Хятад улс дунд зэргийн ажил мэргэжлийн боловсролыг дорвитой хөгжүүлж, хөдөө тосгонд хандсан дунд зэргийн ажил мэргэжлийн боловсролыг голчлон хөгжүүлэх болно. Энэ онд дунд зэргийн ажил мэргэжлийн боловсролын сурагч элсэлтийн цар хэмжээг үргэлжлэн өргөтөгж, 8 саяд хүргэх бөгөөд түүнний дотор хөдөө тосгонд хандсан сурагч элсэлтийн цар хэмжээг 5 сая 500 мянга гаруй болгох гэж байгаа юм байна.
Боловсролын яамны Ажил мэргэжлийн боловсролын газрын албаны хүн Жан Жаовэнь тун саяхан Хятадын баруун өмнөд нутгийн Гүйжөү хотно болсон Таричдын бэлэтгэл сургалт хийгээд ядуурлыг бууруулан хөгжүүлэх тухай чуулга уулзалт дээр хэлэхдээ, 2005 оноос эхлэн Хятадын дунд зэргийн ажил мэргэжлийн боловсролын сураггч элсэлтийн цар хэмжээг хоёр жил дараалан сая орчим нэмэгдүүлж, 2006 оны сураггч элсэлтийн цар хэмжээг 7 сая 410 мянга гаруйд хүргэж, сургуульд байгаа сурагч өнөө 18 сая 90 мянга гаруй байна гэжээ.
Энэ албаны хүн хэлэхдээ, хөдөө тосгоны анх зэргийн дунд сургууль төгссөн нэн олон хүүхдийг ажил мэргэжлийн боловсролд хамруулж, дорнод нутагт ажлаар хангахын төлөө 2006 оноос эхлэн манай улс хот хөдөөгийн болон зүүн баруун хэсгийн ажил мэргэлийн сургуулиудын хамтран сургууль эрхэлэх, хамтран сурагч элсэлт хийх цар хэмжээг өргөтгөж, илүү 400 мянган сурагч авсан байна. Ингэж хамтран сургууль эрхэлэх аргаар хот хөдөөгийн болон зүүн баруун хэсгийн ажил мэргэжлийн боловсролын эх баялагийг нэгдэлтэй төлөвлөн зохицуулж, хөдөө тосгон болон баруун биеийн нуитгийн ажил мэргэжлийн боловсролын нөхцөл боломж муутай бөгөөд сурагчийн нх үүсвэр их байгаа болон хотууд болон зүүн хэсгийн ажил мэргэжлийн боловсролын нөхцөл боломж сайн боловч сурагчийн эх үүсвэр хүрэлцэхгүй байгаа асуудлыг зохицуулах нь бүс нутгууд хоорондын ажил мэргэжлийн боловсролын зохицонгуй хөгжилд тус дөхөм үзүүлэхэд ашигтай юм. Энэ нь мөн хөдөө тосгоын сурагч сургууль төгссөний дараа хотод юм уу, зүүн хэсгийн районд үлдэж ажиллахад ч ашигтай юм. Зүүн биеийн нутаг энэ онд баруун биеийн нутгаас, хотууд нь хөдөө тосгоноос дунд зэргийн ажил мэргэжлийн боловсролын сургуулиудтай хамтран сурагч элсэлт хийх, хамтран сургууль байгуулах аргаар авах сурагчийн тоо 500 мянгад хүрэх болно гэжээ.
Өнөө Хятадын дунд зэргийн ажил мэргэжлийн боловсролын сурагчийн 70 гаруй хувийн хүүхэд нь хөдөө тосгоны хүүхэд бөгөөд гол нь хот суурин газар болон хөдөө аж ахуйн бус салбарт ажлаар хангагдаж байгаа юм байна. Ялангуяа жил бүхэн хөдөө тосгоны амьдралын бэрхэшээлтэй айлын сая гаруй хүүхэд ажил мэргэлийн боловсролоор дамжуулан хот суури газарт ажлаар хангагдаж, нэг хүүхэд хотод ажиллавал ар гэр нь ядуурлаас ангижрах зорилтыг биелүүлж байна. Ирэх хэдэн жилд Хятадын дунд зэргийн ажил мэргэжлийн боловсролын сурагч элсэлтийн цар хэмжээ 8 саяас 8 сая 300 мянгын хооронд тогтворжиж, ерөнхий боловсролын өндөр зэргийн дун сургууль хийгээд дунд зэргийн ажил мэргэжлийн боловсролын сураггч элсэлтийн цар хэмжээ нь үндэсэндээ тэнцүү байх болно.
|