• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-11-20 14:56:05    
Аялал жуулчлалын анхны сургууль

Хятадын Олон Улсын Радио

      Хятадын аялал жуулчлалын анхны сургууль бол 1978 оны 6-р сарын 8-ны өдөр албан ёсоор байгуулагдсан Жянсү мужийн аялал жуулчлалын сургууль болно. Энэ сургууль Жянсү мужийн Ишин хотын Хүвэнь сууринд байдаг бөгөөд үялчилгээ, хоол хийх, жолоо зэрэг гурван мэргэжилтэй байжээ.

      Аялал жуулчлалын дээд сургуулийн шинж чанар бүхий анхны тусгай мэргэжлийн сургууль: Хятадын аялал жуулчлалын дээд сургуулийн шинж чанар бүхий анхны тусгай мэргэжлийн сургууль бол 1979 онд Ханжөүгийн буланд байгуулагдсан Шанхайнгийн Аялал жуулчлалын тусгай мэргэжлийн сургууль болно. Энэ сургууль нь үочид буудлын удирдлага, санхүүгийн удирдлага, орчуулагч хөтлөгч зэрэг гурван мэргэжилтэй байжээ.

      Хөдөө аж хуйн хөгжлийн анхны дээд сургууль: Хятадын хөдөө аж хуйн хөгжлийн анхны дээд сургууль бол 1985 онд Шаньдүн мужийн Линшяньд байгуулагдсан Дэжөүгийн Хөдөө аж ахуйн хөгжлийн дээд сургууль болно. Энэ дээд сургуулийг Хятадын Нийгмийн шинжлэх ухааны академи туслан байгуулсан юм. Энэ дээд сургууль нь голдуу хөдөө тосгоны шат бүрийн засгийн газрын болон хөдөө тосгоны аж ахуйн нэгжийн нарийн бичгийн дарга, аж ахуйн нэгжийн удирдах боловсон хүчийн зэрэг мэргэжлийн боловсон хүчин бэлэтгэж, хөдөө тосгоны засаг захиргаа, аж ахуйн нэгжийн удирдлага, бүрэтгэлийн мэдээлэ зэрэг 6 мэргэжилтэй байжээ.

      Хөдөө тосгоны аж ахуйн нэгжийн анхны их сургууль: Хүнань мужийн Ардын засгийн газар 1988 оны 7-р сард уулын Хүнэний Шинжлэх ухаан техникийн их сургуулийг өөрчлөн Хөдөө тосгоны аж ахуйн нэгжийн их сургууль болгохоор шийдвэрлэсэн байна. Хүнаний Шинжлэх ухаан техникийн их сургууль бол хувийн сургууль юм. Хөдөө тосгоны аж ахуйн нэгжийн их сургууль болсоны дараа оюутан элсүүлэхдээ хятадын хэмжээний нэгдэлтэй шалгалтад оролцож, зориуллатайгаар оюутан авч, бэлтгэж, ажлаар хангадаг болжээ. Энэ бол Хятадын хөдөө тосгоны аж ахуйн нэгжийн анхны их сургууль юм.

      Хөдөө тосгоны аж ахуйн нэгжийн анхны дээд сургууль: Хятадын хөдөө тосгоны аж ахуйн нэгжид өндөр зэргэлэлийн мэргэжлийн боловсон хүчин бэлэтгэж өгдөг анхны дээд сургууль бол 1990 оны 11-р сард Наньжинд байгуулагдсан Наньжингийн Хөдөө аж ахуйн их сургуулийн Хөдөө Тосгоны аж ахуйн дээд сургууль болно. Энэ дээд сургууль Хөдөө тосгоны аж ахуйн нэгжийн удирдлага, санхүү, механкийн болон цахилгаан хөдөлгүүрт машин зэрэг гурван мэргэжилтэй байсан бөгөөд төрөл бүрийн хэлбэрээр насанд хүрэгсэдийн сургалт хийж байжээ. Энэ дээд сургууль байгуулагдсан явдал нь Хятадын хөдөө тосгоны аж ахуйн нэгжийн мэргэжлийн боловсон хүчин дутагдаж байсан зөрчлийг намжааж, олон мэргэжлийн, олон зиндааны боловсон хүчин бэлэтгэхэд тус дөхөм үзүүлсэн байна. \М.Цэцэн бэлэтгэв\