• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-11-20 17:40:30    
Сэтгэлээр холбогдсон Шанхай хот

Хятадын Олон Улсын Радио

     Симон Маскинон бол Хятадын хамгийн том аж үйлдвэр худалдааны хот Шахайтай сэтгэлээр холбогджээ. Тэрээр энэ том хотод урьд хожид хориод жил аж төрж, Шанхайгаас авгай авч, жинд Шанхай хүргэн болжээ.

     Симон Маскинон анх удаа Хятадад ирэхэд Шанхайд биш харин Шэньжэнд очжээ. Тэр нь 1979 онд байжээ. 1979 онд Хятад улс Шэньжэньд эдийн засгийн онцгой район байгуулахаар шийджээ. Энэ нь Шэньжэний хувь заяаг өөрчилсэн байна.

     18-тай байсан Симон Маскинон тухайн үе Хятадыг нэг их ойлгохгүй байжээ. Гэвч тэр Шэньжэнийг үзээд Хятадад маш их сонирхолтой болсон байна. 20-р зууны 80-аад онд Хятадад өөрчлөлт гарах нь гэсэн бодол надад байлаа гэж тэрээр хэлж байна.

     1985 онд Симон Маскинон их сургуулиа дүүргээд Хятадад ирсэн. 1985 онд тэрээр дахин Хятадад ирэхдээ Шэнь Жэньд биш Шанхайд ирж хятад хэл сурчээ.

     Шанхай бол Хятадын худалдааны төв. Энэ нь түүний Шанхайг сонгосны учир шалтгаан юм. 1985 онд Симон Маскинон Шанхайд ирээд 3 жилийн хугацаагаар Шанхайн их сургуульд хятад хэл бичиг сурч, дараа нь Шанхайн гадаад худалдааны дээд сургуульд англи хэл заасан байна. Энэ хугацаанд тэрээр Шанхай охинтой гэрлэж, Шанхай хүргэн болжээ. Хэдэн жил бичиг зааснаас хойш, Симон Маскинон удам угсаагаа өвлөн залгамжилж, Английн усан онгоцны тээврийн аж ахуйн нэгжид ажиллажээ. Ажлын хараагаас болоод тэрээр Хятадаас явж, өөр оронд ажиллав. Гэвч тэрээр 1995 онд дахин Шанхайд ирж, английн P&0 хятадын районы ерөнхий захирлаар ажиллажээ. Үүнээс хойш тэр дахиад Хятадаас яваагүй.
Английн P&0 Хятадын районы ерөнхий захирлаар ажиллаж байсан хугацаандаа, Шанхайн олон улсын хэлхээ болхоог нааштай хөгжүүлснээр , Шанхай хотын засгий газраас түүнд "Баи юйлань алтан шагнал" хүртээсэн байна.