• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-11-20 17:29:49    
Вэнь Жябао Сингапурын Улсын Их Сургуульд лекц уншив [Радио]

Хятадын Олон Улсын Радио

     Сингапурт айлчилж байгаа Хятадын Ерөнхий сайд Вэнь Жябао 19-ний өдөр Сингапурын Улсын их сургуултьд "Нээлттэй багтаамжтай байж л сая улс орон хүчирхэгжиж чадна" сэдвээр лекц уншиж, Хятад улс гадаадад нээлттэй байх бодлогоо хэлбрэлтгүй баримталж, энэ явцад тохиолдож байгаа асуудлуудыг сайтар зохицуулах болно гэж онцолсон байна. Вэнь Жябаогийн уншсан лекцэнд Сингапурын улс төр, худалдаа, соёл, боловсрол зэрэг олон салбарын хүмүүс халуун тусгал гаргав.

     Мөн өдөр, Сингапурын Улсын их сургуулийн 1600 хүний суудалтай соёлын төвд хүмүүс пиг дүүрэн суусан байлаа. Сингапурын Улсын их сургуулийн багш оюутнуудын төлөөлөгчөөс гадна, Сингапурын Засгийн газрын зөвлөх Лий Куан Ёо, Ерөнхий сайдын орлогч Вон Кан Сен зэрэг Сингапурын улс төр, худалдааны салбарын зүтгэлтнүүд Вэнь Жябаогийн лекцийг сонссон байна. Лекц унших явцад Вэнь Жябао түүх болон өнөөдрийг уялдуулж, их хэмжээний тоо сэлт, бодит баримтаар Хятадын гадаадад нээлттэй бодлого бол урт хугацааны, бүх талын, харилцан ашигтай бодлого мөн гэдгийг тодорхойлсон байна.

      Тэрээр хэлэхдээ: "Гадаадад нээлттэй байх нь түр цагийн арга хэмжээ биш, бидний үндсэн төрийн бодлого юм. Бид хөгжсөн орнуудад нээлттэй байхаар барахгүй хөгжиж байгаа орнуудад ч нээлттэй байх болно. Эдийн засгийн салбараа нээлттэй байлгахаар барахгүй шинжлэх ухаан техник, боловсрол, соёлын салбарыг ч нээлттэй байлгаж байна. Гадаадад нээлттэй бодлого нь Хятадад ашигтайгаар барахгүй дэлхийн хөгжилд ч ашигтай юм. Хятад улс гадаадын хөрөнгө мөнгө, техник, удирдлагын туршлагыг татан оруулж, үйлдвэрлэлийн хөгжлийн түвшнээ дээшлүүлж болно, гадаадынхан ч үүний дундаас үр ашиг, зах зээл олж болох юм" гэжээ.

      ХКН-ын 17-р их хурлын дараа, Хятад улс гадаадад нээлттэй бодлогоо мөн хэлбэрэлтгүй баримтлах болно гэж Вэнь Жябао хэлсний зэрэгцээ гадаадад нээлттэй байх явцад тохиолдож байгаа асуудлуудыг хэрхэн зохицуулж байгаа тухай танилцуулсан байна. Тэрээр мөн юаний ханш, хүнсний бүтээгдэхүүн болон үйлдвэрлэлийн аюулгүй байдал, оюуны өмчийн эрхийг хамгаалах зэрэг сүүлийн үед Олон улсын хамтын нийгэмлэгийн анхаарал хандуулж байгаа асуудлыг илэн далангүй ярьсан байна.

      Тэрээр хэлэхдээ. Бид чөлөөт худалдааг санаачилж, худалдааны идээх үзлийг эсэргүүцэж байна. Бид юаний ханш бий болох мехнизмыг үргэлжлүүлэн боловсронгуй болгож, чөлөөтөй солих хэмжээнд дэс дараатай хүрэх болно. Бид бүтээгдэхүүний чанар болон хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг дээд хэмжээгээр чухалд үзэж, дотоод гадаадын хэрэглэгчдийн өмнө хариуцах болно. Улс орнуудтай оюуны өмчийн эрхийн салбар дахь хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхэд бид бэлэн байна. Бид гадаадад нээлттэй байх холбогдох хууль дүрэм тогтоосон бөгөөд цаашид боловсронгуй болгож, Хятадад хөрөнгө оруулагчдын хууль ёсны эрх ашгийг хамгаалах болно гэжээ.

     Сингапурын засгийн газрын зөвлөх Лий Куан Ёо Хятадын хөгжилд итгэл дүүрэн байгаа бөгөөд Хятадын хөгжлээс хөрш орнууд ашиг хүртэж болно гэдэгт итгэж байгаагаа илэрхийлсэн байна.

      Тэрээр хэлэхдээ, Хятадын эдийн засаг алдаж онож явсан хэдий ч Хятад улс нь дэлхийн эдийн засгийн хүчирхэг орон болж хөгжинө гэдэгт бид итгэлтэй байна. Ирэх 50 жилд, Хятад нь дэлхийн эдийн засгийн том орны нэг болох бөгөөд Хятадын эдийн засгийн хөгжил нь дэлхийн эдийн засагт гүнзгий нөлөөлөх болно. Азийн бүс нутаг ялангуяа Зүүн Өмнөд Азид үр өгөөжөө хүртээх болно гэжээ. \Урьхан орчуулж, Цэцэн хянав\