• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-11-20 17:38:49    
Номхон далай доорох Хятад Америкийг шууд холбох кабелийг байгуулж эхэллээ

Хятадын Олон Улсын Радио

     2006 оны сүүлчээр Хятадын Тайвань районы өмнөт тэнгисийн хилд хүчтэй газар хөдөлж, далай доорох 14 кеблийг тасалдуулсан байна. Хятадын эх хуурай, Шянган, Омень, Тайвань раон болон АНУ, Европ тэрчилэн зүүн өмнөд Ази зэрэг орнуудын олон улсын холбоо тасалдаж, интернэтийн сүлжээнд холбогдох хурд чанарыг ихээр нөлөөлсөн байна. Саяхан Хятадын сүлжээний ажил үйлс эрхэлэгч бизнессмен болон chinanetcom (CNC), chinatelecom, chinaunicom нь Тайвань район, АНУ болон БНСУ-ын оператортай хамтран ажиллаж, Номхон далай доорох Хятад Америкийг холбосон кабелийг тавьхаар шийдсэн байна. Уг кабелийг тавьж дуусвал холбогдо бүс нутгийн олон улсын холбооны чадавхыг ихээр дээшлүүлж, 2008 оны Бээжингийн олимпид тод томруун телвизийн нэвтрүүлэг дамжуулах үүргийг гүйцэтгэх болно.

     10-р сарын 22-ны өдөр Номхон далай доорох Хятад Америкийг холбосон кабел тавьх барилгын шав тавьх ёслол Хятадын умарт нутгийн тэнгэсийн эргийн хот Чиндаод болсон байна. Номхон далай доорох Хятадын Америкийг холбосон кабел тавьх төслийг дөхмөөр ТПЕ гэж, эхний хугацаанд 18 мянган км кабел тавьж, Хятад амкерикийг шууд холбох болно. Кабел нь Хятадын Чиндао хот болон Шанхай хотын Цүнминь сианд хуурайд гарч, Америкийн баруун далайн эргийн Nedonna далайн танд хуурайд гарса байна.

     Шинээр байгуулж байгаа Номхон далай доорох Хятад Америкийг холбосон кабелийг байгуулж дуусвал одоогийн байгаа кабелийн дамжуулах хурдаас 31 дахин их байж, зураг төслийн төлөвлөгөөгөөр хятад америк хоёр талын тус тус 40 сая хүн нөгөө орон руугаа утсаар яриж болно.

     Номхон далай доорох Хятад Америкийг шууд холбох кабелийн анхны барилгыг ирэх оны Бээжингийн олимпоос өмнө байгуулж дуусгахаар төлөвлөж байна. Тухайн үед номхон далайг дамнасан өндөр хурдтай сүлжээний хурдыг илт түргэн болгож, Ази тивийн район болон Америк хоорондын интернэтийн сүлжээ, тоо баримт, ярьяны дамжуулах шаардалгыг хангаж чадах болно. Чиндао хотын Засгийн газрын орлогч дарга Ван Шиүлин танилцуулж хэлэхдээ, 2008 онд дэлхий дээр 5 сая хүн телвизээр дамжин Бээжингийн олипийг сонирхох болно. Номхон далай доорох Хятад Америкийг холбосон кабелийг байгуулж дууссны дараа олимпийн холбооны шаардалгыг хангаж чадах болно.

     Номхон далай доорох Хятад Америкийг холбосон кабел нь 2008 оны Бээжингийн олимпи болон 2010 оны Шанхайн дэлхийн яармагийн холбооны үйлчилгээ болон баталгааны үүргийг гүйцэтгэж, номхон далайг дамнасан дамжуулах сүлжээний хурдыг нэмэгдүүлж, 2008 оны Бээжингийн олимпийн телвизийн шууд нэвтрүүлэг, интернэтийн сүлжээний видио бичлэг зэрэг өндөр хурдтай үйлчилгээ шаардалгыг хангах болно гэжээ.

     2008 оны Бээжингийн олимпийн холбооны талын хамтын ажиллагааны түнш болсны хувьд chinanetcom (CNC) олимпид дээд чанар бүхий телвизийн дамжуулах үйлчилгээ хангах болно. Уг компаний орлогч захирал Жао Жидүн хэлэхдээ, chinanetcom (CNC) номхон далай доорох Хятад Америкийг холбосон кабелийг бүрэн ашиглаж, кабел болон дагуулийн харилцан санах үйлчилгээг батлаж, өндөр чанар бүхий олимпийн холбооны үйлчилгээ хангахыг батлах болно гэжээ.

     chinanetcom (CNC)-г оролцуулсан хятадын холбооны ажил үйлс эрхэлэгч оператор олон улсын далай доорох кабелийн системийн үйлдлийг бадруулж, уг барилгын үнэ өртөгийг тасралтгүй дээшлүүлж, Бээжингийн 2008 оны олимпид сайн чанрын, хамгийн аюулгүй олон улсын холбооны үйлчилгээ хангаж, олон улсын холбооны зах зээлд chinanetcom (CNC)-ийн холбооны нэрт аж ахуйн нэгж болсон дүр төрөх, брэндийг харуулах болно гэж тэрээр бас илэрхийлжээ.

     Олимпид холбооны баталгаа үйлчилгээ хангахаас гадна, хятад америкийн номхон далай доорох шууд нэвтрэх кабелийн байгуулалт нь Хятадын олон улсын холбооны сүлжээний бүтцийг нэн зүй зохистой болгож, улс орны олон улсын холбооны аюулгүй байдалд ашигтай, хятадын олон улсын холбоон дахь статусыг дээшлүүлэхэд ашигтай болгох болно. Хятадын мэдээлэлийн аж үйлдвэрийн яамны цахилгаан холбооны ажил үйлс удирдасан газрын орлогч дарга Ван Жянвэн хэлэхдээ,

      Сүүлийн жилүүдэд хятадын эдийн засаг, дипломат харилцаа түргэн хөгжихийг дагалдан хятадын холбооны ажил үйлс ч өндөр хурдаар хөгжсөн байна. Номхон далай доорох Хятад Америкийг шууд холбох кабелийг тавьснаар хятадын олон улсын холбооны сүлжээг боловсронгуй болгож, олон улсын холбооны дамжуулах чадавхыг дээшлүүлэхэд ашигтай тэдүйгүй хятадын олон улсын далай доорох кабелийн бүтцийг зохистой болгож, хятадын олон улсын холбооны сүлжээний аюулгүй байдал, тогтвортой байдлыг сайжруулах болно гэжээ.

     Одоо Номхон далай доорох Хятад Америкийг холбох кабел нь Япон, Тайвань зэрэг улс орон газар нутгаар дамжиж байдаг учир дамжуулах цаг нь их байж, хурдыг нөлөөж байдаг. Үүний зэрэгцээ багтаамж нь хүрэлцэхгүй бөгөөд газар хөдлөлт, цунами зэрэг байгалийн гай гамшигт нөлөөлөгдөж тасалдаж байдаг.

     Үүний төлөө Хятад, Америк, БНСУ гурван орны цахилгаан холбооны 6 компани ноднины 12-р сарын 18-нд Бээжинд хэлэлцээр тохиролцож, хамтдаа 500 сая ам долларын хөрөнгө гаргаж, Хятадын умард нутгийн Чиндао хотоор эхлэлт болгож, Хятад Америкийг холбосон далай доорох кабел тавьхаар болсон байна.