажлын байрны эрэлт хэрэгцээг хангаж чадахгүй болж, ажлаар хангагдах хэмжээ нь 100 хувьд хүрсэн байна. Бусад муж районы аж ахуйн нэгжүүд ч манай сургуулиас төгсөх оюутан элсэж авч байгаа учраас 2008 он болон 2009 оны төгсөх ангийн оюутнууд ч захиалга авч байна гэжээ.
Сүүлийн жилүүдэд Шиньжянгийн Уйгарын Өөртөө Засах Район нь ажил мэргэжлийн техникийн боловсорлыг ихээр хөгжүүлж, мэргэжлийн боловсон хүчин бэлэтгэх ажлыг маш чухалд үзэж байна. Өнгөрсөн хоёр жилд гэхэд орон нутгийн засгийн газар 300 сая юаний хөрөнгө мөнгийг ажил мэргэжлийн техникийн дээд сургуулийн байгуулалтад ашигласан байна. Шиньжянд өнөө ажил мэргэжлийн төрөл бүрийн их дээд сургууль 250 гаруй байгаа бөгөөд тариачид малчдын соёл техникийн сургууль 2000 гаруй байгаагийн дотор тосгоны зэргэлэлийн хуваар сургууль нь 8000 гаруй байна. Оршин суугчдын хорооллын боловсролын улсын зэргэллийн 3 туршилтын бүс, районы зэргэлэлий 10 туршилтын бүс ажлуулж байна. Бүх Шиньжян нутгийг хамарсан ажил мэргэжлийн боловсрол, ажил мэргэжлийн бэлтгэл дамжааны сүлжээний систем үндсэндээ бүрэлдэж, ажил мэргэжлийн техникийн дээд сургуулиуд нь мэргэжлийн ур дэмтэй залуу боловсон хүчнүүдийг бэлтгэж байна.
|